Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 25

Валютын ханш

value

мэдээ

Зудын эрсдэлийг эрт илрүүлэх чадавхыг бэхжүүлж, санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатайг онцлов

trend

Админ

img

2025 оны 11 сарын 25

news-img

Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, АДАПТ төслийн нэгжээс Цаг уур, орчны шинжилгээний газар, Монголын Үндэсний Давхар Даатгал ХК-тай хамтран “Зудын нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ, санхүүжилтийг шийдвэрлэх арга зам ” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг оролцож, хэлсэн үгэндээ “МУЗН-ээс цаг уурын мэдээлэлд суурилсан санхүүжилтийн (Forecast-based financing) механизмыг хэрэгжүүлж эхэлсэн нь эрсдэлийг урьдчилан тооцож, хүндрэхээс өмнө  малчдад шаардлагатай дэмжлэгийг цаг тухайд нь хүргэж урьдчилан хамгаалах тогтолцоонд тодорхой хувь нэмэр болж байна. Энэхүү  улсын болон дотоодын туршлага нь зудын давтамж, эрчим нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд төрийн байгууллагууд бодлого, төлөвлөлтдөө тусгаж, салбар хоорондын уялдаа холбоо дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх шаардлагатай  байна. Тиймээс зудын эрсдэлийг эрт илрүүлэх чадавхыг улам бэхжүүлэх, төрийн байгууллагууд болон олон улсын байгууллага хоорондын мэдээлэл солилцоо, уялдаа холбооны урсгалыг сайжруулах, улмаар даатгалын механизм болон эрт санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлж, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогыг үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд энэ удаагийн хэлэлцүүлэг хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Хэлэлцүүлэгт БОНХЯ, СЯ, ХХААХҮЯ, ОБЕГ, ЦУОШГ, МЭГ, олон улсын донор байгууллагууд, элчин сайдын яамдын төлөөлөл, хувийн хэвшлийн болон даатгалын салбарын төлөөлөл биечлэн, 21 аймгийн Онцгой комиссын гишүүд, малчдын төлөөлөл цахимаар оролцсон юм.

Энэ үеэр ХХААХҮЯ-аас “Сүүлийн жилүүдийн зудын нөхцөл байдал, нөлөөлөл”, УЦУОСМХ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, др.Д.Гомболүүдэв “2025-2026 оны өвлийн цаг уурын төлөв ба зудын нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ”, Монголын үндэсний Давхар даатгал ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхлант “Нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээг үндэсний давхар даатгалын системд ашиглах нь”  сэдвээр илтгэл хэлэлцүүлж, оролцогчид мэдээллийн урсгал дата мониторинг, малчид өрхийн түвшинд мэдээлэл хүргэх талаар хэлэлцүүлэг өрнүүллээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.   

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хагас коксон түлшинд хийсэн шинжилгээний дүгнэлт гарлаа

БНХАУ-аас нийлүүлж буй хагас коксон түлшинд хоёр улсын итгэмжлэгдсэн лабораториор тогтмол шинжилгээ хийлгэж, иргэдийн хэрэгцээнд ний...

img

8 цагийн дараа

Төв аймагт тээврийн хэрэгсэл жалга руу унаж, жолооч амиа алджээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр /2025.11.24/ 22:00 цагийн орчимд “Төв аймгийн нутагт автомашин жалга руу унаж, жолооч амь хохирлоо” ...

img

7 цагийн дараа

Х.Баатархүү: Манай улсын экспортын гол бүтээгдэхүүнүүдийн зах зээл ирэх таван жилд тогтвортой байх төлөвтэй байна

Хятад судлаач, доктор Х.Баатархүүтэй хойд, урд хөршид өрнөж буй нийгэм, эдийн засаг, цаг үеийн үйл явдал, манай улсад үзүүлэх нөлөөл...

img

7 цагийн дараа

Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 14 хүн хэвтэн эмчлүүлж байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 25-ны байдлаар улаанбурхан өвчний нийт ба...

img

7 цагийн дараа

Зудын эрсдэлийг эрт илрүүлэх чадавхыг бэхжүүлж, санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатайг онцлов

Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, АДАПТ төслийн нэгжээс Цаг уур, орчны шинжилгээний газар, Монголын Үндэсний Д...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд