мэдээ
Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 14 хүн хэвтэн эмчлүүлж байна

Админ
2025 оны 11 сарын 25

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 25-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.667болжээ. Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 13,638, нас барсан 11 болжээ. Эмнэлэгт 14 хүн хэвтэн эмчлүүлж байгаа.
Тухайлбал, ХӨСҮТ-д 4 хүн, хөдөө орон нутагт 10 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрээр 7 хүн эмчлүүлж байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5117 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3179, 5-9 насны 1770 хүүхэд, 15-19 насны 1733 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

Хагас коксон түлшинд хийсэн шинжилгээний дүгнэлт гарлаа
БНХАУ-аас нийлүүлж буй хагас коксон түлшинд хоёр улсын итгэмжлэгдсэн лабораториор тогтмол шинжилгээ хийлгэж, иргэдийн хэрэгцээнд ний...
8 цагийн дараа
Төв аймагт тээврийн хэрэгсэл жалга руу унаж, жолооч амиа алджээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр /2025.11.24/ 22:00 цагийн орчимд “Төв аймгийн нутагт автомашин жалга руу унаж, жолооч амь хохирлоо” ...
7 цагийн дараа
Х.Баатархүү: Манай улсын экспортын гол бүтээгдэхүүнүүдийн зах зээл ирэх таван жилд тогтвортой байх төлөвтэй байна
Хятад судлаач, доктор Х.Баатархүүтэй хойд, урд хөршид өрнөж буй нийгэм, эдийн засаг, цаг үеийн үйл явдал, манай улсад үзүүлэх нөлөөл...
7 цагийн дараа
Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 14 хүн хэвтэн эмчлүүлж байна
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 25-ны байдлаар улаанбурхан өвчний нийт ба...
7 цагийн дараа
Зудын эрсдэлийг эрт илрүүлэх чадавхыг бэхжүүлж, санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатайг онцлов
Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, АДАПТ төслийн нэгжээс Цаг уур, орчны шинжилгээний газар, Монголын Үндэсний Д...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



