Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 25

Валютын ханш

value

гадаад

“Ардчилсан” улсуудын коммунист эрх баригчид

trend

Админ

img

2025 оны 11 сарын 25

news-img

Өнгөрсөн амралтын өдрүүдэд барууны бүх томоохон хэвлэлүүд “АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын захиргаанаас боловсруулсан шинэ “энхийн төлөвлөгөө” Украины хувьд ашиггүй, Оросын эрх ашгийг хангасан байна” гэж мэдээлэв. Энэ үеэр АНУ-ын төлөөлөгчид болох АНУ-ын Цэргийн газрын сайд Дэн Дрисколл, Европ дахь цэргийн командлагч генерал Крис Донахью, АНУ-ын хуурай замын цэргийн штабын дарга генерал Рэнди Жорж нар Украинд хүрэлцэн ирж АНУ-ын төлөвлөгөөг гардуулан өгч, хүлээн зөвшөөрүүлэх шахалт үзүүлэв. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левитт “Ерөнхийлөгч Дональд Трампын санал болгож, Орос, Украинтай хэлэлцэж буй АНУ-ын энхийн төлөвлөгөө нь хоёр талын хувьд “сайн” зүйл. Энэ төлөвлөгөө нь эхний хувилбар бөгөөд өөрчлөгдөж болно” гэж тайлбарлав.

Оросын удирдагч Путин “Бид энэ төлөвлөгөөг Америкийн засаг захиргаатай холбоотой сувгаар дамжуулан хүлээн авсан. Хэрэв Киев ерөнхийлөгч Трампын саналыг хэлэлцэхийг хүсэхгүй татгалзвал, Орос улс дайны зорилгоо цэргийн хүчээр биелүүлэхэд бэлэн. Энэ нь Москвад тааламжтай зүйл байх болно” гэж заналхийлэв. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 21-ний баасан гарагт Цагаан ордонд сэтгүүлчдэд “Украины дайныг дуусгах “энхийн төлөвлөгөө”-г Владимир Зеленский энэ сарын 27-ноос өмнө зөвшөөрөх ёстой. Үүнийг бид энх тайванд хүрэх арга гэж бодож байна. Хэрэв Зеленскийд АНУ-ын санаачилга таалагдахгүй бол Украин зүгээр л тулалдаанаа үргэлжлүүлэх хэрэгтэй болно. Ирэх пүрэв гараг буюу энэ сарын 27 түүний саналаа хэлэх эцсийн хугацаа” гэж мэдэгдэв. Украины ерөнхийлөгч Зеленский ард иргэддээ хандаж “Ирэх долоо хоног бидний хувьд маш амаргүй бас үйл явдлаар дүүрэн байх болно” гээд “Украин маш хүнд сонголтын өмнө буюу нэр төрөө алдах уу, эсвэл гол чухал түншээ алдаж, хамгийн хүнд өвөл, цаашдын эрсдэлтэй тулах уу гэдгийг шийднэ” гэж хэлэв.

Учир нь Трампын “энхийн төлөвлөгөө”-нд “Украин ОХУ-д тодорхой газар нутгаа өгөх, АНУ болон Европ Украины сэргээн босголтыг санхүүжүүлэх, ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг алхам алхмаар сулруулах, Москва ба Вашингтон урт хугацааны эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулах зэрэг асуудал тусгагдаад байгаа учир Европын орнуудад ч, украинчуудын дунд ч дэмжлэг авах боломжгүй байгаа юм. Иймээс Европын удирдагчдаас хамгийн түрүүнд Герман улсын канцлер Фридрих Мерц Трамптай уг асуудлаар утсаар ярилцсан бөгөөд тэр энэ яриагаа “сайн яриа болсон ч үүнийг нууцлахаас өөр аргагүй байна” гэж тодорхойлжээ. Германы засгийн газрын эх сурвалжууд “Европын Холбооны холбоотнууд өөрсдийн “зуучлах баримт бичиг”-ийг боловсруулж байгаа бөгөөд одоо тохиролцох шатанд ороод байна” гэсэн бол Жоханнесбургт хийсэн хэвлэлийн хурлын үеэр Европын комиссын дарга Урсула фон дер Ляйен “Европын Холбооны удирдлага болон Мерц, Макрон, Стармер нар Украины бат бөх, шударга энхийн замыг бүрэн дэмжих болно. Европын аль нэгэн улс, Европын Холбоо, эсвэл НАТО-тай холбоотой аливаа гэрээ нь Европын түншүүдийн зөвшөөрөл буюу холбоотнуудын саналд нийцсэн байхыг шааарддаг. Иймээс бид бусад Европын удирдагчид болон Вашингтонтой ойр хамтран ажиллахаар болсон. АНУ-ын энэ шинэ “энхийн төлөвлөгөө”-г G20-ын дээд хэмжээний уулзалтын завсрын уулзалтуудаар бид хэлэлцэж зөвлөлдөх болно. Дараа нь бид Зеленскийтэй холбогдоно” гэж онцолсон байна. Харин энэ бүх үйл явдлыг арай энгийнээр тайлбарлавал ийм юм.

Юуны өмнө ОХУ-ыг задалж, ардчилсан улсууд болгохгүй бол Европ байтугай Ази тивийн тусгаар улсууд амар заяагаа үзэхгүй. Үүний нэгэн баталгаа нь Европын Холбоо түүхэндээ анх удаа цэргийн хөдөлгөөнт байдлыг хангах зорилготой, гишүүн улсууд нь хууль ёсоор заавал дагаж мөрдөх ёстой хөтөлбөр батлав. Энэхүү хөтөлбөрийн эцсийн зорилт нь “Шенгений цэргийн бүс” байгуулах явдал бөгөөд Европ даяар үндэсний армиуд яаралтай “зургаан цагийн дотор” шуурхай шилжилт хөдөлгөөн хийхийг хангах тогтолцоо юм. Иймээс Европын Холбооны Гадаад бодлогын тэргүүн Кая Каллас “Манай гүүр 60 тонны танк даахгүй бол асуудал үүснэ. Хэрэв нисэх зурвас хэт богино бол онгоц бууж чадахгүй. Иймээс бид стратегийн чухал дэд бүтцүүд болох нисэх буудал, гол терминал, тээврийн зангилаануудыг кибер дайралт, дроны халдлага зэргээс хамгаалах шинэ арга хэмжээ боловсруулж байна. Цэргийн хөдөлгөөнт чадвар бол Европын аюулгүй байдлын даатгал юм. Бидний сул дорой байдал ОХУ-ын түрэмгийллийг өдөөдөг. Харин Европын Холбоо цэрэг, үйлдвэрлэл, батлан хамгаалалтын бэлтгэлээ нэмэгдүүлбэл Москва бидэн рүү дайрахгүй” гэж мэдэгдэв. Мөн Европын Холбооны Инноваци, технологийн бие даасан байдал хариуцсан дэд ерөнхийлөгч Хенна Вирккунен “Европын шинэ батлан хамгаалахын экосистем нь AI, дрон, квантаар удирдуулсан шинэ эрин байх болно. Украины дайн нь орчин цагийн дайнд хиймэл сэтгэхүй, дрон, квант систем, сансрын технологийн үүргийг эрс өсгөснийг харуулсан. Одоо зэвсгийн инновацийг стартап, жижиг дунд компаниуд тодорхойлдог болсон. Европын Холбоо болон Украины инновацийн хамтын ажиллагаа(EUDIS) үргэлжилж байгаа бөгөөд Украин Европын Холбооны ирээдүйн гишүүн орны хувьд давуу талтай байгаа. Европын батлан хамгаалахын үйлдвэрлэлийг өөрчлөх замын зураглал(Roadmap) хэрэгжих болно” гэж мэдэгдсэн билээ.

 

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 14 хүн хэвтэн эмчлүүлж байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 25-ны байдлаар улаанбурхан өвчний нийт ба...

img

8 цагийн дараа

Зудын эрсдэлийг эрт илрүүлэх чадавхыг бэхжүүлж, санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатайг онцлов

Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, АДАПТ төслийн нэгжээс Цаг уур, орчны шинжилгээний газар, Монголын Үндэсний Д...

img

7 цагийн дараа

Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна

Улаанбаатар хотын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байгаа. Түргэн тусламжийн дуудлага тоо ч нэмэгдэж байгаа. Иймээс н...

img

7 цагийн дараа

“Ардчилсан” улсуудын коммунист эрх баригчид

Өнгөрсөн амралтын өдрүүдэд барууны бүх томоохон хэвлэлүүд “АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын захиргаанаас боловсруулсан шинэ “энхий...

img

6 цагийн дараа

Б.Юмчинрагчаа: Цаг, минут тутам халуурсан, ханиалгасан хүүхдүүд ирж байна

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал ямар байгаа талаар Баянзүрх дүүргийн IX хорооны “Энх-Энэрэл” өрхийн эмнэлгийн эмч Б.Юмчинрагч...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд