мэдээ
Томуу, томуу төст өвчний тархалт “Улсын хэмжээнд дэгдэлт” -ийн түвшинд байна

Админ
2025 оны 11 сарын 27

Аймгийн хэмжээний дэгдэлтийн түвшинд 5, идэвхжилийн түвшинд 9, алаг цоог дэгдэлтийн түвшинд 7 аймаг байна. ТТӨ-өөр өвчлөгсдийн дотор 82.6%-ийг 15, 39.1%-ийг 5 хүртэлх насныхан эзэлж байна. АЗЦХХ-ын шалтгаант эмнэлэгт хэвтэгсдийн 85.8%-ийг 15, 63.2%-ийг 5 хүртэлх насныхан эзэлж байна.
Орчилд буй вирус
- A(H3N2) – 98 (73.7%);
- АЗСВ – 16 (12.0%);
- Иж томуугийн вирус – 7 (5.3%);
- Риновирус – 6 (4.5%);
- Аденовирус – 3 (2.3%)
- Бокавирус – 2 (1.5%);
- Улирлын коронавирус – 1 (0.7%);
Нийт 6,557 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 42,4% (2,779) нь, эмнэлэгт 2,823 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 85.6% (2,416) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна.
Орон нутагт нийт 3,393 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байгаагаас 27.9% (n=947) нь ТТӨ-ий шалтгаантай байгаа ба 85.1% (n=806) нь хүүхэд, 14.9% (n=141) нь насанд хүрэгчид байна. Амьсгалын замын цочмог хүнд халдварын нөхцөл байдлын улмаас нэмэлтээр 379 ор дэлгээд байна.
Нийслэлд нийт 3,164 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байгаагаас 57.9% (n=1,832) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай. Үүнээс 87.9% (n=1610) нь хүүхэд, 12.1% (n=222) нь насанд хүрэгчид байна. Амьсгалын замын цочмог хүнд халдварын нөхцөл байдлын улмаас нэмэлт 468 ор дэлгэн ажиллаж байна.
Эмнэлгүүдийн хүүхдийн тасгийн орны ачаалал нэмэгдэж 847 ор дэлгэн ажиллуулж байна. Эрчимт эмчилгээний тасагт 72 хүүхэд эмчлүүлж байгаагаас 70.8% нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 2,445 хүн үзүүлснээс 1,904 нь томуу томуу төст өвчний шалтгаантай байна.
Хүүхдийн хүлээн авах, яаралтай тусламжаар, Орон нутагт: Нийт 979 хүүхэд хүлээн авах, яаралтай тусламжаар үйлчлүүлсэн байгаагаас 61.7% (n=604) нь АЗЦХХ-ын шалтгаантай байна.
Нийслэлд: Нийт 2,959 хүүхэд хүлээн авах, яаралтай тусламжаар үйлчлүүлсэн байгаагаас 81.1% (n=2,401) нь АЗЦХХ-ын шалтгаантай байна.
Товчлол:
- АЗЦХХ – амьсгалын замын цочмог хүнд халдвар
- ТТӨ -томуу, томуу төст өвчин
Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
Цаг уурын байгууллагын мэдээлснээр өнөө шөнө /2025.11.27-28/ Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар, маргааш буюу энэ сарын 28-ны өдөр Булг...
8 цагийн дараа
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны өнөөдрийн /2025.11.27/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өө...
7 цагийн дараа
Эхнэрээ хутгалан хөнөөж, бүх насаар хоригдох ял авсан Ц.Энхбатын давж заалдах шатны шүүх хурал болно
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Gem mall” худалдааны төвд лангуу түрээслэн ажилладаг байсан эхнэрийгээ олон уда...
7 цагийн дараа
Офицеруудын ордноос Ботаник хүртэл 1-р эгнээг чөлөөлж байна
Офицеруудын ордноос Ботаникийн автобусны буудал хүртэлх авто замын 1-р эгнээг бүрэн камержуулж, нийтийн тээврийн чиглэлийн тээврийн ...
6 цагийн дараа
Томуу, томуу төст өвчний тархалт “Улсын хэмжээнд дэгдэлт” -ийн түвшинд байна
Аймгийн хэмжээний дэгдэлтийн түвшинд 5, идэвхжилийн түвшинд 9, алаг цоог дэгдэлтийн түвшинд 7 аймаг байна. ТТӨ-өөр өвчлөгсдийн дотор...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



