мэдээ
Д.Мөнхбаатар: ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна

Админ
2025 оны 11 сарын 27

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар болон холбогдох албаныхан өнөөдөр Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж ажиллалаа. Энэ үеэр станцаас гарах хаягдал утааны агууламж, ялгарлын хэмжээ, шүүлтүүрийн үйл ажиллагаа зэрэгт хяналт тавив.
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага JICA Монгол Улсад агаар бохирдуулагч эх үүсвэрийн ялгарлын инвенторын судалгааг хийсэн. Уг судалгаагаар Монгол Улсын таван дулааны цахилгаан станц өнгөрсөн онд нийт 5.8 сая тонн түүхий нүүрс түлсэн байна. Мөн Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцож буй 805 мянган тээврийн хэрэгслээс ялгарах агаар бохирдуулагч бодисын хэмжээ нь 134 мянган өрхийн яндангаас гарах бохирдуулагч бодисын хэмжээтэй дүйцдэг. Харин гэр хорооллын 172 мянган өрхийн яндангаас ялгарах агаар бохирдуулагч бодисын хэмжээ 3.5 дулааны цахилгаан станцаас ялгарах агаар бохирдуулагч бодисын хэмжээтэй тус тус дүйцэж буй судалгаа гарчээ.
Энэ үеэр нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар “Улаанбаатар хотод нийслэлийн эрчим хүч, дулааныг хангадаг таван дулааны станц бий. Эдгээрээс ДЦС-4 нь хамгийн сүүлийн үеийн хоёр төрлийн шүүлтүүртэй. Нэг нь ионжуулалтын технологиор агаарт дэгдэж буй бохирдлыг өөртөө татдаг. Нөгөө нь хуурай аргаар PM2.5, PM10 тоосонцрыг унагааж шүүдэг. Гэсэн ч нийслэлийн таван станц нийлээд жилд 5.8 сая тонн түүхий нүүрс түлж буй нь гэр хорооллоос ялгарах утаа болон бусад эх үүсвэртэй нийлээд агаарын бохирдолд нөлөөлж байна. Иймд бид урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг тогтмол хийж, шүүлтүүрийн ажиллагааг бүрэн хангахыг зорьж байна. Мөн тээврийн хэрэгслийн утаанд 270 гаруй төрлийн химийн бодис агуулагддаг. Тэдгээрийн дунд хүнд металл болон бензол, формальдегид зэрэг хорт хавдар үүсгэгч бодис агуулагддаг. Тус бодисууд агаарт дээш дэгддэггүй, газрын түвшинд тогтдог тул иргэд авто замын ойролцоо явган зорчих үедээ N95 болон түүнээс дээш стандартад нийцсэн маск зүүхийг зөвлөж байна” гэлээ.
Нийт судалгаагаар замын хөдөлгөөнд оролцож буй суудлын автомашин хамгийн их нягтшилтай, агаар бохирдуулагч бодисын ялгарлын хэмжээ их, агаарын бохирдолд үзүүлэх нөлөө хамгийн өндөр байна. Харин Дулааны цахилгаан станц нь нийслэлийн эрчим хүч, дулааныг үйлдвэрлэж, хангадаг гол байгууламж бөгөөд нийслэлийн хүн ам нэмэгдэж, хотын барилга байгууламж ихсэх тусам үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай болдог тул жилээс жилд зарцуулах нүүрсний хэмжээ ч мөн нэмэгддэг. Иймд түлшний шаталтаас үүдэлтэй агаар бохирдуулах бодисын ялгарал их байдаг. Гэвч агаарын бохирдолд үзүүлэх нөлөөллийн хувьд бусад эх үүсвэр болох гэрийн яндан, автомашинтай харьцуулахад харьцангуй бага байдаг аж.


Д.Мөнхбаатар: ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар болон холбогдох албаныхан өнөөдөр Дулааны дөрөвдүгээр цахилгаан...
6 цагийн дараа
Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
Цаг уурын байгууллагын мэдээлснээр өнөө шөнө /2025.11.27-28/ Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар, маргааш буюу энэ сарын 28-ны өдөр Булг...
5 цагийн дараа
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны өнөөдрийн /2025.11.27/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өө...
5 цагийн дараа
Эхнэрээ хутгалан хөнөөж, бүх насаар хоригдох ял авсан Ц.Энхбатын давж заалдах шатны шүүх хурал болно
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Gem mall” худалдааны төвд лангуу түрээслэн ажилладаг байсан эхнэрийгээ олон уда...
4 цагийн дараа
Офицеруудын ордноос Ботаник хүртэл 1-р эгнээг чөлөөлж байна
Офицеруудын ордноос Ботаникийн автобусны буудал хүртэлх авто замын 1-р эгнээг бүрэн камержуулж, нийтийн тээврийн чиглэлийн тээврийн ...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд



