Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 28

Валютын ханш

value

мэдээ

БРИКС бизнесийн болон улс төрийн хамтын ажиллагааны томоохон түнш болж байна

trend

Админ

img

2025 оны 11 сарын 28

news-img

Сүүлийн жилүүдэд БРИКС гишүүнчлэлийн хүрээгээ мэдэгдэхүйц тэлж, олон улс орон тус байгууллагад элсэх сонирхолтой байгаагаа илэрхийлж байна. “Энэ нь тус байгууллагын ач холбогдол, зарчим, харилцааны загварын сонирхол татахуйц байдлын шинж тэмдэгийн илэрхийлэл юм” гэж Оросын Шинжлэх Ухааны Академийн Хятад ба Орчин үеийн Азийн хүрээлэнгийн захирал Кирилл Бабаев хэлэв. Тэрээр БРИКС-д элсэх сонирхол эрс нэмэгдэж байгаа нь дэлхийн дэг журмын гүн гүнзгий өөрчлөлтийн илэрхийлэл бөгөөд тогтвортой байдал, эдийн засгийн хөгжлийн баталгааны хувьд барууны орнуудад үл итгэх байдлын үр дагавар гэж онцлов.

Энэ оны долоодугаар сард БРИКС-ийн судалгааны үндэсний хорооны гүйцэтгэх захирал Георгий Толорая тус байгууллагад элсэх хүсэлтэй байгаагаа 30 орчим улс орон илэрхийлсэн гэж мэдэгдсэн. Гишүүнээр элсэх хүсэлтэй илэрхийлж буй улс орнуудын тоо нэмэгдэж байгаа нь тус байгууллагын нөлөө өсөн нэмэгдэж байгаагийн илэрхийлэл гэж хэлж болно. Арван таван жилийн хугацаанд энэ байгууллага харилцаа холбоогоо өргөжүүлэн хөгжүүлсээр ирсэн.

БРИКС-ын хүрээнд өргөн хүрээний эдийн засгийн түншлэл бий болж, үндэсний хууль тогтоомж, стандарт, практикийн нийцтэй байдлыг судалж, өөрийн санхүү, хөрөнгө оруулалтын байгууллагуудыг бүрдүүлэх ажил хийгдэж байна. Дэвшилтэт технологи, суурь судалгааны чиглэлээр олон тооны хамтарсан төслүүдийг хэрэгжүүлж, спорт, залуучуудын бодлого, соёл, боловсролын салбарт хамтын ажиллагаа хөгжиж байна. Дэлхийн алсын зайн тандан судлалын хиймэл дагуулуудын хамтарсан бүлэг байгуулах талаар гишүүн орнууд тохиролцсон байгаа.

Эдгээр нь зорилтот түншлэлээс цогц түншлэл рүү шилжиж байгааг харуулж байна. Кирилл Бабаевын хэлснээр БРИКС тасралтгүй өргөжиж байгаа нь олон талт хамтын ажиллагааны эрэлт хэрэгцээ өндөр байгааг харуулж байгаа бөгөөд энэ нь НҮБ болон бусад олон улсын байгууллагууд нэг туйлт ертөнцөд тунхаглалаа бүрэн биелүүлж чадахгүй байгаа өнөөгийн нөхцөлд онцгой чухал үүрэгтэй юм.

“Ийм нөхцөлд улс орнууд өөр боломжит хувилбаруудыг сонгож байна” гэж Оросын Шинжлэх Ухааны Академийн Стратегийн шинжилгээ, хамтын ажиллагааны хүрээлэнгийн Дэлхийн улс төр, стратегийн шинжилгээний төвийн шинжээч Сергей Лавров хэлэв. Тэрээр БРИКС-ын хүрээнд гишүүн орнууд салбар бүрийн дэвшилтэт технологи, мэдлэг, шилдэг туршлагаа нэг нэгэндээ санал болгон солилцож байна гэж тэмдэглэжээ. Байгууллагын гишүүн-орнууд соёлын солилцоог хөгжүүлж, харилцан ойлголцлыг бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Олон улс орны хувьд БРИКС нь тэдний тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд ач холбогдолтой гэж үздэг. Үүний зэрэгцээ тус байгуллага нь бүс нутгийн улс орны удирдагчдын байр суурийг бэхжүүлж, мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, энх тайвнаар шийдвэрлэх, бүс нутгийн тогтвортой байдалд хувь нэмэр оруулдаг.

Ийнхүү (энэ жил Рио-де-Жанейро хотод болсон БРИКС-ийн 17 дахь дээд хэмжээний уулзалт үүнийг л баталсан) энэ байгууллага нь бүс нутгийн болон дэлхийн хэмжээнд эдийн засаг, улс төр, нийгмийн байр сууриа бэхжүүлэхийг эрмэлзэж буй орнуудын сонирхолыг татсаар байна.

БРИКС хөрөнгө оруулалт татах, санхүүгийн нөөцөө ашиглах шинэ боломжийг бий болгож байгаа нь чухал юм. Үүнд гишүүн орнуудын дэд бүтэц, тогтвортой төслүүдийг санхүүжүүлдэг банк (Шинэ Хөгжлийн Банк) багтаж байна. Банк болон бусад санхүүгийн хэрэгслүүдээр дамжуулан Дэлхийн банк-ОУВС-ийн бүлэгтэй өрсөлдөхүйц өөр хувилбарыг санал болгож байна.

Дэлхийн хамгийн том таван эдийн засгийн гурав нь тус байгууллагын тэргүүлэгчид юм. Асар их алт, гадаад валютын нөөц нь тэдэнд дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд хөрөнгө оруулах боломжийг олгодог. Үүний зэрэгцээ харилцан төлбөр тооцоонд үндэсний валютын үүрэг нэмэгдэж, АНУ-ын хувьд эмзэг болох долларгүйжүүлэх үйл явц өрнөж байна.

Хамтарсан дэд бүтцийн төслүүд нь тээвэр, эрчим хүч, дижитал сүлжээг сайжруулахад чухал ач холбогдолтой бөгөөд энэ нь эдийн засгийн өсөлтийг дэмждэг. Үүний үр дүнд худалдааны нөхцөл байдал сайжирч, худалдааны эргэлт нэмэгдэж, бараа, үйлчилгээний солилцооноос хамтарсан үйлдвэрлэл рүү шилжих шилжилтийг идэвхжүүлдэг. Аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагаа нь технологийн инновацийг хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой билээ. БРИКС нь хамтарсан судалгааны төслүүд болон инновацийн хамтын ажиллагааны боломжийг нээж өгч, технологийн дэвшил, дэлхийн өрсөлдөх чадварыг дэмждэг юм.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 01...

img

8 цагийн дараа

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна

Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар энэ сарын 27-28-нд шилжих шөнө, 28-ны өдөр Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар цас орж, цаса...

img

7 цагийн дараа

Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8 гэмт хэрэг бүртгэгджээ

Хоногийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8 гэмт хэрэг бүртгэгджээ....

img

7 цагийн дараа

Эхнэрээ олон удаа хутгалж хөнөөсөн этгээдэд оноосон бүх насаар нь хорих ялыг хэвээр нь үлдээжээ

Н.Энхбат 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “Жэм молл” (Gem mall) худалдааны төвд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай...

img

7 цагийн дараа

ЭЗБХ: Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны (2025.11.27) хуралдаан гишүүдийн 51.6 хувийн ирцтэйгээр 17 цаг 49 минутад эхэлж, хоёр ...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд