Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 05

Валютын ханш

value

гадаад

Европарламентын чуулган өндөрлөв

trend

Админ

img

2025 оны 11 сарын 28

news-img

Европарламентын чуулган энэ сарын 26-нд Страсбург хотноо хуралдаж “Орос, беларусь улсаас гаралтай, Европын Холбооны агаарын орон зайд гарч буй зөрчил болон ЕХ-ны чухал дэд бүтцийн эсрэг хорлон сүйтгэх үйлдлүүдэд бид хэрхэн хариу өгөх вэ” гэсэн сэдвээр мэтгэлцээн өрнүүлэв. Энэ мэтгэлцээнд “Манай холбооны агаарын орон зайг зөрчиж буй хэдэн арван дроны Европын чухал дэд бүтцийн эсрэг үйлдэж буй халдлагын тоо нэмэгдэж байгаа нь Украинд үзүүлэх Европын Холбооны дэмжлэгээс анхаарлыг нь сарниулахын тулд санаатайгаар айдас, үймээн тарьж буй Кремлийн тактик юм. Орост дорвитой эсэргүүцэл үзүүлэхийн тулд Европын нийслэлүүд “дроны хана” бий болгох Европын Холбооны ны санаачилга бүрэн хэрэгжихийг хүлээхгүйгээр хамтарсан арга хэмжээ боловсруулах ёстой” гэсэн уриа давамгайлав. Мэтгэлцээнд Литва, Латви, Эстони, Польш, Румыны евродепутатууд онцгой идэвхтэй оролцжээ. Учир нь эдгээр улсууд сүүлийн саруудад “үл мэдэгдэх” дронууд, цаг агаарын зонд, хорлон сүйтгэх ажиллагаа,  кибер халдлагын олон тохиолдолд өртөөд байгаа ажээ. Социалистуудын бүлгийн польш депутат Кшиштоф Сьмишек “Оросын хорлон сүйтгэх ажиллагаа бүх Европыг, тэр дундаа миний эх орон Польшийг бүрэн нөмөрлөө. Манай улсын нисэх буудлуудын дээгүүр ниссэн дронууд, дэлбэрэлтүүд, төмөр замын дэд бүтцийг эвдэн сүйтгэсэн халдлагууд, хакерийн дайралтууд, өргөн хэмжээний түймрүүд нь ерөнхийлөгч Владимир Путины гэмт хэргийн дэглэм манай нийгмийн доторх тайван байдлыг илт бусниулж, бидний талцал хуваагдлыг өдөөх зорилго агуулж байна” гэж мэдэгдэв.

Европарламентын чуулган мөн Европын Холбоо АНУ-аас дэвшүүлсэн энхийн төлөвлөгөний талаар ямар байр суурь баримтлах, мөн Украины дайнтай холбоотой ямар үүрэг гүйцэтгэх тухай асуудлыг гурван цагийн турш хэлэлцэв. Энэ сарын 26-ны лхагва гарагт болсон энэхүү мэтгэлцээний үеэр бараг зуу орчим европарламентчид үг хэлж, гурван өөр дарга ээлжлэн удирдав. Учир нь АНУ-ын ерөнхийөгч Дональд Трампын засаг захиргаанаас санал болгосон төлөвлөгөөг Страсбургийн энэ долоо хоногийн гол хэлэлцэх асуудал болгон яаралтай оруулсан юм байна. Иймээс энэ хэлэлцүүлэгт оролцохын тулд Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен ажлын төлөвлөгөөгөө өөрчилж, Европарламентын чуулганд ирсэн нь нэн ховор тохиолдол болов. Фон дер Ляйен “Украины Зэвсэгт хүчний тоо, чадавхийг хязгаарлахгүй байх, Украины газар нутгийг нэг талын шийдвэрээр хуваахгүй байх, Украинад урт хугацааны бат бөх аюулгүй байдлын баталгаа олгох, Украины бүрэн эрхт байдал, өөрийн ирээдүйг тодорхойлж Европын Холбоонд элсэх шийдвэр гаргах эрхийг бүрэн хангах, Украингүйгээр Украины асуудлыг, Европгүйгээр Европын асуудлыг, НАТО-гүйгээр НАТО-гийн асуудлыг хэлэлцэхгүй байх зарчмыг чанд баримтлах, Оросуудын хүчээр авч явсан бүх украин хүүхдийг эх оронд нь буцаах ёстой” гэж мэдэгдэв. Мөн Европын Зөвлөлийн төлөөлөгч Бьерре “Украин аль болох хүчтэй байр суурьтай байх ёстой. Үүний хамгийн чухал хэсэг нь Украины өөрийн батлан хамгаалах болон цэргийн чадавхи юм. Украиныг ирээдүйн довтолгоог эмзэг болгох ямар ч хязгаарлалт байж болохгүй бөгөөд бүс нутгийн хилийг хүч хэрэглэн өөрчлөхийг Европын Холбоо хүлээн зөвшөөрөхгүй. Энэ шийдвэрлэх мөчид Европ нэг дуугаар ярьж, сонгосон чиг шугамаа баримталж, Украинд үзүүлэх өргөн хүрээтэй, ганхашгүй дэмжлэгээ үргэлжлүүлэх ёстой. Учир нь Украины аюулгүй байдал бол Европын аюулгүй байдал юм” гэж онцолжээ. Европын парламентын хамгийн том бүлэг болох Европын Ардын Намын тэргүүн, германы улс төрч Манфред Вебер “Бүгд энх тайвныг хүсэж байна, гэхдээ ОХУ-ын нөхцөлөөр биш.

Үгүй, хийрхсэн дайны гэмт хэрэгтэн өөрийн террорын төлөө шагнуулж болохгүй. Тиймээс Украины газар нутгийн хэсгийг өгөх, Оросын дайны гэмт хэрэгтнүүдэд өршөөл үзүүлэх, Украинд өөрийн түншүүдээ сонгох эрхийг хязгаарлах нь байж боломгүй зүйл. Женевийн хэлэлцээний дараа Трампын энхийн төлөвлөгөө тодорхой хэмжээнд сайжирсан ч гэрээ байгуулахын тулд Европыг энхийн хэлэлцээнд Парис, Берлин, Лондон биш, харин Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен төлөөлөх ёстой” гэж хэлжээ. Уг чуулган “Санал болгож буй төлөвлөгөөний талаарх Европын Холбооны байр суурь болон Украинд шударга, удаан үргэлжлэх энх тайван тогтооход Европын Холбооны оролцоо” гэсэн тогтоол батлан гаргав.

 

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Чингис хаан Үндэсний музей Ватиканы Апостолын номын сан хооронд “Санамж бичиг” байгууллаа

Чингис хаан Үндэсний музей нь байгуулагдсан цагаасээ эхлэн дэлхий дахинд буй монголын түүхтэй холбоотой баримт бичгүүд, эд өлгийн зү...

img

8 цагийн дараа

О.Зундуйдорж: Ирэх оны нийслэлийн төсөвт торгуулиар 192 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр байна

НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдоржтой ярилцлаа. -Нийслэлийн ирэх 2026 оны төсөв өнөөдөр батлагдах гэж байна. Сөрөг хүчний төлөөлөгчийн х...

img

8 цагийн дараа

Х.Тэмүүжин: Даргын төлөө амьдардаг дотоод соёлтой нам байнга засаглаад сууна гэж байхгүй

Улсын Их хурлын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа. -Таны хувьд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн чуулганы хуралдаан дээр УИХ-ын да...

img

7 цагийн дараа

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -10 градус хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 06-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 07-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан ...

img

6 цагийн дараа

ТОЙМ: Тухайн асуудлаар мэргэжлийн биш бол инфлүүнсер хийж, контент бэлтгэж, бараа үйлчилгээг сурталчлахыг хориглох хэрэгтэй

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Улсын Их хурлын гишүүн ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд