мэдээ
Гандантэгчэнлин хийдийн гэрэлтүүлгийн ажил 90 хувьтай үргэлжилж байна

Админ
2025 оны 11 сарын 28

Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн төв талбайг нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ оны 7 дугаар сард шинэчилсэн. Тодруулбал, Төв хийдийн урд нийт 8400 ам.метр талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилж, 820 ам.метрт нь ногоон байгууламж урлаж, иргэд амарч суух сандал, гэрэлтүүлэг, хогийн сав, хашлага хайс, шатыг шинэчилсэн юм.

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд Улаанбаатар хотод байгаа түүх, соёлын хосгүй дурсгал төдийгүй Монголын уламжлалт шашин, соёл, гүн ухааныг хадгалан түгээх чин ариун үүрэгтэй. Монголчуудын ёс суртахуун, нигүүлсэл, энэрэл хайраа даатган түгээх оюун санааны тулгуур болдог. Иймдээ ч хуримаа хийж буй хосууд, аялагч жуулчдын заавал очих газруудын нэг нь Гандантэгчэнлин хийд.
Тиймээс БГД-ийн төсвийн хөрөнгөөр Гандантэгчэнлин хийдийн дуган, дацан гудамж, нэвтрэх хаалга зэрэгт гэрэлтүүлэг хийж байна. Уг ажлыг “Их хотын гэрэл” ХХК гүйцэтгэж байна. Ажлын явц өнөөдрийн байдлаар 90 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд гэрлийг ирэх сарын 5-нд асаана. Мөн Гандан орчмыг ногоон байгууламж бүхий жишиг гудамж болгон тохижуулах ажил үргэлжилж байна. Уг тохижилтын ажилтай холбоотойгоор нийт 55 айлын газрыг чөлөөлнө. Өнөөдрийн байдлаар 35 айлын газрыг чөлөөлөөд байна.






ЗГ: Эмч, ажилчдын илүү цагийн хөлс, урвалж оношлуурын зардалд нэг тэрбум 400 сая төгрөг гаргана
Томуу, томуу төст өвчин, амьсгалын замын халдварт өвчний тархалтыг хязгаарлаж, эрсдэл хүндрэлээс сэргийлэх, урьдчилан сэргийлэх ажлы...
8 цагийн дараа
ЗГ: Төрийн өмчит зарим компанийн удирдлагуудад хариуцлага тооцохыг чиглэл болголоо
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 28-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төрийн өмчит ...
8 цагийн дараа
Янжуурын утаа ярьж суух цаг яг мөн үү?
О.Номинчимэг нарын 78 гишүүний санаачилж УИХ-д өргөн мэдүүлсэн Тамхины тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ид ...
8 цагийн дараа
Гандантэгчэнлин хийдийн гэрэлтүүлгийн ажил 90 хувьтай үргэлжилж байна
Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн төв талбайг нийслэлийн төсвийн хөрөн...
7 цагийн дараа
Европарламентын чуулган өндөрлөв
Европарламентын чуулган энэ сарын 26-нд Страсбург хотноо хуралдаж “Орос, беларусь улсаас гаралтай, Европын Холбооны агаарын орон зай...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд



