мэдээ
Алслагдсан сумдын эмнэлэгүүд ургийн эмгэгийг эрт илрүүлэх хэт авиа болон зүрхний бичлэгийн аппараттай боллоо

Админ
2025 оны 12 сарын 05

Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүн амын сан, Люксембургийн Засгийн газрын хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Сэргийлж болох эхийн болон перинатал эндэгдлийг тэглэх үйл ажиллагааг эрчимжүүлэх нь” төслийн хүрээнд сумын эмнэлгүүдэд зөөврийн ЭХО, ургийн зүрхний бичлэгийн аппарат хүлээлгэн өгчээ.
Энэ хүрээнд 10 аймгийн 20 сумын Эрүүл мэндийн төв, алслагдсан хоёр дүүргийн өрхийн эмнэлэгт 1 тэрбум 864 сая төгрөгийн үнэ бүхий 22 зөөврийн ЭХО, 22 ургийн зүрхний бичлэгийн аппаратыг өгсөн байна. Эх барихын практикт хэт авиан шинжилгээ болон ургийн зүрхний бичлэгийн үнэлгээ хийх нь өндөр ач холбогдолтой байдаг ажээ. Жирэмсний хугацаанд доод тал нь дөрөв, түүнээс дээш удаа хэт авиан шинжилгээнд хамруулах шаардлагатай. Мөн ургийн зүрхний бичлэгийн аппаратад найман сартайгаас хянаж үнэлгээг хийх ёстой юм байна. Уг бичлэгээр ургийн бүтэлтийн шинж тэмдгийг эрт илрүүлж дараагийн шатны эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэх болон эмчилгээ хийх, төрөлтийг шийдвэрлэх гэх мэт аливаа эмгэгийг эрт илрүүлж оношлоход өндөр ач холбогдолтой төхөөрөмжүүд юм.
Энэ оношилгоо, үнэлгээг хэрхэн хийх талаар анхан шатнаас ахисан түвшин хүртэл онол, практикийн сургалтыг нийслэлийн “Өргөө” амаржих газарт зохион байгуулжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Арвандөрөвдүгээр Леогийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хийсэн төрий...
8 цагийн дараа
Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VIII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг өнөөдөр үргэлжилж, нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцэн ...
7 цагийн дараа
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
2025 оны 12 дугаар сарын 5-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Арванхоёрдугаар сарын 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн ...
7 цагийн дараа
Н.Учрал: 18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо
Ахмадуудын шаардлагын дагуу УИХ-ын дарга Н.Учрал тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгах асуудлаар ...
6 цагийн дараа
УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.12.05) нэгдсэн хуралдаан гишүүдийн 50.8 хувийн ирцтэйгээр 10 ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



