Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 06

Валютын ханш

value

мэдээ

Цоохор ирвэсийг хамтарч хамгаална

trend

Админ

img

2025 оны 12 сарын 06

news-img

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар цоохор ирвэс хамгааллын шинэ хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэллээ. Энэ удаагийнх Монгол, БНХАУ-ын байгаль хамгаалах байгууллагууд хамтрах болсноороо онцлогтой хамтын ажиллагаа болох юм.  Дэлхийн цоохор ирвэсийн тархалтын дийлэнх хувь нь зөвхөн энэ хоёр улсад байдаг бөгөөд хамгааллын ажлыг амжилттай хийснээр дэлхийн цоохор ирвэс хамгаалалд үлэмж хувь нэмэр оруулна гэдгийг талууд онцолж байна. Тодруулбал, Монголын баруун бүсийн зургаан уул, БНХАУ-ын хоёр ууланд хамгааллын ажил таван жилийн турш өрнөх юм. Хоёр улсад өнөөг хүртэл хийгдсэн хамгааллын ажилд тулгуурлан, төрийн байгууллагууд, хувийн хэвшил болон нутгийн иргэдтэй хамтран хэрэгжүүлэх ажээ.

Хамгийн онцлууштай нь, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын зүгээс нутгийн баруун хэсэгт Алтай Саяны бүс нутагт цоохор ирвэс хамгааллын төслийг сүүлийн долоон жилд үр дүнтэй хэрэгжүүлсэн нь ийнхүү олон улс болон хандивлагч нарт бодитоор үнэлэгдэж, хамгааллын үйл ажиллагаа нь өргөжин тэлж байгаагийн томоохон нотолгоо боллоо.

Зэрлэг амьтан хамгаалалд бүх талууд оролцож байж л үр дүнд хүрдэг онцлогтой. Үүний хүрээнд тус байгууллагын мэргэжилтнүүд талуудтай хамтран хууль эрх зүйн орчныг сайжруулах, нутгийн иргэд, малчдын амьжиргааг дэмжих, иргэдэд танин мэдэхүйн мэдлэг түгээх, хүүхдүүдэд багаас нь экологийн зөв мэдлэг олгох зэрэг цогц олон ажил хийж амжуулжээ. Мөн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг хэрхэн шийдэх арга замыг шигтгэж өгснөөр ирвэс хамгааллын ажил улам далайцтай болж чаджээ.

Аливаа амьтныг экосистемийн хүрээнд хамгаалж байж үр дүнд хүрдэг. Тиймээс энэ чиглэлд олон ажил хийжээ. Хүн, мал сүрэг, зэрлэг амьтад бүгд усаа бараадаж амьдардаг. Үүнээс болж зэрлэг амьтан хүн хоорондын зөрчил гарах нь бий. Тиймээс хүн, зэрлэг амьтад зэрэгцэн орших нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бороо, цасны усыг хуримтлуулах зорилготой хөв байгуулахад анхаарч хэрэгжүүлснээр уул дахь мал болон зэрлэг амьтдын давхцалыг 60-70 хувиар бууруулсан юм.

Мөн зэрлэг амьтныг аврах, асран хамгаалах цогц стандартыг бий болгож чадсан байна. Үүний ачаар аймгуудад зэрлэг амьтан аврах, асран хамгаалах мэргэжлийн баг бүрэлдэхүүнтэй болжээ. Бэртэж гэмтсэн, төв газарт орж ирсэн зэрлэг амьтдаа аврах, асран хамгаалах, ард иргэдийг аливаа эрсдэлд автахаас сэргийлэх үйлчилгээг энэхүү нэгжээр дамжуулан авч хэрэгжүүлж байгаа нь байгаль хамгаалалд шинэлэг ажил болсон хэмээн нутгийн иргэд онцлон ярьж байна.

Бэлчээртэй холбоотойгоор хүн ирвэс хоорондын зөрчил цөөнгүй гардаг байв. Үүнийг шийдэхийн тулд  Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын зүгээс байгаль хамгаалах  уламжлалт мэдлэг, ахуй соёлыг сэргээж “Монгол банхар” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлжээ. Цөөнгүй айл монгол банхартай болсон байна. Банхар нохой дуу, сүрээрээ зэрлэг амьтдыг үргээж байгаа болохоос биш учиргүй тэр амьтад руу дайрдаггүй. Ирвэстээ ч халгүй, малчинд ч  хохиролгүй. Хоточ банхартай болсноор шөнө сэтгэл амар, тайван унтдаг болсон, ирвэсэнд өширхөхөө больсон хэмээн цөөнгүй малчид ярьж байгаа нь хөтөлбөр амжилттай хэрэгжсэний нэг нотолгоо болж байна.

Мөн малчдын хоршоо, хадгаламж зээлийн хоршоог дэмжиж замаар малчдын орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллажээ. Соён гэгээрүүлэх ажлын үр дүнд малчид бэлчээрээ сэлгэх, даацдаа тохируулан маллах, олон малаас авах ашиг шимийг бага хүчээр цөөн малаас авах, зэрлэг амьтан нутагладаг уул, усаа зэрэгцэн ашиглах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож, хандлага нь өөрчлөгдөж эхэлж байгаа нь ирвэс хамгааллын ажлын хүлээн зөвшөөрөхүйц үр дүн болж чадлаа.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Даваа гарагаас 6-9 дүгээр ангийнхан цахимаар хичээллэнэ

Томуу, томуу төст өвчний тохиолдлын удирдлагын тогтолцооны багын хурлаар нөхцөл байдлын мэдээлэл, орчны зохицуулалтын багуудын ажил,...

img

7 цагийн дараа

Цоохор ирвэсийг хамтарч хамгаална

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар цоохор ирвэс хамгааллын шинэ хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэллээ. Э...

img

7 цагийн дараа

2025 оны өвлийн элсэлтийн шалгалт маргааш физик, монгол хэлний хичээлийн шалгалтаар өндөрлөнө

2025 оны өвлийн элсэлтийн шалгалт арванхоёрдугаар сарын 4-д Монгол хэл бичгийн хичээлээр эхэлсэн. Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын...

img

6 цагийн дараа

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны...

img

6 цагийн дараа

Өнөөдрийн байдлаар нийт 35450 тонн шатахуун импортолжээ

Манай улс 2025 оны 10 дугаар сард нийт 205700 тонн шатахуун импортолсон бол 11 дүгээр сард 211.461 тонныг импортолжээ. Тэгвэл 12-дуг...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд