Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 08

Валютын ханш

value

мэдээ

ДЭЭД ШҮҮХ: Иргэдийн Оролцооны Нэгдэл намыг бүртгэхээр шийдвэрлэлээ

trend

Админ

img

2025 оны 12 сарын 08

news-img

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр боллоо.

Нийт шүүгчийн хуралдаанаар Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдаас  2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1/1335 дугаар албан бичгээр ирүүлсэн “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдуулан боловсруулсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”, 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1/2307 дугаар албан бичгээр ирүүлсэн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”, УИХ-ын гишүүн Х.Болормаагаас 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн УИХ-03/13448 дугаар албан бичгээр болон Хууль зүй, дотоод хэргийн сайдаас 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1/2492 дугаар албан бичгээр тус тус ирүүлсэн “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-тэй танилцаж, эрх мэдэл хуваарилах, хууль бүтээх үйл ажиллагааны үндсэн зарчмуудад нийцүүлж ирүүлээгүй, хуулийн төсөлд санал авах талаарх хууль тогтоомжид заасан журмыг баримтлаагүй гэсэн үндэслэлээр санал хүргүүлэхээс татгалзаж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд буцаахаар шийдвэрлэв.

Мөн Ардчилсан намаас ирүүлсэн бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг хэлэлцээд Улсын дээд шүүхийн цахим хуудас дахь Ардчилсан намын мэдээллийн санд Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2000 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаар тогтоолын Тогтоох хэсгийн 4 дэх хэсэгт заасны дагуу өөрчлөлт оруулахаар тогтов.

Иргэдийн Оролцооны Нэгдэл намын дүрэм (шинэчилсэн найруулга)-ийг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцэж, бүртгэхээр шийдвэрлэлээ.

Түүнчлэн Ард түмний хүч намын хөтөлбөр, дүрэмд оруулсан өөрчлөлт (шинэчилсэн найруулга)-ийг, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намын дүрэм (шинэчилсэн найруулга)-ийг бүртгүүлэх өргөдлийг тус тус хэлэлцээд дүрмийн зарим заалт хуулийн шаардлагад нийцээгүй гэсэн үндэслэлээр бүртгэхээс  татгалзав.

Шүүгчдийн зөвлөгөөнөөр Монгол Улсын дээд шүүхийн үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан нэвтрүүлэх болон Монгол Улсын дээд шүүх анхлан байгуулагдсантай холбоотой асуудлаар зөвлөлдөж, шийдвэр гаргалаа.  

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг: МУ-ын ЗГ нь 100 хувиас 34 хувийг нь эзэмших үү, 80 хувиас 34 хувийг нь эзэмших үү гэдэг дэнслүүр дээр байна

Оюутолгойн бүлэг ордыг ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажил...

img

6 цагийн дараа

Хадгаламж зээлийн 7 хоршоо дотоодын банкнаас 600 орчим сая төгрөгийн эх үүсвэр татжээ

 Хадгаламж зээлийн 7 хоршоо /ХЗХ/ 2025 оны 3 дугаар улиралд дотоодын банк болон санхүүгийн байгууллагаас 632 сая 660 мянга 92 төгрөг...

img

5 цагийн дараа

ГИХГ: Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо

Монгол Улсад ажил хэргийн зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдийн эрх зүйн баталгааг хангах, хөрөнгө оруулалтыг татах, з...

img

4 цагийн дараа

Токиогийн “Их дуулга”-аас О.Уранбаяр хүрэл медаль хүртлээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Япон улсын Токио хотод боллоо. “И...

img

4 цагийн дараа

Монгол луувангийн үнэ тогтвортой байна

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд худалдаалагдаж буй 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэ...

img

3 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд