Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 12

Валютын ханш

value

мэдээ

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа

trend

Админ

img

2025 оны 12 сарын 12

news-img

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.12.12) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад Улсын Их Хурлын 70 гишүүн хүрэлцэн ирснээр 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, 10 асуудал товлов.

Хуралдаанаар эхлээд Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм. Уг төслийг Пүрэв гарагийн (2025.12.11) нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд санал хураалтыг хойшлуулахаар шийдвэрлээд байсан юм. Энэ дагуу дээрх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 81 гишүүний 68 нь буюу 84 хувиар дэмжив. Үргэлжлүүлэн тус хэлэлцээртэй холбогдуулан Улсын Их Хурлын тогтоолыг боловсруулан батлуулах агуулга бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Энэхүү худалдааны түр хэлэлцээр байгуулахыг ийнхүү шийдвэрлэсэн тул холбогдох бэлтгэл ажлыг хангаж, уул уурхайн бус экспортыг дэмжин, хэрэглээний сагсанд байгаа тодорхой бүтээгдэхүүний үнийг бууруулах, инфляцыг бууруулах бодлого, нөхцөл бүрдэх боломж нээгдэж байна” хэмээгээд ажлын хэсгийнхэнд баяр хүргэж, хэлэлцээрийн бэлтгэл хангах талуудад хичээж ажиллахыг хүсэв.

Улсын Их Хурлаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг баталснаар олон улсад чөлөөт худалдааны хэлэлцээр хийхэд түгээмэл ашигладаг “Ерөнхий тэнцвэрийн загвар” (GTAP)-ын тооцооллын дагуу хэлэлцээр хэрэгжсэнээр манай улсын ДНБ 0.02 хувь, хөрөнгө оруулалт 2.57 хувь, ЕАЭЗХ руу хийх экспорт 24.1 хувь өсөх боломжтой байна. Монгол Улс хэлэлцээрийн хүрээнд ЕАЭЗХ-ны гишүүн орнууд руу 367 нэр, төрлийн бараанд гаалийн тарифын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлснээр аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдэж, хөдөө аж ахуйн салбарын шинэ зах зээлд нэвтрэх боломж бүрдэж, дотоодын бизнес эрхлэгчдийн гадаад худалдааны туршлага, чадварыг нэмэгдүүлж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түлхэц болох ач холбогдолтой.

Дараа нь Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн, санал хураалт явууллаа. Пүрэв гарагийн (2025.12.11) нэгдсэн хуралдаанаар төслийн эцсийн хэлэлцүүлгийг эхэлсэн бөгөөд зарчмын зөрүүтэй саналын томьёоллын талаарх санал хураалтыг хойшлуулахаар тогтсон юм. Эдийн засгийн байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй зарчмын зөрүүтэй саналын нэг томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд, Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг Пүрэв гарагийн (2025.12.11) нэгдсэн хуралдаанаар явуулсан бөгөөд өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар санал хураалт явууллаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 85 гишүүний 71.8 хувь нь дэмжснээр Улсын Их Хурлын дээрх тогтоолын төсөл батлагдлаа.

“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцэслэн баталлаа. Пүрэв гарагийн (2025.12.11) нэгдсэн хуралдаанаар төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулсан юм. Улсын Их Хурлын 85 гишүүний 66 нь буюу 77.6 хувийн саналаар дэмжснээр төрийн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх, үр ашиггүй зардлыг бууруулах, иргэнд очих төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай болгох хүрээнд холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулах зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгох Улсын Их Хурлын тогтоол батлагдав.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан хэлэлцэхээр товлосон 5 дахь асуудал буюу Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

Эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлээрээ дэлхийн болон эх орныхоо шинжлэх ухааны хөгжилд бодит хувь нэмэр оруулсан эрдэмтэн судлаачид...

img

8 цагийн дараа

Д.Жигмэд Азийн залуучуудын V пара наадамд түрүүлэв

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод Азийн залуучуудын V пара наадам болж байна. 35 орны баг тамирчид оролцож буй тус наадамд ман...

img

7 цагийн дараа

Төсвийн мөнгөөр ёолк тэмдэглэхгүй шийдвэрийг дагаад хамт олны баярыг нийтээр нь хориглоё

Төсвийн мөнгөөр ёолк тэмдэглэхгүй гэх шийдвэрийг Г.Занданшатарын Засгийн газар гаргаж төрийн бүх албан хаагч, бүх шатны Засаг дарга ...

img

7 цагийн дараа

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.12.12) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалы...

img

6 цагийн дараа

Голуудын мөсний зузаан олон жилийн дундажтай харьцуулахад 5-45 см нимгэн байна

Манай орны ихэнх голуудад мөсөн зах болон битүү мөсөн бүрхүүл тогтсон ба мөсний дундаж зузаан 5-80 см байна. Голуудын мөсний зузааны...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд