мэдээ
Д.Жигмэд Азийн залуучуудын V пара наадамд түрүүлэв

Админ
2025 оны 12 сарын 12

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод Азийн залуучуудын V пара наадам болж байна. 35 орны баг тамирчид оролцож буй тус наадамд манай баг тамирчид эхний медалиа авлаа. Өчигдөр болсон пара пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 54 кг-д Д.Жигмэд 148 кг-ыг шахаж аваргын алтан медаль хүртлээ. Тэрээр гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор оролцож, тус наадмын аваргаар шалгарлаа.
Д.Жигмэд 2025 онд 54 кг жинд дэлхийн залуучуудын рекорд тогтоосон юм.
“Дубай 2025” Азийн залуучуудын V наадмыг Узбекистаны баг 19 алт, 13 мөнгө, 8 хүрэл медальтайгаар тэргүүлж байгаа бол Иран 16 алт, Киргизстан 7 алт, Казахстан, Японы баг 6 алтан медальтайгаар эхний тавд бичигдэж байна. Монголын баг нэг алтан медальтайгаар 16-д жагсаж байна. Өнөөдрийн байдлаар 20 орон ямар нэгэн медаль хүртжээ.
Наадмын хаалтын ажиллагаа ирэх ням гарагт болно.
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж эхэллээ. Нийслэлийн Хяналт шалгалтын газраас өнөөдөр ХУД...
8 цагийн дараа
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ Шинэ жилийн баяр дөхсөнтэй холбоотойгоор томо...
7 цагийн дараа
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлээрээ дэлхийн болон эх орныхоо шинжлэх ухааны хөгжилд бодит хувь нэмэр оруулсан эрдэмтэн судлаачид...
7 цагийн дараа
Д.Жигмэд Азийн залуучуудын V пара наадамд түрүүлэв
Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод Азийн залуучуудын V пара наадам болж байна. 35 орны баг тамирчид оролцож буй тус наадамд ман...
6 цагийн дараа
Төсвийн мөнгөөр ёолк тэмдэглэхгүй шийдвэрийг дагаад хамт олны баярыг нийтээр нь хориглоё
Төсвийн мөнгөөр ёолк тэмдэглэхгүй гэх шийдвэрийг Г.Занданшатарын Засгийн газар гаргаж төрийн бүх албан хаагч, бүх шатны Засаг дарга ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



