Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 12

Валютын ханш

value

гадаад

Оросын худалч удирдагчид ба бодит байдал

trend

Админ

img

2025 оны 12 сарын 12

news-img

Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев энэ сарын 10-ны лхагва гарагт болсон Армийг гэрээт цэргээр нөхөн бүрдүүлэх асуудлыг хэлэлцсэн зөвлөгөөн дээр “2025 оны эхнээс ОХУ-ын Батлан хамгаалах яамтай Украин дахь Цэргийн тусгай ажиллагаанд оролцох гэрээ байгуулсан иргэдийн тоо 400 мянга давсан бөгөөд нэмэлтээр 34 мянган хүн сайн дураар элсэж, ОХУ-ын ерөнхийлөгчийн тогтоосон зорилтот үзүүлэлтүүд бараг биелсэн. Нийт 210 мянга гаруй хүн 1-7 дугаар сард гэрээ байгуулж, 18 мянган иргэн сайн дурынхан болсон байна” гэж мэдээлэв. Харин Медведевийн танилцуулсан тоо баримт Берлиний Олон улсын аюулгүй байдлын асуудлын хүрээлэнгийн судлаач Янис Клюгегийн тооцоотой зөрж байгаа аж. Клюге холбооны улсууд болон бүс нутгийн төсвийн үзүүлэлтэд үндэслэн тооцоолж, өөрийн Х хуудсанд “Оросын холбооны төсвөөс 2025 оны 1-10 дугаар сарын хооронд 260 мянган гэрээт цэрэг татахуйц хэмжээний санхүүжилт гарсан. Харин бүс нутгийн зардал нь 280 мянга орчим хүнийг элсүүлэхэд тохирч байна.

Хэрэв Медведевийн мэдэгдлийг баримталбал сард дунджаар 100 мянган гэрээт цэрэг элсүүлэх ёстой, өөрөөр хэлбэл түүний хэлсэн хугацаанд энэ үзүүлэлт 300 мянгаас доош байх боломжгүй байв. Бидний тооцоогоор, 2025 оны эхний 10 сарын байдлаар дунджаар сард 30 мянга орчим хүн элсүүлсэн байна. Энэ нь яагаад Орос улс Украинд давшилтын явцад сар бүр хэдэн мянган цэрэг алдахад бэлэн байдаг шалтгааныг тайлбарлаж магадгүй, үнэндээ тэд цэргүүдээ ‘амьд сум’ мэтээр харж байна” гэж бичжээ. Carnegie Endowment-ийн ахлах судлаач Майкл Кофман энэ дүгнэлттэй санал нэг байгаа бөгөөд “2025 онд Оросын гэрээт цэргийн сарын дундаж элсэлт 30–35 мянга орчим байна. Энэ нь цэргийн бүлэглэлийн тоог нэмэгдүүлэх боломж олгохгүй. Учир нь Оросын нөхөгдөхгүй хохирол сард 25 мянгаас давж байна. Иймээс Орос улс цэргийн тоог нэмэгдүүлэх бус, хохирлоо нөхөхөд анхаарахад хүрээд байна” гэжээ. Өмнө нь НАТО-гийн өндөр албан тушаалтан BBC-д “Манай эвслийн тагнуулын мэдээллээр Оросын армийн нийт алагдсан болон шархадсан цэргийн тоо 1.15 саяд ойртож байна. Оросын шинэ цэрэг таталт хохирлыг арай ядан нөхөх түвшинд л хүрч байна” гэж мэдээлж байсан билээ. Мөн Америкийн Дайны судлалын хүрээлэн (ISW)-гийн 11 дүгээр сарын 9-нд нийтэлсэн мэдээлэлд “Украины нутаг дахь эзлэн түрэмгийллийн бүс тэлж байгаа мэт боловч ОХУ-ын давшилтын хурд туйлын бага хэвээр байна. Оросын армийн хохирол урагшилсан хэмжээтэй нь тэнцүү өсч байна. Энэ онд Оросын цэрэг Украины 4669 кв. км нутаг эзэлсэн байна. Энэ нь нийт 603 628 кв. км талбайтай Украины 0.77 хувь юм. Энэ үзүүлэлт нь 2024 оны түвшнээс 22 хувиар өндөр бөгөөд 2024 онд ОХУ-ын хяналтад 3734 кв.км нутаг орсон байсан. Оросын армийн урагшлах хурд арай нэмэгдсэн ч энэ нь асар их хохирлын үнээр бий болж байна. Энэ он гарсаар Оросын 391 мянга гаруй цэрэг алагдаж, эсвэл шархадсан байна. Энэ нь эзлэгдсэн нутаг дэвсгэрийн 1 кв. км тутамд 83-аас дээш хүний хохирол амссан гэсэн үзүүлэлт юм.

Оросын давшилтын хурд хамгийн бага түвшинд байна. Зарим хэсэгт Орос сүүлийн долоо хоногт бага зэргийн амжилт гаргасан ч давшилт нь явган хүний алхмын хурднаас хэтрэхгүй байна. Ийм чиглэлүүдэд Гуляйполийн болон Покровскийн чиглэл багтаж байна. Ойрын хугацаанд Оросын давшилт эрс хурдасна гэж үзэх үндэс байхгүй байна. Украины дронуудын “давуу байр суурь” нь хүнд техник ашиглан хурдан маневрлах боломжийг үгүй болгож, Оросын цэргийг явган хүчинд тулгуурласан удаан, хүн хүчээ бардаг дайралт хийхээс өөр гарцгүй болгож байна” гэж мэдээлсэн. Тэгвэл “The Economist” сэтгүүл “Орос улс дайнд орсон эрчүүдээс дайнаас өмнөх тэдний нийт тоотой харьцуулахад ойролцоогоор нэг хувийг алдсан байж болзошгүй. Оросын 2020-2021 оны хүн амын тооллогын мэдээллээр энэ нь 430 мянгаас 680 мянган эр хүн гэсэн үг юм” гэжээ.

Украин дахь дайнд сайн дураар явж гэрээт цэрэг болохыг зөвшөөрөхөд хүргэдэг гэрээт цэрэгт өгдөг сая саяын орлого арын бүсэд ажилладаг албаныханд амархан олдог олз нь болдог байна. ОХУ-ын эрх баригчид энэ оны аравдугаар сард анх удаа олон нийтэд гэрээт цэргийг байлдааны бүс рүү илгээх явц гэмт хэргийн бизнес болон хувирсан болохыг хүлээн зөвшөөрсөн. Учир нь Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ирина Волк энэ талаар албан ёсоор мэдэгдсэн юм. Шинээр гэрээт цэрэг элсүүлэх явц хүн худалдаалахтай адил бизнес болж, цэрэг элсүүлдэг цэгүүдийн ажилтнуудад асар их ашиг авчирч байдаг аж. Тухайлбал, энэ оны аравдугаар сард Ивановын мужид “Твой контракт” нэртэй Гэрээт цэргийг элсүүлэх, дэмжих төвийн дарга, 36 настай дэд хурандаа Сергей Рассошныхыг баривчилж, түүнийг ОХУ-ын Эрүүгийн хуулийн 159.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг болох “тэтгэмж, төлбөр авах үеийн залилан, зохион байгуулалттай бүлгийн үйлдэл буюу онц их хэмжээний хохирол учруулсан” гэх урд нь бараг хэрэглэгддэггүй байсан зүйл ангиар буруутгажээ. Харин 2025 онд энэ зүйл ангиар хорих ял авсан хүмүүсийн тоо огцом өссөн юм байна. ОХУ-ын Шүүхийн хорооны мэдээллээр энэ оны зөвхөн эхний хагас жилд л гэхэд 60 гаруй хүн ийм зүйлээр ял сонсоод байгаа аж. Хамгийн гол нь саяхан л Оросын ерөнхийлөгч Путин “Манай улс эдийн засгийн өсөлтөөр дэлхийд 4-т жагсаж, Европын улсуудыг ардаа орхилоо” гэж мэдээлж байсан. Гэтэл өнөөдөр Кремль Холбооны улсуудынхаа төсвийг ч бүрдүүлж чадахгүй болж, гэрээт цэргүүдийнхээ цалинг эрс бууруулахаас өөр аргагүй байдалд хүрэв.

 

Бэлтгэсэн Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

Эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлээрээ дэлхийн болон эх орныхоо шинжлэх ухааны хөгжилд бодит хувь нэмэр оруулсан эрдэмтэн судлаачид...

img

8 цагийн дараа

Д.Жигмэд Азийн залуучуудын V пара наадамд түрүүлэв

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод Азийн залуучуудын V пара наадам болж байна. 35 орны баг тамирчид оролцож буй тус наадамд ман...

img

7 цагийн дараа

Төсвийн мөнгөөр ёолк тэмдэглэхгүй шийдвэрийг дагаад хамт олны баярыг нийтээр нь хориглоё

Төсвийн мөнгөөр ёолк тэмдэглэхгүй гэх шийдвэрийг Г.Занданшатарын Засгийн газар гаргаж төрийн бүх албан хаагч, бүх шатны Засаг дарга ...

img

7 цагийн дараа

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.12.12) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалы...

img

6 цагийн дараа

Голуудын мөсний зузаан олон жилийн дундажтай харьцуулахад 5-45 см нимгэн байна

Манай орны ихэнх голуудад мөсөн зах болон битүү мөсөн бүрхүүл тогтсон ба мөсний дундаж зузаан 5-80 см байна. Голуудын мөсний зузааны...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд