Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 16

Валютын ханш

value

гадаад

Дэлхийг нөмөрсөн шинэ томуу

trend

Админ

img

2025 оны 12 сарын 15

news-img

Өнөөдөр дэлхийн бүх тивийг томуугийн шинэ давлагаа нөмрөөд байна. Энэ удаа гол буруутан нь “H3N2” вирусийн “К” дэд хувилбар болов. Австрали, Шинэ Зеландаас эхэлсэн энэ хувилбар Япон, Британиар дамжаад одоо 30 гаруй улсад бүртгэгдээд байна. Энэ вирус өмнө нь бараг тааралддаггүй байсан учраас хүн төрөлхтөн үүнийг эсэргүүцэх хамгаалалт багатай байгаа аж. Их Британид одоо эмнэлэг рүү долоо хоног бүр мянга мянган хүн хүргэгдэн ирж байна. Англид л гэхэд энэ сарын эхний долоо хоногт өдөрт дунджаар 2660 хүн дээрх вирусийн улмаас эмнэлэгт хандсан байна. Энэ нь 11 сарын сүүл үетэй харьцуулахад 1.5 дахин өссөн үзүүлэлт юм.

Энэ сарын 7-ноос хойш уг өвчлөлийн тоо улам өсөж байгаа ч оргил үе нь хараахан эхлээгүй байгаа аж. Эмч нарын тооцооллоор 12 дугаар сарын 14 гэхэд өдөрт 5-8 мянга хүн эмнэлэгт ирж магадгүй гэнэ. Гэтэл Англид өмнөх халдварт ханиадны дээд амжилт 5400 хүн/өдөр болж байсан бөгөөд Шотланд, Уэльс, Хойд Ирландад ч уг өсөлт адил явагдаж байжээ. Иймээс зарим эмнэлэг, сургуулиуд заавал амны хаалт зүүхийг шаардаж эхэлжээ.

Томуугийн вирус байнга хувирч байдаг. Ихэнх нь жижиг өөрчлөлт гарч байдаг ч заримдаа огцом “үсэрдэг” байна. Кембрижийн Патогенийн хувьслын төвийн захирал Дерек Смит “Энэ удаагийн “H3N2” вирус долоон мутацитай байна. Иймээс эдгээр мутациуд дэлхийг тойроод өнгөрнө гэдэг нь бараг л тодорхой зүйл юм” гэж хэлжээ. Фрэнсис Крикийн хүрээлэнгийн Дэлхийн томуугийн төвийн захирал Никола Льюис “Хүмүүс “К” дэд хувилбартай сүүлийн жилүүдэд бараг тулгарч байгаагүй учраас энэ томуугийн эсрэг дархлаа нь сул байна. Шинэ томуугийн шинж тэмдэг хүнд биш байж болно, гэхдээ халдвар авсан хүний тоо олон байх болно. Зарим нь огт шинж тэмдэггүй тээнэ. Харин бусдад нь халууралт, биеийн өвдөлт, ядралт авчрах бөгөөд өндөр настай, эсвэл өвчтэй хүмүүст бүр аюултай. Томуугийн ийм хурдан тархалтыг бид олон жил хараагүй. Энэ бол тун эвгүй дүр зураг. Сандрахгүй байна, гэхдээ санаа зовж байна. “К” дэд хувилбарын вирус одоо эргэлтэд орсон учраас шинэ вакцин хийлгээгүй бол илүү хурдан, илүү хүнд тусах магадлалтай” гэж хэлэв.

Ханиад нус гоожих, хоолой өвдөх зэргээр аажмаар эхэлдэг. Харин энэ шинэ томуу нь гэнэтийн халууралт, өвдөлт, булчин сулрах зэргээр эхэлдэг юм байна. Оксфордын халдварт өвчин судлалын хүрээлэнгийн эрдэмтэн Кристоф Фрейзер BBC-д “Ковид нь энэ томуутай их төстэй, гол ялгаа нь үнэр амт алдагдахгүй явдал. Мөн хоолой хүчтэй өвдөх, суулгах боломжтой. Хамгийн найдвартай хамгаалалт бол вакцин. Гэхдээ энэ жилийн вакцин “К” дэд хувилбарыг төдийлөн “намжааж” чадахгүй боловч томуугийн вакцин хийлгэсэн хүн ямар ч хамгаалалт байхгүйгээс дээр. Гэвч энэ жил үр дүн бага байна” гэж ярьжээ.

Одоогоор томуугийн вакцин энэ шинэ томуугийн шинж тэмдгийг зөөлрүүлж, тархалтыг намжааж байгаа аж. Иргэд вакцин хийлгэж байж эмнэлгийн систем энэ шинэ халдварыг даах ачааллаа барих гэнэ. Харин хамгийн энгийн хамгаалалт нь хүн бүр амны хаалт зүүж хэвших явдал юм байна. Гэхдээ хамгийн үр дүнтэй арга нь өвдсөн бол гэрээсээ битгий гар. Ханиаж, найтаахдаа амаа заавал дарж сур, мөн олон хүнтэй газар орохгүй байх явдал гэж анхааруулжээ. Иймээс Япон, Англид хэд хэдэн сургууль халдвар тархахаас сэргийлж түр хаагдсан байна.

 

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Б.Эрдэнэбатын гэр бүл Enslaver (Боолчлогч) нэвтрүүлэгтэй холбогдуулан мэдэгдэл гаргажээ

“Эрэл” группын үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын гэр бүлийнхэн сэтгүүлч С. Будрагчаагийн “Нууц материалууд: Enslaver (Боол...

img

8 цагийн дараа

АТГ: Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 11 мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 8-14-нд гэмт хэргийн шинжтэй 105 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 12 гомдол,...

img

8 цагийн дараа

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлнө

Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт ха...

img

7 цагийн дараа

Монгол Улс арванхоёрдугаар сард 219400 тонн шатахуун импортолно

Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж буй. Нийт худалдан авалтын 95 хувийг ОХУ эзэлж байгаа бол үлдсэн хувийг у...

img

7 цагийн дараа

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.15) Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчи...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд