Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 17

Валютын ханш

value

мэдээ

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

trend

Админ

img

2025 оны 12 сарын 17

news-img

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

1.“Шинжлэх ухаан, технологийн салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

2. Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл

3.“Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

4. Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл/

5. Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал обьектын жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

6. “Захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

7. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр”-ыг “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-д нэгтгэж, “108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв” болгон өөрчлөн зохион байгуулах тухай

8. “Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

9. Бусад асуудлууд багтжээ.

Мөн дараах асуудлуудтай танилцана. Тодруулбал,

1. “Төлбөрийн чадваргүйн улмаас санхүүгийн эрсдэлд орсон, татан буугдсан банканд байршиж байсан тусгай зориулалтын сан, төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгийг буцаан төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг”-ийн ажлын явцын талаар

2. Эрчим хүчний үйлдвэр, компаниудын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэлийн талаар

3. Монгол Улсад бүртгэгдэж байгаа Хүний дархлал хомсдолын вирус, Дархлалын олдмол хомсдолын нөхцөл байдлын талаар

4. Амбулаторийн тусламж үйлчилгээний хүлээгдлийн нөхцөл байдал, шалтгаан, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх асуудалтай танилцах аж.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Төмөр замын хэмжээнд шатахуунтай 397 вагон байна

2025 оны 12 сарын 17-ны өдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай 397 вагон байгаагаас 305 вагон буюу 18,300 тонн...

img

8 цагийн дараа

Монголчууд ямар хүмүүстэй нүүр тулах вэ!

Эх сурвалжийг нь мартчихаж, уучлалт хүсье. Минийх гэдгээ шууд бичээрэй. Монголчууд биднийг маргааш хэн хүлээж байна вэ? Үүнд тэрээр ...

img

7 цагийн дараа

Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2025 оны 12 дугаар сарын 8-12-ныг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 48511 эрүүгийн хэрэгт х...

img

7 цагийн дараа

Б.Жаргалан: Оюу толгойн гэрээг хуульд нийцүүлж байгуулаад ир гэхээр хүчингүй болгож байгаад хийчихсэн

УИХ-ын гишүүн, Оюу толгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой бичиг ...

img

7 цагийн дараа

Европын Холбоо, НАТО-гийн төгсгөл

Нэрт улстөрч, нийтлэлч, профессор Рамиз Юнусын “Анти Мюнхен буюу Европын Холбоо, НАТО-гийн төгсгөл» нийтлэлийг орчуулан хүргэж байна...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд