мэдээ
П.Наранбаяр: Багшийн бичиг цаасны ажил 50 хувиар багасаж, хүүхэдтэй ажиллах цаг нэмэгдэнэ

Админ
2025 оны 12 сарын 19

Сургуулийн өмнөх боловсролын сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг цэцэрлэгийн багш нар үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Багшийн гарын авлагыг бүлэг бүрээр боловсруулан цахимаар хүргэлээ.
Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр “Гарын авлагад хичээлийн жилийн турш хэрэгжүүлэх сургалт, үйл ажиллагааны сар бүрийн эхний хоёр долоо хоногийн төлөвлөлтийн бэлэн хувилбарыг багш нар шууд ашиглах боломжтой байдлаар тусгасан нь багшийн бичиг цаасны ажлыг 50 хувиар багасгаж, хүүхэдтэй ажиллах цагийг нэмэгдүүлж байгаагаараа онцлог ач холбогдолтой юм.
Харин сар бүрийн үлдсэн хоёр долоо хоногийн хугацаанд багш өөрийн бүлгийн хүүхдийн онцлог хэрэгцээнд нийцсэн, бүтээлч төлөвлөлт хийж, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйгээ хөгжүүлэх боломж бүрдэж байна.
Ялангуяа шинэчилсэн хөтөлбөрөөр шинээр нэмэгдсэн агуулга, хүүхдийг тоглуулангаа хөгжүүлэх шинэлэг үйл ажиллагааг өдөр тутамдаа үр дүнтэй зохион байгуулахад энэхүү багшийн гарын авлага хамгийн чухал хэрэглэгдэхүүн болж байна” гэсэн юм.
ЧУУЛГАН: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2025.12.19) Улсын Их Хурлын 94 гишүүн хүрэлцэн ирснээр 74...
8 цагийн дараа
Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажлыг хийхээр бэлтгэж байна
Төмөр зам, авто замын хөдөлгөөнийг огтлолцуулахгүйгээр аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор авто замын нүхэн гарц барих төсл...
7 цагийн дараа
Ард түмнээ дамшигласан Г.Занданшатарын засгийг огцруулах Ардчилсан намын шаардлага зөв
Улс даяараа мөнгөний хомсдолд орчихсон байна. Үүний гол шалтгаан нь ерөөсөө данхайсан төр. Өнгөрсөн зургадугаар сарын 13-ны нэгдсэн ...
7 цагийн дараа
Энд онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчлийг илрүүлэв
Гаалийн ерөнхий газраас улсын хилээр эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхэд тавих хяналтын талаарх 2...
6 цагийн дараа
Ахлах ангийн сурагчид ирэх долоо хоногт цахимаар хичээллэнэ
Сурагчид таван долоо хоног буюу ирэх оны нэгдүгээр сарын 26-ныг хүртэл амрах хуваарьтай. НИЙСЛЭЛ Бага анги: Арванхоёрдугаар сарын 15...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



