мэдээ
ХСҮТ мэс заслын эмчилгээндээ РОБОТ ашиглахаар бэлтгэлээ хангаж эхэлжээ

Админ
2025 оны 12 сарын 22

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн сүлжээ байгуулах төслийн явцтай танилцсан.
Хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн үндэсний сүлжээ байгуулах төслийг Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд 10 сая еврогийн санхүүжилтээр 2021 оноос 3 үе шаттай хэрэгжүүлж байна.
Төслийн үр дүнд Хавдар судлалын үндэсний төв соронзон резонаст томографын аппарат, компьютер томографын аппарат, ангиограф, AI дэмждэг дижитал маммограм аппараттай болжээ. Ингэснээр дэлхийн жишигтэй хөл нийлүүлж, өндөр хүчин чадал бүхий дэвшилтэд тоног төхөөрөмжөөр хорт хавдрыг эрт илрүүлж, оношилж, эмчлэх нөхцөл бүрдсэн байна.
Хавдар судлалын үндэсний төв энэ сарын 28-ны өдөр мэс заслын эмчилгээндээ анх удаа робот ашиглахаар төлөвлөгөөний дагуу бэлтгэлээ хангаж байгаа юм байна. Тус төв 2022 онд туяа эмчилгээнд шугаман хурдасгуурт аппаратад суурилсан технологи нэвтрүүлсэн нь уг эмчилгээний хөгжлийг 20 жилээр урагшлуулж, хүртээмжийг 25 хувиар нэмэгдүүлжээ.
Өмнө нь манай улсад эмчлэх боломжгүйд тооцогдож байсан тархины гүнд байрлалтай хавдрын эсрэг мэс заслыг тус төвд өнгөрсөн оноос хийж эхэлжээ. Мөн 2018 онд БНСУ-ын Самсунг эмнэлгийн эмч нартай хамтран амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаа хийж байсан бол өдгөө уг эмчилгээг тус төвийн эмч нар бие даан гардан гүйцэтгэдэг болжээ.
21 аймаг, 9 дүүргийг Хавдар судлалын үндэсний төвтэй холбосон цахим бүртгэлийн систем нэвтрүүлсэн байна. Ингэснээр өвчтөн хаана ч оношлогдсон, тухайн мэдээлэл нь Хавдар судлалын үндэсний төвд шууд бүртгэгдэж, хугацаа алдахгүй эмчилгээгээ эхлүүлэх боломжтой болжээ.
Энэ сарын 31-нд төв талбайд “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүн зохион байгуулна
Арванхоёрдугаар сарын 31-нд төв талбайд “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнийг НЗДТГ-аас зохион байгуулна. Цэнгүүнийг жү...
8 цагийн дараа
Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их…
УИХ-аар нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэгдлээ. Е...
7 цагийн дараа
Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ
Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисий...
7 цагийн дараа
ХСҮТ мэс заслын эмчилгээндээ РОБОТ ашиглахаар бэлтгэлээ хангаж эхэлжээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн сүл...
6 цагийн дараа
Бэлгийн хүчирхийллийн хохирогч эмэгтэй: Бүжигчин Төөгөө, Aim4R Баажка нар бүжгийн шавь нараа хүчирхийлдэг байсан нь үнэн
Цахим сүлжээнд бүжигчин Аминдарь гэх эмэгтэй бүжигчин Төөгөө буюу Т.Саруултөгсөд 15 настай байхдаа хүчирхийлүүлсэн хэмээн шүгэл үлээ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



