Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 22

Валютын ханш

value

мэдээ

Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их…

trend

Админ

img

2025 оны 12 сарын 22

news-img

УИХ-аар нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэгдлээ. Ер нь монголчууд бид найрлаж наадамлан амьдарч байна гэхэд хилсдэхгүй. Энгийнээр хэлэхэд, бидэнд баяр маань ихдээд байна. Энэ хэмнэлээсээ болоод ажилгүй, анхиагүй, амарч цэнгэхэд хамаг цагаа зарцуулж байдаг, үйлдвэрлэлгүй, өөрсдөө юугаа ч хийж чаддаггүй өрөвдөлтэй улс орон болсон нь хөдөлбөргүй үнэн. Хөлгүй найр цэнгэлд умбан, зун намрын зургаан сар талаа там болтол давхилдана. Үлдсэн зургаан сард нь үүрэндээ ирж, утаа түгжрэлээ гэнэт авч хэлэлцэн, эцэс төгсгөлгүй хэрэлдэнэ.

Сүүлдээ эрхбиш өөрийн эрхгүй биднийг нөмөрчихсөн энэ залхаг байдлаасаа гарахыг хүсэж байх шиг байна. Хаа хаанаа санал нэгдэж ч байх шиг байна. Улс үндэстэн болгонд үндэсний баярууд бий. Монголчуудын хувьд сар шинийн баяр буюу цагаан сар, наадам хоёр хамгийн том нь. Энэ хоёр баяраа сайхан тэмдэглэж өнгөрөөдөг, бусдынх нь хувьд хуульчлалгүй орхих хувилбар бидэнд илүү тохирох юм шиг санагддаг. Үндэсний их баяр наадам, цагаан сар хоёроороо хүмүүсээ бүх нийтээр нь амраачихдаг. Бусад баяруудыг иргэд өөрсдөө мэдээд сайн дурын үндсэн дээр тэмдэглэх яахаа мэддэг байвал илүү амар биш үү.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Бямбацогт “ Монголчууд бидэнд баяр багадаагүй, амралт цөөдөөгүй. Гагцхүү зөв зохицуулалт хэрэгтэй. Амралт, бүтээмж хоёрын харьцаа зохистой байх учиртай. Цагаан сарын битүүний өдрөөс эхлээд амарчихвал хөдөө орон нутаг руу зорчих иргэд маань яарахгүй, хотоос гарах гэж түгжрэл үүсгэлгүй явах боломж бүрдэнэ. Мөн наадмын өдрүүдэд ч нутагтаа очоод наадамлах, үр хүүхдээ агаар салхинд гаргах гэсэн хүмүүсийн цуваа ихэсдэг. Тэгэхээр Цагаан сар болон наадмын баярын өдөр амралтын өдөртэй давхцаж байвал дараагийн ажлын өдрийг нь амралтын өдөр болгож сунгах, харин бусад баярын өдөр амралтын өдөр таарвал тэр өдрөө л баярлаад өнгөрдөг байх нь амьдралд ойрхон шийдвэр болно” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Үүнээс харахад олон нийт ч, эрх баригчид ч энэ асуудал дээр ойролцоо байр суурьтай байх шиг байна. Ер нь бол нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийнхаа дагуу монголчууд жилдээ бүх нийтээрээ 16 хоног амардаг. Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар зургаа, Цагаан сараар гурав, Шинэ жилээр нэг, Олон улсын эмэгтэйчүүдийн өдрөөр нэг, Хүүхдийн баяраар нэг, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний өдрөөр нэг, Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр нэг, Бүгд найрамдах улс тунхагласан өдрөөр нэг, Бурхан багшийн Их дүйчин өдрөөр нэг гээд жилд есөн баяр тохиолдуулж 16 өдөр амардаг юм байна. Ингээд харахаар шалихгүй л юм байна шүү дээ гэж хэлж болно. Гол зүйл манайх ажилгүйдэл өндөр хувьтай, өөрсдөө үйлдвэрлэгч орон биш болохоор нэлэнхүйдээ “амарч” байдаг болчихсонд байгаа юм.

Өнгөрч буй 2025 онд бид хэрхэн яаж бүх нийтээрээ амарч, тэмдэглэлт өдрүүдийг хэрхэн өнгөрүүлснээ эргэн харж үзэх үү.

1.Шинэ жилийн баяр-Нэгдүгээр сарын 1-нд /лхагва гараг/

2.Цагаан сар-Гуравдугаар сарын 1, 2, 3 /бямба, ням, даваа/

3.Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр-Гуравдугаар сарын 8 /бямба гараг/

  1. Бурхан багшийн Их дүйчин өдөр-Зургадугаар сарын 11 /лхагва гараг/

5.Хүүхдийн баяр-Зургадугаар сарын 1 /ням гараг/

6.Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр-Долдугаар сарын 11-15 /баасан, бямба, ням, даваа, мягмар/

7.Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр-Арваннэгдүгээр сарын 21 (баасан гараг)

8.Бүгд найрамдах улс тунхагласан өдөр-Арваннэгдүгээр сарын 26 /лхагва гараг/ гэсэн ийм баяруудыг тэмдэглэн өнгөрүүлж, бүх нийтээр амарчээ.

Одоо Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний өдөр гэж Арванхоёрдугаар сарын 29-д болно. Долоо хоногийн эхний өдөр таарсан харагдаж байна. Яг ингээд харахаар хууль ёсоор хоёр том үндэсний баяраа л өргөн дэлгэр тэмдэглэдэг болох нь яалт ч үгүй зөв харагдаж байгаа биз.

Дэлхийн улс орнуудын жишгийг харж үзэхэд жилд 36 баяр тэмдэглэдэг орнууд ч байна. Жишээлбэл, Венесуэль… Тэдний тэмдэглэдэг дээрх 36 баярынх нь 24 нь албан ёсны баяр гэж байгаа. Энэ албан ёсны баярынхаа 12 өдөр нь улс даяараа амардаг. Мөн Франц улс жилдээ 36 баяр тэмдэглэдэг. Гэхдээ түүнээс 11 нь бүх нийтийн амралтын өдөр байдаг. Албан байгууллагууд нь ажилтнуудаа жилд нэг сар цалинтай амраадаг. Тэр хэрээрээ хатуу зарчимтай, шаардлага өндөр. Тэдний бүх юм манайхаас өөр. Үүнийг эрхбиш мэдэж байгаа биз ээ.

Бид ямар ч байсан баяр цэнгэл, амралтын асуудлаа цэгцэлж авах нь зөв. Өнгөрч буй 2025 оны 365 хоногийн 251 нь ажлын, 98 нь амралтын өдөр байлаа. Ингээд харахад жилийн 100 өдөр нь бид амарчихдаг. Дээрээс нь бүх нийтээр амрах өдрүүд гээд бод. Энэ бүхнийг тооцож эргэцүүлсэн зарим иргэд ерөөсөө ажлын зургаан өдөрт шилжвэл яасан юм бэ, бид баяр наадам, амралт цэнгэлээр бялуурчихлаа. Халамж нэхсэн, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, дороо хий эргэсэн хэсэг маань улам олширлоо. Бүх юм нэг тийм уруудсан шинж рүүгээ дунгуйдчихлаа гэдгийг мэдрээд л зарим маань ингэж янз бүрийн санал санаачилгууд гаргаж байгаа биз ээ.

Яг одоогийн байдлаар 72 мянган аж ахуйн нэгж татварын өртэй байна. Аж ахуйн нэгжүүд нь өдөрт хэд хэдээрээ хаалгаа барьж буй ийм үед хувийн хэвшлээ хэрхэн яаж татварын дарамтнаас гаргах вэ гэдэг асуудал тулгамдсан зүйл болоод байна. Гэтэл манай Төр улам дээрээс нь дарамталж, данс тооцоог нь хааж байгааг татвар төлөгчид асар их эгдүүцэн эсэргүүцэж эхэллээ.

Манайд болж буй эдгээр үйл явц бол ажлын байргүй, хөдөлмөр эрхлэлт байхгүй оронд л болдог үйл явдлууд шүү дээ.

 

СЭТГҮҮЛЧ Б.ГАНЧИМЭГ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

АҮЭБЯ: Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензин байна

АИ-92 Автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. 2025 оны 12 сарын 22-ний өдрийн байдлаар Улаанбаата...

img

8 цагийн дараа

МАН-ЫН БҮЛЭГ: Татварын багц хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.12.22/-ийн ээлжит хуралдаанаар: Татварын багц хуулийн шинэчлэл Нийгмийн ажлын тухай хуулийн тө...

img

7 цагийн дараа

Энэ сарын 31-нд төв талбайд “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүн зохион байгуулна

Арванхоёрдугаар сарын 31-нд төв талбайд “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнийг НЗДТГ-аас зохион байгуулна. Цэнгүүнийг жү...

img

7 цагийн дараа

Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их…

УИХ-аар нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэгдлээ. Е...

img

6 цагийн дараа

Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ

Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисий...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд