Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 22

Валютын ханш

value

мэдээ

МАН-ЫН БҮЛЭГ: Татварын багц хуулийн төслийг хэлэлцэж байна

trend

Админ

img

2025 оны 12 сарын 22

news-img

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.12.22/-ийн ээлжит хуралдаанаар:

  • Татварын багц хуулийн шинэчлэл
  • Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн танилцуулга
Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн танилцуулгыг хэлэлцэнэ
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Татварын багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд улс орон даяар 2025 онд 13 мянган иргэн, аж ахуйн нэгжийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, 176 мянган санал ирүүлсэн байна. Ирүүлсэн саналын дийлэнх олонх нь татварын шударга тогтолцоог бүрдүүлэх асуудлаар санал ирүүлсэн гэв. Татварын хөнгөлөлтөд бага орлоготой иргэн, өрх, жижиг, дунд үйлдвэрлэл, компаниудын татварыг бууруулахаар хуулийн төсөлд тусгасан гэдгийг хууль санаачлагчид онцоллоо
Татварын багц хуулийг баталснаар 1 сая төгрөгийн орлоготой иргэн одоо 152 мянган төгрөгийн татвар төлж байсан бол 53 мянган төгрөгийн татвар төлдөг болж, сарын бодит хэмнэлт 99 мянган төгрөг болно. Мөн сарын орлого 2.5 сая төгрөгийн орлоготой иргэн 380 мянган төгрөгийн татвар төлж байгаа бол 251 мянган төгрөг болж хэмнэлт гарна. Өрхийн хувьд 3.5 сая төгрөгийн орлоготой айл 534 мянган төгрөг төлж байсан бол 213 мянган төгрөг төлдөг болж, татвар буурч, өрхийн орлого 340 мянган төгрөгийн хэмнэлтэй болж татварын ачаалал 10 хувь бууруухаар хуулийн төсөлд тусгасан байна.

Аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн арга хэмжээг авч үзвэл,

1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын шатлал, босгыг нэмэгдүүлнэ

2.ЖДҮ хөнгөлөлтийг нэмэгдүүлнэ

3.Гааль дээр НӨАТ авахгүй. Гурав хүртэл сар сунгах боломж олгоно.

4.Хүний нөөцийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлнэ.

5.Үйлдвэрлэгч өөрөө түүхий эдийн НӨАТ-ыг тооцож, бүрэн хасах боломж олгохоор тусгажээ. Бүлгийн хуралдаан үргэлжилж байна

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

АҮЭБЯ: Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензин байна

АИ-92 Автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. 2025 оны 12 сарын 22-ний өдрийн байдлаар Улаанбаата...

img

7 цагийн дараа

МАН-ЫН БҮЛЭГ: Татварын багц хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.12.22/-ийн ээлжит хуралдаанаар: Татварын багц хуулийн шинэчлэл Нийгмийн ажлын тухай хуулийн тө...

img

7 цагийн дараа

Энэ сарын 31-нд төв талбайд “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүн зохион байгуулна

Арванхоёрдугаар сарын 31-нд төв талбайд “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнийг НЗДТГ-аас зохион байгуулна. Цэнгүүнийг жү...

img

7 цагийн дараа

Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их…

УИХ-аар нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэгдлээ. Е...

img

6 цагийн дараа

Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ

Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисий...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд