мэдээ
Улс төрийн томилгоо хүссэн төрийн нарийний мэдээллийн дайн

Админ
2025 оны 12 сарын 22

Сүүлийн хоёр долоо хоногийн турш цахим орчинд эрүүл мэндийн салбарын дайралцаан мөргөлдөөн эрчийг авав. Эрүүл мэндийн салбарынхан хоёр хуваагдаж мэдээллээр дайтаж байна уу гэмээр… Салбарын сайд нь өөрөө хэвлэл хөлсөлж улсын эмнэлгийн удирдлагууд руу системтэйгээр довтолж байгаа бололтой. Учир нь түүний ойрын хүн Очирбат ажлаасаа халагдаад дараагийн сандал суудлаа эрэн бэдрэхэд элдэв алдаагүй хэн нэгнийг чөлөөлж болохгүй тул муухай харагдуулах шаардлага гарав бололтой шалавлан ээлжилж эмнэлгийн захирлуудыг харин ч нэг нүдэж гөвөх шиг болж байна. Улсын хоёрдугаар төв эмнэлэг, нэгдүгээр төв эмнэлгээс эхлээд хуруу хошшу дүрээгүй эмнэлэг үлдэхгүй нь бололтой Түлэнхийн төв рүү ч нэг орж үзэж буй тэд улс төрийн томилгоог хүчээр болон мөнгөөр хийж ирсэний нэгэн илрэл энэ удаагийн явдал болж байгаа бололтой. Саяхан эрүүл мэндийн салбар яамны сайд болон түүний зөвлөх, төрийн нарийн бичгийн дарга нараас болж нэг сайн савлаж, сайн муугаа хөндүүлж, муу муухайг нь хуу татаж олон нийт болон салбарынхан нь бичиж дэлгэсэн. Олон саар зүйлсийн хажуугаар орон тооны бус зөвлөх сайдын суух ёстой сэнтийд заларч олны амны бай болсон ч тусявдлыг төрийн нарийнаа явуулсанаар гал намжаасан Чинбүрэн сайд 2026 оны төсөв батлахтай зэрэгцэн төсвөө босгохоор хөөцөлдөж явна. Гэхдээ тэрхүү төсөв нь тус салбарын хөгжлийн төлөөх төсөв биш өөрийнх нь хар пи арын төсөв бүрдүүлэхээр улсын эмнэлгүүдийн захирлуудыг шахаж эхэлсэн байна. Хэвлэлүүдтэй гэрээлэх мөнгө яаманд байхгүй гэж мэдэгдэхтэй нь зэрэгцэж салбарынх нь асуудал хөндөгдсөнд эгдүүцсэн тэрээр 2026 онд хэвлэлд “анхаарал хандуулж” өрсөлдөгч болон муулагчидтайгаа нэг мөр тэмцэхээр шийдсэн хэмээн ойрын эх сурвалж нь хэлж байх. Угтаа иргэдийн хамгийн нэгдүгээрт эрэмбэлэгддэг эрүүл мэндийн салбар шалдаа унатлаа доройтсон нь үнэн байтал иргэд олон нийтээс тавих шаардлагыг улс төр хэмээн муйхарлаж “тэмцэнэ, шарна” гэж муйхарлаж суухаас өөр хийх ажилгүй сайд бололтой.
Төрийн нарийн бичгийн даргаа чөлөөлсөн нь кино найруулагч А.Миеэгомбын фейсбүүк дээр бичсэн посттой холбоотой хэмээн яамныхан нь дотроо жиг жуг хийх хооронд тус найруулагчийн мэдээллийг сайтар уншвал Эрүүл мэндийн яамнаас зарласан тендерт ажлыг гүйцэтгэсэн ч хөлсөө авч чадахгүй байгаа тухай ажлын хөлсөө авахыг хүссэн агуулгатай байв.Гэтэл олны танил хэн нэгнийг шаардлага тавих эрхгүй гэж үзсэн үү? эсвэл чоно борооноор гэж далим олж Очирбатыг төрийн нарийнаас чөлөөлж, оронд нь Улсын нэгдүгээр төв эмнэлгээр шагнана гэсэн үү? учир шалтгаан ойрын өдрүүдэд тодорхой болж байх шиг. Улсын 1-р төв эмнэлгийн удирдлагаар ажиллаж байхдаа Д.Очирбат нь зүрхний нээлттэй мэс заслыг бэлтгэл хангаагүй байхад зөвшөөрөл олгон залуу эмчээр хийлгэж хоёр ч хүний амь насыг хохироосон хэрэг нь намжиж амжаагүй, цаашлаад түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс харвал эмнэлгийн захирлаар ажиллах хугацаандаа 2-3 орон сууц худалдан авсан байдаг. Тухайн үеийн байтугай нэмэгдэл тооцож олгодог болсон одоо цагт ч жирийн нэг эмч эмнэлгийн дарга өөрийн хууль ёсны цалингийн орлогоор орон сууц битгийхэл дөмөгхөн том машин зээлээр авах боломжгүй нь бодит үнэнатал тэрээр ингэтлээ хөлжсөн нь түүний 2024 оны ХАСХОМэдүүлгээс тодорхой харагдаж байна. Албан бус эх сурвалжуудын мэдээлсэнээр хүний их эмч мэргэжилтэй ч мэргэжлээрээ нэг сар ч ажиллаагүй түүний удирдлагаар ажилласан зам мөр нь нам, улс төртэй салшгүй холбоотой гэх буюу өмнө нь нэг удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан ч одоо эрүүл мэндийн салбарыг самарсаар дуусашгүй шуналтайг нь харуулж байна хэмээн өгүүлж байсан юм. Салбараасаа хавдрын эмч хийсээр дээшилж, их хурлын гишүүн болтлоо явсан мэргэжлийн сайд хэмээн олон нийт Эрүүл мэндийн сайдыг хүндэлдэг ч өнгөрсөн намар, өвлийн хахир цагийг дамнасан эмч, эмнэлгийн ажилчдын цалин нэмэх суулт, ажил хаялтын үеэр гарч ирээд хэлсэн үг нь түүнийг аль хэдийнэ салбарынхаа ертөнцөөс тасарсан “улс төрч”болчихсон гэдгийг тод харуулсан юм. Тиймдээ ч тэрээр салбартаа нэг сар ч мэргэжлээрээ ажиллаж үзээгүй намын аппаратур Очирбатыг ийнхүү дур мэдэн шилжүүлэн томилох. нь түүний эрх хэмжээний асуудал хэдий ч салбар нь өөрөө жинхэнэ хүн байх, эмч байх шаардлагыг нийгмээрээ тавьдаг байдлыг үл тоомсорлож буй хэлбэр мөн үү гэвэл мөн. Нөгөөтэйгүүр 2026 оны төсвийн төсөлд Эрүүл мэндийн салбарын ажилчдын нэмэгдэл хөлсийг тусгах ажил хийхийн оронд улсын эмнэлгүүдийн захирал, дарга нарыг хольж солиход анхаарч яваа нь намчин сайд хийдэг байдлын нэгэн доголдол хэмээн салбарын эмч ажилчид шүүмжилж, шүүмжилсэн зарим нь АТГ, ЦЕГ-т дуудагдсан тохиолдлууд ч гарсаар байна. Салбарыг авар, сайжруул гэж сайдыг томилж ажил хйидэг байтал эсрэгээр нь эрүүл мэндийн салбарыг сэхээнд оруулах ажлыг Чинбүрэн, Дэмбэрэл, Очирбат нар хийж байна уу? гэмээр…
Гэтэл бодит үнэн гэвэл иргэд дөн өвлөөр эмнэлэгт үзүүлэх гэж сараар оочерлож, эмч эмнэлгийн ажилтнууд оны сүүлийн нэмэгдэл төдийгүй илүү цагийн хөлсөө авч чадахгүй байдалд байсаар байна. Мөн Чинбүрэн сайдын гавьяагаар Эрүүл мэндийн даатгалын сангийн журамд өөрчлөлт орсоноор иргэд нарийн мэргэжлийн эмчид хоёр улсын эмнэлэгт зэрэг үзүүлэх боломжгүй болж, битүүмж гэх зүйлтэй нүүр тулж хосоон хана, хэрэм мөргөх болсоор удлаа.Энэ мэт шийдэх ёстой асуудлууд шийдэх эзнээ хүлээн мөнхөрч байх зуурт салбарынсайд томилгоо, дургүй хүнээ намнах зэрэгт анхаарсаар байгаа нь Монголын бас нэгэн эмгэнэл. Эрүүл мэндийн салбарын 2026 оны төсвийн төсөл,2027-2028 оны төсвийн төсөөллийг харвал 2025 онд батлагдсан зарлагаас он дамжсан 316.8 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдуулсан байгаа ч энэ төсөвт хүүхэд, улаанбурханы өвчлөлийг буурулах чиглэлд нэг ч төгрөгийн төсөв суугдаагүй байна. Намраас эхлээд хүүхдийн эмнэлгийн ор хүрэлцэхгүй хүүхдүүд эмнэлгийн коридорт хөглөрч байхад салбарын сайд нь “нэг ч хүүхэд шалан дээр хэвтээгүй ор хангалттай байгаа” хэмээн хээв нэг зогсожбайсан шалтгаан нь ердөө энэ тооноос харагдана. Өр төлбөрийг бүрэн барагдуулах төсвийн ерөнхийлөн захирагч нь салбарын сайд, гэтэл тус үүргээ биелүүлж хүүхдийн эрүүл мэнд, халдварт өвчинд анхаарахын оронд тэрээр тендерт анхаарсаар завгүй яваа…. Засгийн газрын 132тогтоолоор үйлчилгээний тариф нэмэгдүүлэх шийдвэргаргахыг хориглосонтой холбоотой энэ онд ОХБ-ын хамтын төлбөрт өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн байсан бөгөөд энэ нь 2026 оны төсөв 86.1 тэрбум төгрөгийн нөлөөлөл үүсгэхээр байгаа. Гэтэл манай улс оны сүүлийн байдлаар төсөв бүрдүүлдэг татварын орлогогүйгээсААН-ын дансыг хааж байгаа цаг үед дээрх 86 тэрбумын орлогыг төсөвлөж хуваарилаж чадахгүй бол эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээ улам бүр хүндэрнэ гэсэн үг. Энэ мэт асуудалд биш эзэнгүй эрүүл мэндийн салбар мөнгө төгрөг, пи артаа анхаарлаа хандуулсаар л… Цаашлаад төлбөртэй үзлэг, эмчилгээний үнэ тарифыг сайдын тушаалаар тогтоодог болсон тул өөрийн хамжигчаа улсын эмнэлгүүдэд томилж дураараа дургихыг нь салбарынхан харахыг хүсэхгүй байгаа нь ойлгомжтой. Дампуурч байгаа ЭМДС, эрүүл мэндийн салбар дайн дээр дажин гэгчээр улс төрийн томилгоо хийсээрбайвал уршгийг нь ард иргэд хүртсээр алсран хоцрох болно. Тэдгээр томилгоо хийгдвэл салбар биш тэд хөлжиж, дараагийн10 жилд арван хориороо Очирбат шиг салбарын мэт боловч салбартаа ажиллаж үзээгүй тэрбумтнууд төрсөөн байхвий гэх айдас хүйдэст энэ салбарт бүрэн нэрвэгджэ. Төрийн сэнтийн томилгоонд биш түмэн олны эрүүл мэндэд анхаарахсан даа Чинбүрэн сайд аа…..
Бэлгийн хүчирхийллийн хохирогч эмэгтэй: Бүжигчин Төөгөө, Aim4R Баажка нар бүжгийн шавь нараа хүчирхийлдэг байсан нь үнэн
Цахим сүлжээнд бүжигчин Аминдарь гэх эмэгтэй бүжигчин Төөгөө буюу Т.Саруултөгсөд 15 настай байхдаа хүчирхийлүүлсэн хэмээн шүгэл үлээ...
8 цагийн дараа
Улс төрийн томилгоо хүссэн төрийн нарийний мэдээллийн дайн
Сүүлийн хоёр долоо хоногийн турш цахим орчинд эрүүл мэндийн салбарын дайралцаан мөргөлдөөн эрчийг авав. Эрүүл мэндийн салбарынхан хо...
8 цагийн дараа
Европын Холбооны шийдвэр Путины суудлыг ганхуулав
Европын Холбооны Украинд ойрын жилд санхүүгийн тусламж үзүүлэх гарцыг хэлэлцсэн хамгийн урт, хамгийн хурц өрнөлтэй дээд чуулган Брюс...
7 цагийн дараа
Манай сонины сэтгүүлч Э.Мөнхтүвшин “Ган үзэг” цомын эзэн боллоо
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс жил бүр зохион байгуулдаг сэтгүүл зүйн салбарын оны тэргүүн наадам болох “Ган үзэг-2025” арга...
7 цагийн дараа
Томуугийн шалтгаант тусламж үйлчилгээ авсан хүүхдийн тоо нэг өдрийн дотор 386-аар нэмэгджээ
Томуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна. Эмнэлэгт 2666 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 64.7% (1,...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд



