мэдээ
Хяналт шалгалтаар 509 зөрчлийг илрүүлжээ

Админ
2025 оны 12 сарын 22

Ой, ойн дагалт баялгийн чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгджээ. Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/05 дугаартай удирдамжийн дагуу улсын хэмжээнд Ойн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.
Хяналт шалгалтад нийт 1626 иргэн, 206 ойн мэргэжлийн байгууллага, 23 ойн нөхөрлөл, 37 мод, модон материалын зах хамрагдаж 509 зөрчлийг илрүүллээ. Үүнээс 80 хувийнх нь зөрчлийг арилгуулаад байна.
Илэрсэн зөрчилтэй холбогдуулан 5 объектын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, 248 иргэн, хуулийн этгээдэд нийт 156.750.000 төгрөгийн шийтгэл, ойн санд хохирол учруулсан 52 иргэн, хуулийн этгээдэд 205.706.000 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулж, 312м3 мод, модон материал, 356кг ойн дагалт баялаг, 8 тоног төхөөрөмж, 2 автомашиныг хураан авч зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад хүргүүлж, байгаль орчны эсрэг гэмт хэргийн шинжтэй 41 үйлдлийг харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлж ажиллалаа.
Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан, Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхи...
8 цагийн дараа
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Саяхан хүүхдүүд нэг нэгнээ ухаан алдуулж тоглож буй мэдээлэл гарсан. Энэхүү нийтлэлийн дараа хүний их эмч Я.Жамбалдорж манай редакци...
7 цагийн дараа
17 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд нийтийн албанд томило...
7 цагийн дараа
Иргэд шатахууны хомсдол, цалин, тэтгэврийн асуудлаар УИХ дахь намын бүлгүүдэд шаардлага хүргүүллээ
Иргэд бензин шатахуун, цалин, татварын асуудлаар Төрийн ордны зүүн хаалганы гадна жагсаж, УИХ дахь бүлгүүдэд шаардлага хүргүүллээ. &...
6 цагийн дараа
Хяналт шалгалтаар 509 зөрчлийг илрүүлжээ
Ой, ойн дагалт баялгийн чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгджээ. Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/05 дуг...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



