Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 24

Валютын ханш

value

мэдээ

Р.Чингис: Цэрэг зодсон асуудалд буруутай бүх хүмүүст хариуцлага тооцно

trend

Админ

img

2025 оны 12 сарын 24

news-img

Өчигдөр /2025.12.23/ Дотоод цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагчид нэгнээ зодож буй бичлэг цахим орчинд нийтлэгдсэн. Улмаар цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй шалгалтын ажиллагааг эхлүүлсэн юм.

Энэ талаар ЦЕГ мэдээлэл хийлээ.

Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис “Өчигдөр шөнө 22:30 цагийн үед сошиалд 05 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагчид дүрмийн бус харилцаа үүсгэж байгаа талаар мэдээлэл цацагдсан. Энэ талаар цагдаа, дотоодын цэргийн удирдлага хамгийн түрүүнд анхааралдаа авч, дотоодын цэргийн штабаас дотоод хяналт аюулгүй байдлын хэлтсийн алба хаагч нар, штабын дэд дарга, цэргийн зохион байгуулалтын хэлтсийн дарга, СХД-ийн цагдаагийн хэлтэст харьяаллын дагуу энэ мэдээллийг өгч цагдаагийн хэлтсийн алба хаагч нар ирж шалгалт явуулсан. Олон аавын хүүхдүүдийг нэг жилийн хугацаат цэргийн албанд татахдаа эр хүн болоосой, эх орны хүү болоосой гэж боддог, бид дүрмийн бус харьцааг зөвшөөрдөггүй. Хараа хяналтаас гадуур хар бүсүүд байдаг. Энэ хар бүсэд энэ асуудал гарж, үнэхээр цочирдсон. Өчигдөр зураг авсан хүнд үнэхээр талархаж байна, ийм мэдээлэл бидэнд хэрэгтэй. Цэрэг зодсон асуудалд буруутай бүх хүмүүст хариуцлага тооцно” гэв.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ерөнхий сайдын дэргэд Түлш, шатахууны аюулгүй байдлын бодлогын зөвлөл байгуулна

Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийг богино хугацаанд сэргээж, хангамжийн эх үүсвэрийг ойрын хугацаанд төрөлжүүлэх, үйлдвэрлэлийг ...

img

8 цагийн дараа

ЗГ: Монголоос өөр хэл дээр нэрлэгдэж буй газар зүйн нэрийг шинэчилж батлуулна

Монгол Улсын холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллагууд хамтран судалгаа, шинжилгээ хийж Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тог...

img

8 цагийн дараа

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа....

img

7 цагийн дараа

ЗГ: Татварын багц хуулийн шинэчлэлийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болж 40 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Татварын багц хуул...

img

7 цагийн дараа

Энэ сарын 31-нээс иргэдийн газар авах хүсэлтийг шийдвэрлэж, дарааллын дагуу олгож эхэлнэ

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 121 дүгээр тогтоолоор “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам” шинэчлэн батлагдсан...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд