мэдээ
“Өдрийн сонин”-ы 2025 оны шилдгүүд тодорлоо

Админ
2025 оны 12 сарын 26

Монголын өдөр тутмын сонин “Өдрийн сонин” улиран одож буй 2025 онд улс төр, нийгмийн салбарт өрнөсөн үйл явдлуудаар үнэн бодит мэдээ мэдээлэл, уншууртай ярилцлагууд бэлтгэсэн сэтгүүлчдээ “Оны шилдэг бичлэгийн эзэд”-ээр шалгаруулав. Мөн эрхэлж буй ажилдаа чин сэтгэлээ зориулан, амжилт гаргасан ажилчныхаа хичээл зүтгэлийг үнэлж, оны шилдгээр өргөмжиллөө.
“Өдрийн сонин”-ы Улс төр, эдийн засаг, гадаад мэдээллийн албаны сэтгүүлч М.Мөнхцэцэг: Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж “Аз жаргалыг оюун санааны сэтгэлийн мухраасаа бий болгохын төлөө хичээцгээе”, Голдманы шагналт Л.Батмөнх “Байгаль орчныхоо төлөөх өнөөдрийн бидний үйлсэд үр хойч минь талархана”, “Хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж яваа нийслэлийн тэргүүний өрх А.Ганболдынх” зэрэг нийтлэл, ярилцлагууд туурвисан тул “Өдрийн сонин”-ы 2025 оны “Шилдэг бичлэгийн эзэн”-ээр тодорлоо.
Мөн Улс төр, эдийн засаг, гадаад мэдээллийн албаны сэтгүүлч Т.Дарханхөвсгөл: “Авлигад идэгдсэн эрх баригч намын бүлэглэлүүд эвсэнэ гэдэг том аюулын дохио”, “Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж саналтгүй шүү, уяачид аа”, Д.Пүрэвдаваа “Татвар нэмэхгүй гэж санал авчихаад нэмнэ гэдэг Эрүүгийн хуулиар бол хууран мэхлэх, залилах гэмт хэрэг” зэрэг нийтлэл, ярилцлагууд туурвисан тул “Өдрийн сонин”-ы 2025 оны “Шилдэг бичлэгийн эзэн”-ээр шалгарлаа.
Түүнчлэн “Өдрийн сонин”-ы редактор Ш.Дэлгэрмааг хамт олноо манлайлан үр бүтээлтэй ажилласан тул “Өдрийн сонин”-ы 2025 оны “Шилдэг ажилтан”-аар тодрууллаа.
“Өдрийн сонин”-ны 2025 оны шилдгүүддээ аз жаргал, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
Г.БАЛГАР
Арванхоёрдугаар сарын 27-нд Алтайн уулархаг нутгаар, 28-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно
2025 оны арванхоёрдугаар сарын 26-наас 2026 оны нэгдүгээр сарын 3-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Арванхоёрдугаар сарын 27-...
8 цагийн дараа
Хүн бүр хэвлэн нийтлэх эрхтэй гэсэн Үндсэн хуулийн заалтыг авч хаях хэрэгтэй байна
Хуучин цагт хэвлэн нийтлэх эрх гэдэг ойлголт нэн ховор нандин, бас өндөр хариуцлагатай ажил байлаа. Хэдийгээр Монгол Улсын Үндсэн ху...
7 цагийн дараа
Авто зам ашигласны төлбөрөө он дуусахаас өмнө төлөхгүй бол хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно
Автомашин эзэмшигч иргэн, жолооч, тээвэрчид, аж ахуйн нэгж байгууллагуудыг шинэ оноос өмнө олон улс, улсын чанартай авто зам ашиглас...
7 цагийн дараа
Замын-Үүд чиглэлд нийтийн тээврийн автобус явдаг боллоо
“Тэнгэр плаза” авто вокзалаас Замын-Үүд чиглэлд нийтийн тээвэр энэ сарын 25-наас буюу өчигдрөөс эхлэн явж эхэлжээ. Тодру...
6 цагийн дараа
Э.Эрдэнэчимэг: Багш нар гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллаа авмаар байна, өгөхгүй бол яах гэж сүр дуулиан болсон юм бэ
Багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллыг өгөхгүй байгаа асуудлаар багш Э.Эрдэнэчимэгээс тодрууллаа. -Ирэх жилээс багш нарын ца...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



