мэдээ
Э.Эрдэнэчимэг: Багш нар гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллаа авмаар байна, өгөхгүй бол яах гэж сүр дуулиан болсон юм бэ

Админ
2025 оны 12 сарын 26

Багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллыг өгөхгүй байгаа асуудлаар багш Э.Эрдэнэчимэгээс тодрууллаа.
-Ирэх жилээс багш нарын цалинг тодорхой хэмжээнд нэмэгдүүлнэ гэсэн боловч та бүхний гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллыг өгөөгүй байгаа гэсэн. Энэ талаар байр сууриа илэрхийлнэ үү?
-Миний хувьд бага ангийн багшаар ажиллаад 15 жил болж байна. Мэргэжилдээ дуртай, хүүхдүүдтэй ажиллах сонирхолтой тулдаа л мэргэжлээрээ ажиллаж байна. Өнгөрсөн намар багш нар ажил хаялт зарлаж, цалин хөлс нэмэгдүүлнэ гэсэн хэлэлцээр хийсэн санагдаж байна. Гэтэл одоо бидний гүйцэтгэлийн үнэлгээний мөнгийг одоо болтол өгөөгүй байна. Үүнийг юу гэж ойлгох вэ. Бид ажил хийсэн хөдөлмөрийнхөө хөлсийг л нэхээд байгаа шүү дээ. Түүнээс хүнээс мөнгө зээлэх гээд гуйгаагүй гэдгийг надаар хэлүүлэлтгүй бүгд мэдэж байгаа. Багш нарын дуу хоолой болж байна гээд байсан МҮЭ нь яасан бэ. Энэ талаар багш нартаа тайлбарлаад мэдээлэл өгөхгүй юм уу. Багш нар ажил хаяад, жагсаал хийж байхад гарч ирээд, уулзаад байсан сайд маань яасан бэ. Үнэхээр өгч чадахгүй байсан юм бол яах гэж сүр дуулиантай шалгалт шүүлэг гэж авдаг юм бэ. Хүүхэд хуурч байгаа юм шиг л шийдвэр гаргадгаа хэзээ болих вэ. Арванхоёрдугаар сар бол баярын уур амьсгалтай байдаг, хүн бүрийн дуртай сар. Тэгэхэд ингэж биднийг бухимдуулдаг нь ямар учиртай юм бэ.
-Танай сургуулийн багш, ажилчид ямар байр суурьтай байна вэ?
-Төрийн сан нь гүйлгээгээ хаах гээд байна гээд сургуулийн нягтлан үгээ хэлж байна лээ. Сүүлдээ бид төрд итгэх итгэл байхгүй боллоо. Хамгийн гол нь бид зүгээр суугаад мөнгө нэхээгүй. Гүйцэтгэлийн үнэлгээний мөнгийг авах гэж эрүүл мэнд, цаг заваараа, сэтгэл зүйгээрээ ч хохирсон. Бид маш их ажилласан. Яагаад хөдөлмөрийн минь үнэлэмж, мөнгийг өгөхгүй байгаа юм бэ. Бас хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа багш, ажилтнуудад олгодог тэтгэмжийг олгохгүй гэсэн мэдээлэл байна. Гаргасан шийдвэртээ тууштай биш, дандаа холбирч байдаг эрх мэдэлтнүүдийн чадваргүйг харуулж байна. Ийм төр удаан тогтнохгүй шүү. Ингэж хүн хуурдаг, ёс зүйгүй төртэй болсондоо харамсаж байна. Алсын зорилго нь тодорхойгүй, зөвхөн өнөө маргаашаа л боддог. Ийм байж эх орны хөгжил яриад ч хэрэггүй болжээ. Ийм байдал удаан үргэлжилбэл багшлах хүн ч олдохгүй байх.
Г.БАЛГАРМАА
Арванхоёрдугаар сарын 27-нд Алтайн уулархаг нутгаар, 28-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно
2025 оны арванхоёрдугаар сарын 26-наас 2026 оны нэгдүгээр сарын 3-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Арванхоёрдугаар сарын 27-...
8 цагийн дараа
Хүн бүр хэвлэн нийтлэх эрхтэй гэсэн Үндсэн хуулийн заалтыг авч хаях хэрэгтэй байна
Хуучин цагт хэвлэн нийтлэх эрх гэдэг ойлголт нэн ховор нандин, бас өндөр хариуцлагатай ажил байлаа. Хэдийгээр Монгол Улсын Үндсэн ху...
7 цагийн дараа
Авто зам ашигласны төлбөрөө он дуусахаас өмнө төлөхгүй бол хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно
Автомашин эзэмшигч иргэн, жолооч, тээвэрчид, аж ахуйн нэгж байгууллагуудыг шинэ оноос өмнө олон улс, улсын чанартай авто зам ашиглас...
7 цагийн дараа
Замын-Үүд чиглэлд нийтийн тээврийн автобус явдаг боллоо
“Тэнгэр плаза” авто вокзалаас Замын-Үүд чиглэлд нийтийн тээвэр энэ сарын 25-наас буюу өчигдрөөс эхлэн явж эхэлжээ. Тодру...
6 цагийн дараа
Э.Эрдэнэчимэг: Багш нар гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллаа авмаар байна, өгөхгүй бол яах гэж сүр дуулиан болсон юм бэ
Багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллыг өгөхгүй байгаа асуудлаар багш Э.Эрдэнэчимэгээс тодрууллаа. -Ирэх жилээс багш нарын ца...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



