мэдээ
Монгол Улсын тамирчид олимпоос анхны медаль хүртсэн түүхэн өдөр тохиож байна

2018 оны 10 сарын 20

426
Монгол Улсын төрийн далбаа анх удаа олимпын тэнгэрт мандаж, Монголын спортын түүхэнд алтан үсгээр бичигдсэн түүхэн үйл явдал эдүгэгээс 50 жилийн өмнөх энэ өдөр тохиож байв.
1968 онд Мексикийн нийслэл Мехико хотноо зуны XIX олимпын их наадам болж, манай улсаас 16 тамирчин оролцон, чөлөөт бөхийн төрөлд эх орноо төлөөлөн барилдсан Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Т.Артаг нар 10 дугаар сарын 20-нд олимпийн хүрэл медаль хүртэж байсан бол Ж.Мөнхбат олимпын наадмын анхны мөнгөн медальтан болсон юм. Ийнхүү 50 жилийн өмнөх энэ өдөр зуны XIX олимпын наадмын чөлөөт бөхийн дэвжээн дээр Монгол Улсын Төрийн далбаа дөрвөнтөө мандаж байсан түүхтэй. Мехикогийн олимпод оролцсон Монголын баг буудлагын төрлөөр Ё.Батсүх, М.Жанцанхорлоо Т.Мягмаржав, гимнастикийн төрлөөр З.Нямдаваа, Ц.Гүндэгмаа, Я.Туяа, Д.Норолхоо нар багтаж байсан бөгөөд хөнгөн атлетикаар ганцхан эмэгтэй тамирчин явсан нь зээрэнцэг шидэлтийн Д Намжилмаа юм. Харин чөлөөт бөхийн төрөлд дээр дурьдсан олимпийн медальтнуудаас гадна Б.Сүхбаатар, Ц.Нацагдорж, Х.Баянмөнх, Ө.Эрдэнэ-Очир нар зодоглож байв.
Үүнээс хойш Монголын тамирчид хүн төрөлхтөний спортын хамгийн том баяр наадмаас хоёр алт, 10 мөнгө, 14 хүрэл, нийт 26 медалийг хүртээд байна.





Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай
Өнгөрсөн оноос Улаанбаатар хотын авто замыг шинэчлэхдээ бетон замын хашлагыг байгалийн чулуун хавтангаар давхар шинэчилж байгаа билэ...
8 цагийн дараа
Мянган жилийн түүхтэй Ян Лөү Дүн тосгоны цайны соёлтой танилцлаа
Чин гүрний үеийн барилгуудаар гол болсон эртний гудамжаар зочиллоо. Мөн Хятад Улс цай, торго, шаазан гурвыг цайны замаар Хүбэй мужий...
7 цагийн дараа
И.Энхболд: Солонгосын шинэ ерөнхийлөгч хөшигний ард явагддаг засгийн газрын томилгоог ил болгохын тулд ард түмнээсээ асууж байна
Олон улс судлалын ухааны доктор, зүүн хойд Ази судлаач И.Энхболдтой ярилцлаа. -БНСУ-ын шинэ ерөнхийлөгч И Жэ Мён засгийн газраа бүрд...
7 цагийн дараа
“Айчи-нагояа 2026” хөгжөөнт гүйлтийн тэмцээн болно
Азийн зуны спортын ХХ наадам Япон улсын Айчи мужийн төв Нагояа хотод 2026 оны 9-р сарын 19-нөөс 10-р сарын 4-ний хооронд зохион бай...
7 цагийн дараа
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 11.4 их наяд төгрөг болжээ
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2025 оны эхний 5 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 11.4 их наяд төгрөг болж, өмнөх ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд