мэдээ
Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийн үйлчилгээг сайжруулах төслийн үр дүнг хэлэлцэв

2019 оны 1 сарын 30

29
ЖАЙКА олон улсын байгууллагын дэмжлэгээр хэрэгжиж байгаа Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төслийн хамтарсан зохицуулах зөвлөлийн зургаа дахь удаагийн хурал өнөөдөр болоо.
Хурлаар төслийн үр дүн, 2018 оны ажлын тайлан болон үлдсэн зургаан сарын хугацаанд хэрэгжүүлэх ажлын талаар ярилцлаа.
Төсөл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оношилгоо, хөгжлийн дэмжлэг, боловсролын загвар бий болгох зорилгоо хангалттай биелүүлсэн хэмээн оролцогч талууд дүгнэж, цаашид төслийг үргэлжлүүлэх хэрэгцээ шаардлага байгааг уламжиллаа.
Төслийн хүрээнд Хөгжлийн үнэлгээний хэрэглэгдэхүүн боловсруулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын чадавх бэхжүүлэх олон арга хэмжээг хэрэгжүүлээд байна.
БСШУС-ын сайдын тушаалаар Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах аргачлал, загвар, ХНХ-ын сайд, БСШУС-ын сайдын хамтарсан тушаалаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх заавар”-ыг боловсруулан батлуулжээ.
Хуралд ЖАЙКА Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми, Төслийн ерөнхий менежер Иший Тэцүяа, төслийн хамтарсан зохицуулах зөвлөлийн дарга БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир, болон бусад албаны хүмүүс, тусгай боловсролын байгууллагын төлөөлөл, албаны хүмүүс оролцож санал бодлоо хуваалцлаа.





Нийслэлийн таван дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна
Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд мэргэжлийн байгууллагуудын хамтарсан...
8 цагийн дараа
Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн нарыг АН-ын гишүүнчлэлээс хасахаар болжээ
Монгол Ардын Намын Бага хурлын VI хуралдаан 5-р сарын 21-22-нд Тусгаар тогтнолын ордонд болж, “Засгийн газарт хамтран ажиллах ...
7 цагийн дараа
Каяа Каллас: Орос улс дайн хийх тусам бидний хариу арга хэмжээ улам хатуу байх болно
АНУ-ын ерөнхийлөгч ОХУ-ын ерөнхийлөгчтэй хоёр цаг орчим ярьсны дараа гал зогсоохыг зөвшөөрөөгүй Путины эсрэг хориг арга хэмжээ авахы...
7 цагийн дараа
Л.Гантөмөр: Намын даргын ажлаа өгнө. Хамтарсан Засгийн газар нь уначихсан байхад намын дарга хэвээрээ байна гэдэг утгагүй
АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна. УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Гэрээ зөрчсөн гэдэг МАН-ын тайлбар бол гүтгэлэг. Би ө...
7 цагийн дараа
Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.05.22/ хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг батлах...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд