мэдээ
Олимпийн мөнгөн медальт Доржсүрэнгийн Сумъяа гэж хэн бэ

2016 оны 8 сарын 09

519
Дэлхийн жүдо
бөхийн ертөнцөд Доржсүрэнгийн Сумъяа хэмээх бүсгүй энэ цаг мөчөөс тасарч эхэллээ.
Сүүлийн хэдэн жил түүнд үнэндээ ялагдал ховорхон байсныг өнөөдөр бид бүгд ярьж
байна. Өчигдөр алтан медалийн захаас
атгаад алдлаа, Д.Сумъяагийн мөнгөн медаль “алтын дайтай мөнгө шүү” хэмээн ард
түмэн үнэлж хүлээж авч байна.
Өөрийн 57 кг-ын жиндээ дэлхийн номер нэг тамирчин маань мөнгөн медалийн төлөө Лондонгийн олимпийн аварга, домогт Мацүмото Каоритэй барилдаж 22 секундэд цэвэр ялсан нь хамгийн шуугиантай ялалт нь боллоо. Харин алтан медалийн төлөө эзэн орны бөх Р.Силватай барилдаж ялагдсан юм.
Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа нь 1991 онд Увс аймгийн Баруунтуруун суманд төржээ. Тэр өмнө нь “World masters” тэмцээний хошой алт, “Чингис хаан” дэлхийн цомын аварга, Чиндаогийн гран пригийн аварга болж байлаа. Дэлхийн оюутны спортын их наадам болох Универсиадаас жүдо бөхийн 57 кг-ын жинд алтан медаль хүртэхэд нь төр засаг түүний амжилтыг үнэлж 30 сая төгрөгөөр шагнаж байв. Монгол Улс олимпоос мөнгөн медаль авсан тамирчиндаа 60 сая төгрөг өгөхөөр албан ёсоор хуульчилсан байдаг. Тэгвэл түүнд өөрийн гэсэн кимоногүй хүний кимоно гуйж өмсөн тэмцээнд ордог ч үе байв. 2009 онд Хятад кимоно 80 мянган төгрөгөөр худалдан авч хөл газар хүрэхгүй баярлаж явсан тухайгаа нэгэнтээ дурссан нь бий.
Монголчууд олимпийн наадмаас 2 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль буюу нийтдээ 24 медаль авч байсан. Тэгвэл Д.Сумъяа мөнгө авснаар Монгол Улс олимпийн 25 медальтай боллоо. Түүнийг анх аав нь “Монгол охид” клубт оруулж спортынх нь замыг засчээ. Х.Эрдэнэт-Од багш нь өөрийнхөө залгамжлагчаар сонгон өөрийн барилддаг байсан жиндээ 10 жил дасгалжуулж явна. Иймдээ ч өчигдрийн ялалтад хамгийн их баярласан хүн багш нь байлаа.
Олимпод данстай тамирчны маань найз залууг жүдоч Х.Цогтбаатар гэдгийг бүгд мэднэ. Тэднийг спортын ертөнцөөс төрсөн сайхан хос гэцгээдэг юм.
О.ӨНӨР





Өнөөдөр нөөцийн мах худалдаалж буй 23 байршил
Нийслэлийн есөн дүүргийн 23 байршилд өнөөдөр/2025.04.26/ нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 10:30-17:00 цагт зохион байгуулна. Хонин...
7 цагийн дараа
Ц.Шаравжамц: Гарч ирж байгаа залуу тамирчдад чадах чинээгээрээ тусалъя гэж бодож явдаг
Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцтай ярилцлаа. -Багийн спорт, тэр дундаа сагсан бөмбөгөөс гавьяат цол авсан тохиолдол их хов...
7 цагийн дараа
Галт тэрэгний цагийн хуваарь маргаашаас эхлэн өөрчлөгдөнө
Галт тэрэгний цагийн хуваарь маргаашаас /2025.04.28/ өөрчлөгдөнө Тодруулбал,”УБТЗ” ХНН-ээс 2025 оны дөрөвдүгээр сарын 28...
7 цагийн дараа
Чөлөөлсөн талбайг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулна
Баянгол дүүргийн хэмжээнд 21 байршилд 292 гараашийг буулгаж, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг чөлөөлөөд байна. Нийслэлийн Засаг дар...
7 цагийн дараа
Сэтгэл зүйч Д.Мөнхцэцэг: Үнэндээ 50-иас дээш нас гэдэг цоо шинэ амьдралын эхлэл
Сэтгэл зүйч, сэтгэл заслын докторант Д.Мөнхцэцэгтэй ахмадууд яагаад ганцаарддаг болон түүнийгээ хэрхэн даван туулж болох талаар ярил...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд

ремонт бытовой техники в москве
Профессиональный сервисный центр по ремонту бытовой техники с выездом на дом.
Мы предлагаем:сервис центры бытовой техники москва
Наши мастера оперативно устранят неисправности вашего устройства в сервисе или с выездом на дом!