мэдээ
2020 он гэхэд Улаанбаатар хотын гэр хорооллын 30 хувийг инженерийн шугамтай холбоно

2017 оны 3 сарын 10

104
Улаанбаатарын нийт хүн амын 40 орчим хувь нь тохилог орон сууцад амьдарч байгаа бол 60 хувь нь гэр хороололд аж төрж байна.
Гэр хорооллыг ийнхүү тэлснээр агаар, хөрсний бохирдол хэрээс хэтэрч, хүн амын эрүүл мэнд болон хотын хөгжилд сөрөг үр дагавар дагуулсаар ирсэн. Үүнийг шийдэх нэг хөшүүргийг дахин төлөвлөлт гэдэгт нийслэлийн удирдлагууд төвлөрч байна. Төвийн бүсийн гэр хороолол 2317 га талбайг хамардаг бөгөөд орон сууцны хороололтой залгаа оршдог учир төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой аж. Өнгөрсөн хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд нийт 78 мянга гаруй айлын орон сууцны барилга угсралтын ажил хийхээр төлөвлөсөн ч 4852 айлын орон сууц ашиглалтад оржээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн 24 байршлаас эхний ээлжинд инженерийн шугам сүлжээний 80-аас дээш хувийн хангамжтай 12 байршлыг сонгон нээлтэй дахин төлөвлөлтийг үргэлжүүлэх юм байна. Нэг байршилд ганц компанийн монопольчлолыг халж, олон аж ахуйн нэгжүүдийг зэрэг оруулах замаар орон сууцны барилга угсралтыг хурдтай гүйцэтгэх боломжийг бүрдүүлж ажиллахаа хотын дарга мэдэгдсэн.
2018 онд 8 байршил, 2019 онд 9 байршил, 2020 онд нийт 41 байршилд инженерийн шугам сүлжээг бий болгох, санхүүгийн асуудлыг шийдвэрлэн ажиллаж “Нээлттэй дахин төлөвлөлт”-ийг үргэлжлүүлэх юм байна.
Төсөл хөтөлбөрүүдийг бүрэн хэрэгжүүлснээр 2020 он гэхэд Улаанбаатар хотын гэр хорооллын гуравны нэг хувь буюу 60 мянган айл өрх инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдох бөгөөд үүнийг дагаад гэр хорооллоос үүдэлтэй агаар, хөрсний бохирдол 40 хувиар буурна гэж тооцож буй юм.





Д.Ганмаа: Эрүүл мэндийн салбарт тогтолцооны хувьд шинэ бодлого, үр дүн хэрэгтэй
Монгол Улсын Их хурлын гишүүн Даваасамбуугийн Ганмаатай ярилцлаа. -Анхны 126 гишүүнтэй парламентад сонгогдож орж ирэхээсээ өм...
8 цагийн дараа
Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан байна
Хур тунадас: 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн ...
8 цагийн дараа
Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдийг хэрэгжүүлж буй. Тухайлбал, Баянхошуу хо...
7 цагийн өмнө
“ТҮЦ эрхлэгчдийн эрхийг ноцтой зөрчсөн нөхцөл байдлыг хуулийн байгууллагуудаар тогтоолгоно” гэв
Иргэдийн шударга шүүх ТББ, Монголын худалдаачдын холбоо, ТҮЦ эрхлэгчдийн нэгдсэн холбооноос мэдээлэл хийлээ. Энэ үеэр ТҮЦ эрхлэгч...
7 цагийн өмнө
Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна
Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна. Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Олим...
8 цагийн өмнө
Сэтгэгдлүүд

ремонт техники в мск
Профессиональный сервисный центр по ремонту бытовой техники с выездом на дом.
Мы предлагаем:сервис центры бытовой техники москва
Наши мастера оперативно устранят неисправности вашего устройства в сервисе или с выездом на дом!