Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 25

Валютын ханш

value

мэдээ

“ТҮЦ эрхлэгчдийн эрхийг ноцтой зөрчсөн нөхцөл байдлыг хуулийн байгууллагуудаар тогтоолгоно” гэв

trend

Админ

img

2025 оны 4 сарын 25

img

1

news-img

Иргэдийн шударга шүүх ТББ,  Монголын худалдаачдын холбоо,  ТҮЦ эрхлэгчдийн  нэгдсэн холбооноос мэдээлэл хийлээ. Энэ үеэр ТҮЦ эрхлэгчдийн нэгдсэн холбооноос  Монгол Улсын  ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэлийн засаг дарга  Х.Нямбаатар нард  шаардлага  хүргүүлж байгаагаа илэрхийллээ.

ТҮЦ эрхлэгчид нэгдэж ТҮЦ эрхлэгчдийн  нэгдсэн  холбоог байгууллаа. Цаашид “Иргэдийн шударга шүүх”  ТББ-ын  дэргэдэх Монголын  худалдаачдын холбооны салбар  холбоо болж ажиллана гэв.   Мөн  “Иргэдийн  шударга шүүх”  ТББ-аас Нийслэл,  дүүргийн Засаг дарга нар  ТҮЦ эрхлэгчдийн эрх, эрх чөлөөнд  хууль зөрчиж  халдсан тухай  дүгнэлт танилцууллаа. Газар  чөлөөлөх  нэрийнд ор хууль бус үйл ажиллагаа явуулахдаа хүний амьд явах  эрх, халдашгүй чөлөөтэй байх, төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол  гаргах эрх,  шүүхэд гомдол гаргах эрх,  өмчлөх, хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Тиймээс  ТҮЦ эрхлэгчдийн  эрхийг хамгаалах  чиглэлээр “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас  дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ гэв. Тухайлбал,  Нийслэлийн  засаг даргын  захирамжаар зохион байгуулж буй газар чөлөөлөх нэрээр  хүний эрхэнд халдаж, хууль зөрчсөн үйлдлүүдийг  таслан зогсоох зорилгоор захиргааны хэргийн  шүүх,  АТГ,  ХЭҮК-т гомдол гаргана.  Учир нь,  Нийслэлийн Засаг даргын  2025 оны хоёрдугаар сарын  А 237 тоот захирамж гаргахдаа  Захиргааны  ерөнхий  хуулийг  зөрчсөн.  Мөн захирамжийг  гаргахдаа эрх ашиг нь  хөндөгдөж байгаа иргэдийг оролцуулаагүй, захирамжаа танилцуулаагүй, гомдол гаргах  эрхийг  эдлүүлээгүй, гомдол  гаргах  боломж олгоогүй гэлээ.
Уг үйлдлээрээ  хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг эрхийг зөрчиж байгаа  асуудлаар холбогдох төр захиргааны байгууллагууд  ТҮЦ эрхлэгчдийн  эрхийг  ноцтой зөрчсөн  нөхцөл байдлыг  хуулийн  байгууллагуудаар тогтоолгоно.  Урьдаас  хүний  эрхэлж буй ажил хөдөлмөрөөр нь ялгаварлан гадуурхах үйл ажиллагааг  санаатайгаар зохион байгуулсан гэж үзэж байна.  Учир нь өнөөдөр хүчин төгөлдөр  мөрдөгдөж буй  Нийслэлийн  худалдаа үйлчилгээний нийтлэг журамд  Түргэн үйлчилгээний цэг буюу  ТҮЦ гэдэг нэр төрлийн ажил үйлчилгээний төрлийг журамлаж зохицуулсан  Гэвч  2022  онд  журам батлагдсаны дараа дүүргүүдээс  ТҮЦ эрхлэх үйл ажиллагааг  бүртгэнэ  гэж  төр захиргааны байгууллагуудаас  мэдээлсэн боловч   нэг ч ТҮЦ-ийн үйл ажиллагааг  бүртгээгүй.  Өөрсдөө  бүртгэх  ажлаа хийгээгүй байж  зөвшөөрөлгүй  үйл ажиллагаа  явуулсан мэтээр  нийгэмд  гүтгэлэг тарааж байгаа нь бодит амьдралд нийцэхгүй байгаа гэдгийг хэллээ.
Мөн ТҮЦ эрхлэгчдийн шинэчилсэн бүртгэл, судалгааны  ажлуудыг зохион байгуулсан байна. Өнөөдрийн байдлаар  200 гаруй ТҮЦ эрхлэгч бүртгүүлсэн байна.   Тэд  бүгд зээлтэй бөгөөд , дунджаар 70 сая  төгрөгийн  зээлтэй байна.  Банкны  зээл, автомашин,  орон сууцны лизингтэй, бараа бүтээгдэхүүн, поссын зээл,   өдрийн зээлтэй бөгөөд Нийслэл, дүүргийн Засаг дага нарын  гаргасан  хууль бус шийдвэрээс  болж  ТҮЦ эрхлэгчид  маань өрөнд орж эдийн засгийн  баталгаагүй болох  нөхцөл байдал үүссэн.  Нийтдээ 10 тэрбум  төгрөгийн өр зээлтэй, банк, санхүүгийн  байгууллагуудын  дарамтанд өртөхөөр болоод байна.  Тиймээс цаашдаа ТҮЦ эрхэлэгчдийн  эрх ашгийг хамгаалахын төлөө бүх төрлийн аргаар тэмцэх  болно гэдгийг   хэлж байлаа.

Эх сурвалж:www.zms.mn 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдийг хэрэгжүүлж буй. Тухайлбал, Баянхошуу хо...

img

2 цагийн дараа

“ТҮЦ эрхлэгчдийн эрхийг ноцтой зөрчсөн нөхцөл байдлыг хуулийн байгууллагуудаар тогтоолгоно” гэв

Иргэдийн шударга шүүх ТББ,  Монголын худалдаачдын холбоо,  ТҮЦ эрхлэгчдийн  нэгдсэн холбооноос мэдээлэл хийлээ. Энэ үеэр ТҮЦ эрхлэгч...

img

2 цагийн дараа

Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна

Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна. Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Олим...

img

1 цагийн дараа

Маргааш 23 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно

Маргааш буюу дөрөвдүгээр сарын 26-ны өдөр нийслэлийн есөн дүүргийн 23 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 10:30-17:00 цагт з...

img

44 минутын дараа

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалт Хөшигийн хөндийд өнөөдөр эхэллээ. Монгол Улсын Ер...

img

19 минутын дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд