мэдээ
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд төмөр зам барих санал боловсруулахыг хүслээ

2018 оны 4 сарын 02

17
Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор нэвтэрч буй нүүрсний тээвэрлэлтэд үүсч буй хүндрэл бэрхшээлийг арилгах асуудлаар Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, “Эрдэнэс таван толгой” ХК, “Таван толгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Гашуунсухайт авто зам” ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж, холбогдох газруудад үүрэг, чиглэл өглөө.
Энэ үеэр “Нүүрсний тээвэрлэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 320 дугаар тогтоол хэрэгжсэнтэй холбогдон нүүрсний тээвэрлэлтэд гарсан эерэг, сөрөг тал, үүсээд буй нөхцөл байдлын талаар хил, гаалийн байгууллагууд болон уурхай эзэмшигч нарын саналыг сонсов.
Өнөөдрийн байдлаар Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд их хэмжээний нүүрсний нөөц бий болсноос гадна уурхайгаас гаалийн хяналтын бүс болон Гашуунсухайт боомтын чиглэлд хоёр талдаа 20-25 км-ийн тээврийн хэрэгслийн дараалал үүссэн байна.
Иймд ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ “Уурхайд хийгдэж буй нүүрсний ачилт, хилийн боомтоор нэвтэрч буй тээврийн хэрэгслийн тоо болон экспортлох нүүрсний хэмжээтэй уялдуулж хэрэгцээ шаардлагыг тодорхойлсны үндсэн дээр тээвэрлэлтийн гэрээ байгуулж, зөвшөөрөл олгож байх чиглэлийг уурхайн удирдлагууд болон “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын даргад үүрэг болголоо.
Мөн нүүрсний экспортыг нэмэгдүүлэх үүднээс Таван толгойн орд газраас Гашуунсухайт боомт чиглэлд төмөр зам болон Таван толгойн ордоос Дорноговь аймгийн Ханги боомт хүртэл авто зам барих чиглэлээр санал боловсруулж, танилцуулахыг уурхай эзэмшигч нараас хүсч, гаргасан боломжит саналыг Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс дэмжин ажиллахаа мэдэгдлээ.





Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
Улсын Их Хурлын чуулганы (2025.05.23)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойно эхэллээ. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол У...
8 цагийн дараа
Өнөөдөр Улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй 128 бөх барилдана
Өнөөдөр буюу тавдугаар сарын 24-ний 13:00 цагаас эхлэх Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, Монгол Улсын начин, бөхийн чөлөө...
7 цагийн дараа
Өнөөдөр томоохон зах худалдааны төвүүд амарна
Өнөөдөр “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлт болж байгаатай холбогдуулан дараах 20 зах, худалдааны төв ажиллахгүй...
6 цагийн дараа
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болох 40 байршил
Тавдугаар сарын 2025 оны 05 дугаар сарын 24-30-ны өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах хуваарийг танилцуулж б...
6 цагийн дараа
Нийтийн тээврийн үйлчилгээний 53 чиглэлд өөрчлөлт орлоо
Улаанбаатар марафон 2025″ олон улсын гүйлтийн тэмцээн 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдөр болохтой холбогдуулан Их сургуулийн...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд