Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 19

Валютын ханш

value

мэдээ

“Монголын Эмнести интернэшнл” Вейсел Акчайтай холбоотой мэдэгдэл гаргалаа

trend

img

2018 оны 7 сарын 29

img

11

Монголын Эмнести интернэшнл байгууллага мэдэгдэл гаргаад байна. Тус мэдэгдэлд “Монгол Туркийн хамтарсан Улаанбаатар Эмпати сургуулийн захирал, Турк Улсын иргэн Вэйсел Акчайг 2018 оны 7-р сарын 27-ны өдөр 9 цаг 30 минутын орчимд үл мэдэгдэх хүмүүс гэрийн гаднаас нь хүч хэрэглэн авч явсан нь хүний эрх, эрх чөлөөнд халдсан явдал хэмээн Монголын Эмнести Интернэшнл буруушааж байна.

Монгол Улс Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц, Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенцид нэгдэн орж, дотоодын хууль тогтоомждоо эрүүдэн шүүхээс ангид байх, халдашгүй байх эрхийг баталгаажуулж өгсөн. Үүнд Эрүүгийн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.7-ийн 3 дахь хэсэгт “тухайн улсын хуульд зааснаар цаазаар авах ял оногдуулах, эрүү шүүлт тулгах хангалттай үндэслэл байгаа тохиолдолд гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг тухайн улсад гэмт хэрэгт мөрдөн шалгуулах, ял шийтгүүлэхээр шилжүүлэн өгөхгүй” хэмээн тодорхой заасан.

Хүний эрхийн олон улсын хэм хэмжээний дагуу эрүүдэн шүүх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, шударгаар шүүлгэх эрх нь хэдийд ч түдгэлзүүлэх буюу хязгаарлах ёсгүй эрх юм. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2016 оны долдугаар сард Турк улсад төрийн эргэлт хийх гэсэн оролдлогын дараа онц байдал зарлаж, хүний эрхийн хамгаалагч, сэтгүүлч, иргэний нийгэм, улс төрийн сөрөг хүчнийхнийг баривчлан, эрүүдэн шүүж, зүй бус харьцан хорьж байгааг олон улсын хүний эрхийн байгууллагууд буруушаасаар байна.

Монгол Улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хамгаалан, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг, дотоодын хууль тогтоомжоо хэрэгжүүлэн Монгол Туркийн хамтарсан Улаанбаатар Эмпати сургуулийн захирал, Турк улсын иргэн Вэйсал Акчайг хүч хэрэглэн авч явсан балмад үйлдлийг шалган тогтоож, буруутай этгээдэд хариуцлага тооцох, цаашид Вэйсал Акчайг Турк улсад шилжүүлэн өгөхгүй байх үүргээ хэрэгжүүлнэ гэж найдаж байна” гэжээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Сонгуульд ашиглах тоног төхөөрөмж, программ хангамжийг шалган туршив

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуульд ашиглах сонгуулийн автоматжуулах хэрэгслийн про...

img

8 цагийн дараа

Канцлер Фридрих Мерц: Би энэ дэглэмийг нуран унаасай гэж хүсч байна

Канадын Кананаскис хотноо болж буй “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп эрт орхин Вашингтон руу буц...

img

7 цагийн дараа

Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холбогдох хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, М.Мандхай, М.Сарнай нар Монгол Улсын Их Хурлын тухай хуу...

img

7 цагийн дараа

Явган хүний зам дээр механик гэмтэл үүсгэсэн зөрчилд хариуцлага тооцно

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх нийт 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилсэн. Гэвч механик гэмтэл ...

img

6 цагийн дараа

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 19-ний Пүрэв гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд