мэдээ
Цагааннуурын боомтоор насжилт хэтэрсэн микро автобус нэвтрүүлэхгүй

2018 оны 10 сарын 20

23
Аравдугаар сарын 22-ноос эхлэн Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших Цагааннуурын боомтоор 12 жилээс дээш насжилттай, мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй, бага оврын микро автобусуудыг нэвтрүүлэхгүй гэж тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлжээ.
Өнгөрөгч есдүгээр сард тус аймгийн гурван микро автобус ОХУ-ын нутаг дэвсгэрт осолдсон билээ. Хэдийгээр хүний амь нас эрсдээгүй ч олон хүн гэмтэж бэртсэн асуудал гарсантай холбогдуулан ийм арга хэмжээ авч байгаа аж.
Тус аймгийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлсэн үүрэг чиглэлийн дагуу Авто тээврийн үндэсний төвийн улсын байцаагчидтай хамтарч улс болон хот хооронд, сум хооронд, мөн хот дотор зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг бага оврын автобусуудад шалгалт хийжээ.
Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Авто тээвэр, өргөх механизмын хяналтын улсын байцаагч Б.Разухан “Шалгалтын дүнг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн бөгөөд ард иргэдийн аюулгүй байдлын төлөө ийнхүү арга хэмжээ авч байна” хэмээн хэлсэн байна.
Түүний тайлбарласнаар тус аймагт Казахстан Улс руу зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг 70 микро автобус байдгаас 10 гаруй тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангадаг аж. Сум хооронд зорчигч тээвэрлэдэг 30 автобусанд шалгалт хийснээс зөвхөн дөрөв нь тэнцжээ. Мөн Өлгий хотын дотор 35-40 микро автобус нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдгээс ихэнх нь үйлдвэрлэгдээд 12-оос дээш жил болсон аж.
Иймд мэргэжлийн байгууллагаас цаашид улс дотор ч стандартын шаардлага хангахгүй тээврийн хэрэгслээр нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх явдлыг таслан зогсоохыг зорьж байгаа бөгөөд иргэдийг найдвартай унаагаар үйлчлүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөжээ.





Зам дээр дрифт хийсэн жолоочийн эрхийг гурван сараар хасжээ
Энэ оны 06 дугаар 22-ны өдрийн 5 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн II хорооны нутаг дэвсгэр 11 дүгээр сургуулийн уулзварт Toyota Chas...
8 цагийн дараа
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүллээ
БНХАУ-ын нийслэл Бээжин хотод пара пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 18-24-ны өдрүүдэд тохиож байна. Т...
7 цагийн дараа
Иранд өгсөн цохилтын эргэн тойронд
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны цөмийн гурван байгууламжид нэгэн зэрэг, хамгийн гол нь газрын гүнд байрлах Фордо цогцолборт н...
7 цагийн дараа
Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багийн “Шаамар 3” гэдэг газар энэ сарын 22-нд гарсан ойн түймрийг өчигдөр /2025.06.23/ 10:00...
6 цагийн дараа
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг солилоо
Нийслэл хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Хяналт шалгалтын газраас өнгөрсөн т...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд