мэдээ
Сэтгүүл зүйн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг бүрэн хаягжилттай болохыг уриаллаа

2019 оны 6 сарын 14

15
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн (МСНЭ) Цахим сэтгүүл зүйн салбараас “Эрүүл сэтгүүл зүйн төлөө” аяныг эхлүүлж байна. Уг аяны хүрээнд мэдээллийн сайтуудын дунд оюуны өмчийг дээдлэх, хаягжилтыг бүрэн болгохыг уриалан мэдээлэл хийлээ. Энэхүү аяныг Монголын сайтын холбоо, Хэвлэл мэдээллийн зөвлөл (ХМЗ), Харилцаа Холбооны Зохицуулах хороо (ХХЗХ), ШӨХТГ зэрэг байгууллагууд дэмжин ажиллаж байна.
Мэдээллийг сайтуудын хаягийн мэдээлэл огт байхгүй эсвэл дутуу байгаагаас үүдэн бусдын нэр хүндэд халдах, гүтгэн доромжлох, худал мэдээлэл тараах, оюуны өмчийн хулгай зэрэг хууль зөрчсөн үйлдлүүд гарах болжээ.
МСНЭ, ХМЗ-ийн Хэвлэмэл болон Онлайн Хэвлэл Мэдээллийн ёс зүйн хороондирж буй гомдлын дийлэнх ньмэдээллийн сайтад хандсан байдаг гэв. Ийм учраас сэтгүүл зүйн үйл ажиллагаа явуулдаг бүхбайгууллагыг хаягаа тодорхой болгохыг уриаллаа.Дараах шаардлагыг хангасан тохиолдолд хаягжилт бүрэн гэж үзнэ. Үүнд:
-Редакцийн үйл ажиллагаа явуулж буй байршлыг тодорхой оруулах (хот, дүүрэг, хороо, гудамжны нэр, барилга байгууламж, орон байрны тоот)
– Шуудангийн хаяг
– Мэйл хаяг
– Хоёроос доошгүй утасны дугаар
ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаатай ярилцлаа
– Сайтуудад ирж буй гомдол ихэвчлэн ямар асуудал хөндсөн байдаг вэ?
–Дийлэнх нь сэтгүүлчийн суурь чадвартай холбоотой асуудал байна. Тухайлбал мэдээллийг нягтлахгүй байх, өөр ХМХ-ийн цацсан мэдээллийг эх сурвалж гэж үзээд хуулах гэх мэт зөрчил гарч байна. Энэ бол сэтгүүлч хөдөлмөрлөхгүй залхуу байгаагийн шинж юм. Түүнчлэн хүний үнэт зүйл, хувийн амьдралд халдсан мэдээлэл нийтэлж байгаагаас иргэд гомдол ирүүлж байна. 2019 он гарсаар бид 50 гаруй гомдол хүлээж авсан. Өчигдөр Сонин сэтгүүл, сайтын хороо хуралдаж 10 гаруй гомдлыг шийдвэрлэлээ.
– Ирж буй гомдлын хэдэн хувь нь мэдээллийн сайтад хаяглагдсан байна вэ?
–Бидэнд ирж буй нийт гомдын 70 гаруй хувь нь мэдээллийн сайтуудад хандсан байдаг. Уншигчдийн уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэх итгэл хэвээр байгаа боловч цахим орчинд цацагдаж буй мэдээллийн урсгал дундаас үнэн бодитой мэдээллийг олоход бэрх учир сайтуудын мэдээлэлд эргэлзэх нь их байна. Тийм учраас ёс зүйн стандартыг мөрдөж ажиллах нь чухал байна.
Б.ОЮУНГЭРЭЛ





“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ
Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” компани...
8 цагийн дараа
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Ка...
8 цагийн дараа
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд дөрөвдүгээр сарын 28-нд гарсан ой, хээрийн түймрийг өнөөдөр /2025.05.02/ 06:35 цагт бүрэн унтраалаа...
8 цагийн дараа
ТҮЦ эрхлэгчид: Амьдрах гээд ядаж байгаа ард түмнийхээ хоолноос яагаад зулгаагаад байдаг юм бэ, Нямбаатар аа!
Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үз...
8 цагийн дараа
Ч.Ундрам: Бид гурилаа бусдаас гуйдаг орон болох вий
Улсын Их хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрамтай ярилцлаа. -Таны хувьд Боловсрол, шинжлэх...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд