мэдээ
Сайжруулсан зуухыг ногоон зээлээр авах боломж нээгджээ

2019 оны 12 сарын 03

37
БОАЖЯ, ОББҮХ-ноос иргэдийг гэр байшингаа дулаалах, дэвшилтэт технологи ашиглан халаалтын асуудлаа шийдэх, ариун цэврийн байгууламжаа сайжруулахад зориулж жилийн 9 хувийн хүүтэй Ногоон зээлийг ХААН, ХАС, Төрийн банкаар олгох санхүүжилтийн эх үүсвэрийг шийдсэн. ОББҮХ-ноос хийсэн амьдрах орчны судалгаагаар гэр хорооллын 220 мянган өрхийн 20 хүрэхгүй хувь нь стандартын зуух хэрэглэж байгаа тооцоо гарсан. Тиймээс БОАЖЯ, ОББҮХ-ноос зуухаа сайжруулж, стандарын зуух хэрэглэх хүсэлтэй байгаа иргэдэд ногоон зээлд хамруулах боломжийг нээж, сайжруулсан зуухыг ногоон зээлээр авах боломжийг бүрдүүлжээ.
Энэ талаар ОББҮХ-ны ээлжит хурлын үеэр БОАЖ-ын сайд, ОББҮХ-ны дарга Н.Цэрэнбат хэлэхдээ “Өнгөрсөн хугацаанд халаалтаа цахилгаанаар шийдсэн болон гэр, байшингийн дулаалгын зориулалтаар 78 иргэн гурван банкнаас нийт 270 орчим сая төгрөгийн ногоон зээл авсан байна. Агаар, орчны бохирдолтой бид дан ганц сайжруулсан түлш хэрэглэж тэмцээгүй. Өөр олон эх үүсвэр боломж дээр тулгуурлан цогц ажил хийж байна.
Гэр хороололд амьдарч буй иргэд цахилгааны шөнийн тарифт хамрагдаж гэр ,байшингаа Ногоон зээлд хамрагдан дулаанаа шийдэж эхэллээ. Энэ дүнгэж эхлэл ч тодорхой үр дүнгүүд харагдаж байна. Тиймээс ОББҮХ-ноос гурван банктай хамтраад иргэнд шаардлагатай бүтээгдэхүүнийг зээлийн төрөлд нэмэлтээр оруулж байна. Өөрөөр хэлбэл, иргэд стандартын шаардлага хангасан, сайжруулсан зуухыг жилийн есөн хувийн хүүтэй зээлээр авах боломж бүрдэж байна” гэлээ.
Ногоон зээл олгож буй ХААН, ХАС, Төрийн банкаар дамжуулан энэхүү зээлд хамрагдах бөгөөд доорх шаардлагад нийцсэн зуухыг ногоон зээлд хамруулах юм байна.
САЙЖРУУЛСАН ЗУУХАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Шахмал тvлшний бvтэц, шинж чанарт тохирсон сайжруулсан зуух байх
- Утааны хийн бохирдуулагч үзүүлэлт болон стандартын шаардлагад нийцүүлсэн талаарх үйлдвэрлэгчийн тодорхойлолт, мэргэжлийн дүгнэлт лабораторийн туршилтын үр дүнг гаргасан байх
- MNS5216:2016 стандартын шалгуур үзүүлэлт хангасан байх
- Зуухны туршилт, судалгааны төвд туршигдаж баталгаажсан дүгнэлт гаргуулсан байх
- Зуухны загварыг сайжруулсан цэвэрхэн, өнгө үзэмж сайтай байх
- Түлшинд хэмнэлттэй, дулаанаа удаан барьдаг, хэрэглэхэд хялбар байх
- Ялгарлын үзүүлэлтийг сайжруулах зорилгоор зуухны загвар, хийц, технологид сайжруулалт, өөрчлөлт хийсэн байх
- MNS5216:2016 Стандартын шалгуур үзүүлэлт
MNS 5216- 2016 стандартын үзүүлэлт | PM 2.5 мг/MДж | CO г/МДж | Түлшний зарцуулалт кг/ц АЖ | Дундаж чадал, кВт | АҮК, % |
---|---|---|---|---|---|
70 | 6.8 | – | 3-15 | >70 |





Зам дээр дрифт хийсэн жолоочийн эрхийг гурван сараар хасжээ
Энэ оны 06 дугаар 22-ны өдрийн 5 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн II хорооны нутаг дэвсгэр 11 дүгээр сургуулийн уулзварт Toyota Chas...
8 цагийн дараа
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүллээ
БНХАУ-ын нийслэл Бээжин хотод пара пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 18-24-ны өдрүүдэд тохиож байна. Т...
7 цагийн дараа
Иранд өгсөн цохилтын эргэн тойронд
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны цөмийн гурван байгууламжид нэгэн зэрэг, хамгийн гол нь газрын гүнд байрлах Фордо цогцолборт н...
7 цагийн дараа
Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багийн “Шаамар 3” гэдэг газар энэ сарын 22-нд гарсан ойн түймрийг өчигдөр /2025.06.23/ 10:00...
6 цагийн дараа
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг солилоо
Нийслэл хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Хяналт шалгалтын газраас өнгөрсөн т...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд