мэдээ
Хүүхдийн баярт зориулсан арга хэмжээ дүүрэг бүрт болно

2014 оны 5 сарын 28

14
Жил бүрийн 6 дугаар сарын 1-нд тохиодог Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг НЗДТГ-аас Чингисийн талбайд нэгдсэн байдлаар зохион байгуулах бол дүүрэг бүр өөр өөрсдийн сонгосон талбайд Хүүхдийн баярыг тэмдэглэнэ.
Тодруулбал Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас 05 дугаар сарын 31-нд 10:00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулах бол Баянгол дүүргээс 6 сарын 01-нд 10:00 цагаас 580 хүний бүрэлдэхүүнтэй баярын парад Төмөр замчдын дуу бүжгийн чуулгаас Улаанбаатар палас хүртэл жагсах юм байна. Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар 06 дугаар сарын 01-нд 11:00-17:00 цагийн хооронд Зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан нэгдсэн арга хэмжээг Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулна. Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар сарын 01-нд 11:00-15:00 цагийн хооронд Хүүхдийн баярын арга хэмжээг хороо тус бүрт нэгэн зэрэг зохион байгуулахаар болжээ.
Чингисийн талбайд болох ”Хүүхдийн баяр” албан ёсны арга хэмжээ 11:00 цагаас эхлэх бөгөөд тайзыг өвөрмөц, сонин байдлаар засахаар төлөвлөж байна. Тухайлбал талбайн баруун талд буюу Нийслэлийн Засаг даргын тамгын газрын урд хэсэгт тайзыг байрлахаар зураг гарсан бөгөөд тайз нь хүүхдийн баярыг илтгэхүйц онцлогтой, талбайг тойруулан 12 жилийн амьтдыг байрлуулна. 12 жилийн амьтад бүр дээр өртөө удирдагч багш болон чиглүүлэгчид ажиллаж, уралдаан тэмцээн зохион байгуулах юм байна. Мөн Жангарын баатруудыг талбайн төв хэсэгт Сүхбаатарын хөшөөний баруун, хойд, өмнөд талд байрлуулна. Чингисийн талбайд зохион байгуулах хүүхдийн баярт Монголын Хүүхэлдэйн театр, Үндэсний Дуу бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчид, Монголын Хүүхдийн ордон, Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлагууд, Хөгжим бүжгийн коллеж, “Гэгээн алсын одод” уралдаанд амжилттай оролцсон сурагчид, МУГЖ В.Долгор, МУГЖ Т.Ариунаа нар оролцон ая дуугаа өргөх юм. Баяртаа хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд Бонгын найзууд, Диснейн найзуудтай хамт зургаа авхуулах боломжтой. Хүүхдийн баярын албан ёсны арга хэмжээ 6 дугаар сарын 1-нд 11:00 цагаас эхэлнэ. Энэ үеэр хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Чингисийн талбайн 2 талын замын хөдөлгөөнийг 11:00-16:00 цагийн хооронд түр хугацаанд хаана гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.





УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. Өнөөдрийн \2025.05.05\ бүлгийн хурлаар “Нийслэл Улаанбаатар хотын авто замын тү...
8 цагийн дараа
Өнгөрсөн сард 25 иргэний 13.813.000 төгрөгийн хохирол барагдууллаа
Монополын эсрэг газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрсөн сард нийт 294 иргэн хандсан байна. Үүнээс 248 иргэнд зөвлөгөө мэ...
7 цагийн дараа
АТГ гэмт хэргийн шинжтэй 132 гомдол, мэдээллийг шалгажээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 04 дүгээр сарын 28-наас 05 дугаар сарын 04-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 1...
7 цагийн дараа
Монгол хэл, бичгийн шалгалтын дүн оноог энэ сарын 9-ний өдөр зарлана
Монгол хэл бичгийн шалгалт дөрөвдүгээр сарын 18-19-нд явагдсан. Монгол хэл, бичгийн шалгалтын дүн оноог 2025 оны тавдугаар сарын 9-н...
7 цагийн дараа
Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхааруулж байна
Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд шар өвс...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд