Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 23

Валютын ханш

value

мэдээ

Хийт бетоны үйлдвэр нээлтээ хийлээ

trend

img

2015 оны 6 сарын 13

img

43

Эдийн засагт хэмнэлттэй, эрүүл мэнд, байгаль орчинд ямар нэг сөрөг нөлөөгүй европ стандартыг хангасан хийт бетоны үйлдвэр өчигдөр нээлтээ хийлээ. “Монголын алт” компани ХБНГУ-ын “ТОПВЕРК” группийн “Хесс ААС Сис-темс”-ийн технологиор энэхүү үйлдвэрийг байгуулж, ашиглалтад оруулжээ. Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах уг үйлдвэрийн нээлтийн арга хэмжээнд Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Ерөн­хийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, МАК-ийн ерөнхийлөгч Н.Нямтайшир, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын тэргүүн Б.Лхагважав нарын зочид, төлөөлөгчид оролцов. Тус компани үйлдвэрлэж буй хийт бетоноо “Евроблок” гэж нэрлэжээ. Зах зээлд нийлүүлж буй энэ бүтээгдэхүүн нь хөрөнгө, хүч хөдөлмөрийн зардлыг асар хэмнэхээрээ давуу талтай ажээ. Үйлдвэрлэлтийн явц, тоног төхөөрөмжийн тухайд бүгд автомат юм билээ. Материалын орц, найрлага, технологийн шугам дамжлага гээд хүнээс хамааралтай аливаа хүчин зүйлийг арилгаж чадсан байна. “Евроблок”-ийн найрлагад усанд үл уусах эрдсүүд ордог гэнэ. Иймд чийгийг өөртөө тогтоодоггүй, харин ч гадагшлуулдаг байна. Дээрээс нь ямар нэгэн химийн процессод идэгдэж ялзрал явагдахгүй болохоор хорхой, шавьж болон мэрэгч амьтан үүрлэхгүй гэсэн. Мөн “Евроблок” нь ердийн бетоноостав дахин хөнгөн бөгөөд 100 тн ачаа даах чадвартай аж. Тоосгоноос 3-5 дахин дулаан учир халаалт, хөргөлтийн зардлыг бүрэн хэмнэх юм байна. Монгол орны эрс тэс уур амьсгалд нэн тохиромжтой “Евроблок”-ийн 40 см-ийн зузаантай хана нь нэмэлт дулаалгын материал хэрэглэх шаардлагагүй болохыг үйлдвэрийнхэн онцолж байлаа.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан үргэлжилж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан үргэлжилж байна Өнөөдрийн хурлаар: 1. “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК, ...

img

8 цагийн дараа

“Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 120 цэг ажиллана

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болно. Энэ үе...

img

7 цагийн дараа

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль өндөрлөлөө

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн санал хураалт 6 дугаар сарын 22-ны өдөр Улаанб...

img

7 цагийн дараа

УИХ-ын 7 гишүүн “Өөрсөд дээрээ дэд сайд нэмээд, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн газрыг огцруулах санал гаргах нь ээ…

Улс төр хийх амархан. Амархан байлаа. Харин улсыг авч явах хэцүү. Хэцүү бололтой. Хамтарсан Засгийн газрыг онхолдуулж оронд нь гарч ...

img

7 цагийн дараа

Халуун ус тасарсан үед ашиглах ус халаах төхөөрөмжүүд 90-550 мянган төгрөгийн үнэтэй байна

Дулааны шугам сүлжээний засварын ажил өнгөрсөн сарын 15-наас эхэлсэн бөгөөд наймдугаар сарын 20-нд дуусах хуваарьтай байгаа юм. Халу...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

сервис центры в москве

Профессиональный сервисный центр по ремонту бытовой техники с выездом на дом.
Мы предлагаем:сервисные центры в москве
Наши мастера оперативно устранят неисправности вашего устройства в сервисе или с выездом на дом!

Онцлох нийтлэлүүд