Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 27

Валютын ханш

value

мэдээ

Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын батарей хуримтлуурыг энэ сард сүлжээнд залгана DNN.mn

trend

Админ

img

2023 оны 11 сарын 09

img

144

news-img

Нийслэлийн өвлийн бэлтгэлийг хангах ажил Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын хувьд 98, Дулааны хоёрдугаар цахилгаан станцын хувьд 96 хувийн гүйцэтгэлтэй байна.

Үлдсэн ажлуудыг хуваарийн дагуу энэ сарын 15-ны өдрийн дотор дуусгахыг компанийн удирдлагууд Эрчим хүчний дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэгт танилцууллаа. Харин Монгол Улсын хувьд шинэ төрлийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг энэ онд ашиглалтад оруулах “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын батарей хуримтлуур” төслийн гүйцэтгэл 96.5 хувьтай байна. Зарим төрлийн туршилтуудыг эхлүүлж, энэ сарын 20-нд техникийн комисс ажиллуулахаар төлөвлөж байгаа аж.

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай барилга угсралтыг хугацаандаа дуусгах, батарей хуримтлуурыг системд залгахтай холбоотой Реле хамгаалалтын автоматик /РХА/ -ийн тавилын тооцоо, сэлгэн залгалтын программ боловсруулах баримт бичгийг боловсруулах даалгаврыг “Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК, “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-д, мөн EPC гүйцэтгэгч 220/110/35 кВ-ын “Сонгино” дэд станцын өргөтгөлд төхөөрөмжийн тохиргоо хийх, М-Акт бүрдүүлэх ажлыг дуусгахыг үүрэг болголоо.

Хуримтлуурын төсөл нь дэлхийд томоохонд тооцогдохуйц 80 МВт суурилагдсан хүчин чадалтай, 200 МВт.цагийн багтаамж бүхий Литиум-Ион төрлийн батарей хуримтлуурын байгууламж суурилуулж, 220/110/35кВ-ын “Сонгино” дэд станцад холбох юм. Ингэснээр оргил ачааллын үед нэгдсэн сүлжээнд 80 МВт хүртэл чадлыг нийлүүлж, тэр хэмжээгээр импортын эрчим хүчийг багасгах, хүчдэлийн давтамж тохируулга хийх, ДЦС-уудыг “0” зогсолтоос сэргийлэх, цахилгаан эрчим хүч нийлүүлэх зэрэг туслах үйлчилгээг эрчим хүчний нэгдсэн системд үзүүлэх аж.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр боловсрол, эрүүл мэнд, онцгой байдлын салбарт дөрвөн төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улс болон Азийн хөгжлийн банк /АХБ/ хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хурлын х...

img

19 минутын өмнө

Мөрөн-Улиастай чиглэлийн авто замын төслийг  төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн барих, ашиглах, шилжүүлэх гэрээний төрлөөр хэрэгжих “Мөрөн-Улиастай чиглэлийн 261.89 км авто з...

img

1 цагийн өмнө

“AMAZING ZOO PARK” сэдэвт хүүхдийн гар зургийн уралдаандаа оролцоод дараах онцгой эрхийн эзэн болоорой

Есдүгээр сарын 6, 7-нд зохион байгуулагдах “Amazing Zoo Park” арга хэмжээний хүрээнд: Хүүхдийн төсөөллөөр бүтээгдсэн “Гайхамши...

img

1 цагийн өмнө

Ашиглалтад орсон цэцэрлэг, ЕБС-ийн тавилга, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэлээ

2025-2026 оны хичээлийн жилийн сургалт, үйл ажиллагааг эхлүүлэх, бэлтгэл ажлыг хангах хүрээнд улсын болон орон нутгийн төсвийн хөрөн...

img

2 цагийн өмнө

“Аялал жуулчлалын хөгжлийн төв”-ийг татан буулгалаа

“Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ...

img

2 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд