Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 27

Валютын ханш

value

мэдээ

Б.Отгонбаасан: Бамбарууштай баавгай айлын үхэр барьж идэж, хүүхэд хөөсөн гэх мэдээлэл ирсэн

trend

Админ

img

2025 оны 8 сарын 27

img

89

news-img

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд баавгай айлын мал руу дайрсан тухай мэдээлж байна. Энэ талаар Засаг дарга Б.Отгонбаасангаас тодруулахд “Манай сумын хэд хэдэн уулын амаар хавраас хойш баавгай орж ирээд үхэр барьж идсэн хэрэг удаа дараа гарсан юм. Малдаа явж байгаа хүнийг хөөх үзэгдлүүд ч гарч байсан удаатай. Харин одоо манай сумын “Бумбат”, “Жаргалантын эх” гэдэг газруудад бамбарууштай баавгай айлуудтай маш ойр орж ирээд үхэр тугалыг нь барьж идсэн хэрэг гарлаа. Уржигдрын байдлаар айлын хүүхдийг баавгай хөөсөн гэх яг баттай биш мэдээлэл ирсэн. Тиймээс яаралтайгаар сумын онцгой комисс хэргийн газар дээр очиж хуралдаад бүх айлуудыг нүүлгэх арга хэмжээ авч, зааварчилгаа өгсөн хэдий ч малчид маань нүүхгүй байх асуудал гарч байгаа. Мөн уул руу самар, жимсэнд явсан хүмүүсийг буулгаж ирэх ажлыг өдөр бүр хийж байна. Ер нь манай нутгаар энэ он болон өнгөрсөн онд ч баавгай их үзэгддэг байсан” гэв.

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын байгаль хамгаалагч Д.Цэвэлмаа “Одоогоор баавгай хүн барьж идсэн тохиолдол гараагүй байна. Мөн малчид бэртэж гэмтээгүй гэдгийг ч мэдэгдье. Бидний хувьд малчдын амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор баавгай үргээлэг болон айлуудыг нүүлгэн шилжүүлэх гээд анхан шатны арга хэмжээнүүдийг авч байна. Баавгай айлын мал руу дайрах болсон шалтгааны хувьд олон таамаг бий. Жишээ нь, сүүлийн үед ой хээрийн түймэр ихээр гарч байгаа. Уур амьсгалын өөрчлөлт, самар, жимс бага ургасантай холбоотой ч байж болно. Мөн баавгайн тоо толгой сүүлийн жилүүдэд эрс өссөнтэй холбогдуулаад баавгай бууж ирсэн гэх таамаглалууд бий. Одоогоор яг ийм шалтгааны улмаас баавгай айлын мал руу дайрсан гэх дүгнэлт гараагүй байна” гэв.

А.Даваадулам

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр боловсрол, эрүүл мэнд, онцгой байдлын салбарт дөрвөн төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улс болон Азийн хөгжлийн банк /АХБ/ хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хурлын х...

img

2 цагийн өмнө

Мөрөн-Улиастай чиглэлийн авто замын төслийг  төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн барих, ашиглах, шилжүүлэх гэрээний төрлөөр хэрэгжих “Мөрөн-Улиастай чиглэлийн 261.89 км авто з...

img

2 цагийн өмнө

“AMAZING ZOO PARK” сэдэвт хүүхдийн гар зургийн уралдаандаа оролцоод дараах онцгой эрхийн эзэн болоорой

Есдүгээр сарын 6, 7-нд зохион байгуулагдах “Amazing Zoo Park” арга хэмжээний хүрээнд: Хүүхдийн төсөөллөөр бүтээгдсэн “Гайхамши...

img

3 цагийн өмнө

Ашиглалтад орсон цэцэрлэг, ЕБС-ийн тавилга, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэлээ

2025-2026 оны хичээлийн жилийн сургалт, үйл ажиллагааг эхлүүлэх, бэлтгэл ажлыг хангах хүрээнд улсын болон орон нутгийн төсвийн хөрөн...

img

3 цагийн өмнө

“Аялал жуулчлалын хөгжлийн төв”-ийг татан буулгалаа

“Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ...

img

3 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд