Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 27

Валютын ханш

value

мэдээ

Цэргийн төв эмнэлэгт илэрсэн их хэмжээний хохирлыг хэн барагдуулах вэ?

trend

Админ

img

2025 оны 8 сарын 27

img

388

news-img

Өнгөрсөн онд Цэргийн төв эмнэлгийн удирдлагууд ажилчдынхаа илүү цагийн мөнгийг цалин болгон авсан гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Тодруулбал, тус эмнэлгийн дарга асан Б.Энх-Одтой холбоотой хэрэг бөгөөд АТГ-ын шалгалтаар 200 гаруй сая төгрөгийг авсан болох нь тогтоогдсон байдаг. Тэрээр энэхүү мөнгийг эмч, ажилчдынхаа шөнийн цагаар нойр, хоолоо хасан байж ажилласан ажлын хөлсөнд зарцуулсан бол ёс зүйгүй удирдлага хэмээн өөрийгөө цоллуулахгүй байсан болов уу.

Энэ асуудлын талаар Цэргийн төв эмнэлгийн хуулийн зөвлөхөөс байр суурийг нь тодруулахад “202 сая төгрөгийн хэрэг бол шүүхээр яваад аль хэдийнэ шийдэгдсэн. Манайх ажилчдынхаа илүү цагийн мөнгийг хуулийн дагуу үргэлж өгч байгаа. Удирдлагууд ажилчдынхаа илүү цагийн мөнгийг хувьдаа завшсан зүйл байхгүй” гэсэн юм.

Гэвч АТГ-аас гаргасан зөрчил болон яамны шалгалтаас харахад өөр дүр зураг харагдаж байна. Яаж ч бодсон илүү цагийн мөнгө буюу нэмэгдэл хөлсийг Цэргийн төв эмнэлгийн дарга Б.Энх-Од тэргүүтэй удирдлагууд авах эрх байхгүй. Нэмэгдэл хөлс гэдэг бол ажилтан үндсэн ажлынхаа хажуугаар өөр ажлыг давхар хийх, эзгүй ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэх, эсвэл шөнийн цагаар ажилласан тохиолдолд олгодог мөнгө.

АТГ-аас гаргасан зөрчлөөс үзэхэд Цэргийн төв эмнэлгийн дарга, ерөнхий эмч асан хурандаа Б.Энх-Од огт бүртгэгдээгүй 1008 цагтай байна.

Нөгөө талд төрийн тусгай алба хаагч буюу цэргийн алба хаагчдын нэмэгдэл хөлс авах эрх хуулинд хязгаарлагдсан байдаг. Ийм нөхцөлд хаагуур нь ямар үндэслэлээр Цэргийн төв эмнэлгийн дарга Б.Энх-Од нь 200 гаруй сая төгрөгийг халаасандаа шургуулчихав. Хэн түүнд ажилчдынхаа хөдөлмөрийг шулах илтэд давуу эрх олгов. Хамгийн чухал нь нойр хоолгүй шөнийн ээлж, жижүүрт гарсан жирийн ажилчдын илүү цагийн мөнгийг буцаан олгож, цэргийн төв эмнэлгийг хэзээ хохиролгүй болгохыг БХЯ анхааралдаа авах цаг болжээ.

Б.Энх-Од нь энэ мөнгийг төлөх ёсгүй гэж шүүхэд хандсан ч шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан хариу ирүүлсэн аж.

Үүнээс гадна нийт ажилтан албан хаагчдынхаа хоолны мөнгийг гарт олгохгүйгээр барахгүй түүнтэй тэнцэхүйц хэмжээний мөнгийг байгууллагаас өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжид сүүлийн гурван жилд хоёр тэрбум төгрөг ямар ч хараа хяналтгүй шилжүүлсэн байгаа нь дээрх шалгалтуудаар илэрсэн байдаг.

Мөн Цэргийн төв эмнэлэгт байрлах эмийн сан, кофе шоп ямар нэгэн түрээсгүй үйл ажиллагаа явуулдаг гэх мэдээлэл бий. Түрээсийн төлбөрөө яагаад аваагүй талаар холбогдох шалгалтынхан асуухад “мартсан” гэж хариулсан гэдэг.

Улмаар АТГ-аас Б.Энх-Одын албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн санхүүгийн холбогдох дүрэм журмыг зөрчин 3 тэрбум гаруй төгрөгийн 20 орчим зөрчлийг илрүүлж, тодорхой зөвлөмжүүдийг өгсөн хэдий ч өнөөдөр энэхүү зөвлөмжийн дагуу зөрчлийг огт арилгаагүй байна.

Ингээд Цэргийн төв эмнэлэг болон жирийн ажилчдад учирсан хохирлыг тоочоод байвал дуусахгүй их.

Б.Энх-Од даргыг анхнаасаа хуудуутай томилсон нь өнөөдрийн балгийг бий болгож байна. Учир нь түүнийг төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн эмнэлгийн захирлын тусгай шалгуурыг хангаагүй байхад “томилсныг” дээрх шалгалтаар илрүүлсэн байна.

Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн төв эмнэлгийн хуудуутай үйл ажиллагаа, зөрчлийг арилгаж, хохирлыг барагдуулах арга хэмжээг салбарын сайд өөрийн анхааралдаа авч ажиллаж байгаа гэсэн хүлээлт эмнэлгийн ажилчдад бий болоод байна.

Харин одоо Ерөнхий сайд Г.Занданшатарын эхлүүлсэн төрийг хохиролгүй болгох ажлын хүрээнд БХЯ, ЦТЭ-ийг хэзээ, хэн хохиролгүй болгох вэ гэдгийг харах үлдлээ.

 

А.ДАВААДУЛАМ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр боловсрол, эрүүл мэнд, онцгой байдлын салбарт дөрвөн төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улс болон Азийн хөгжлийн банк /АХБ/ хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хурлын х...

img

2 цагийн өмнө

Мөрөн-Улиастай чиглэлийн авто замын төслийг  төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн барих, ашиглах, шилжүүлэх гэрээний төрлөөр хэрэгжих “Мөрөн-Улиастай чиглэлийн 261.89 км авто з...

img

2 цагийн өмнө

“AMAZING ZOO PARK” сэдэвт хүүхдийн гар зургийн уралдаандаа оролцоод дараах онцгой эрхийн эзэн болоорой

Есдүгээр сарын 6, 7-нд зохион байгуулагдах “Amazing Zoo Park” арга хэмжээний хүрээнд: Хүүхдийн төсөөллөөр бүтээгдсэн “Гайхамши...

img

3 цагийн өмнө

Ашиглалтад орсон цэцэрлэг, ЕБС-ийн тавилга, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэлээ

2025-2026 оны хичээлийн жилийн сургалт, үйл ажиллагааг эхлүүлэх, бэлтгэл ажлыг хангах хүрээнд улсын болон орон нутгийн төсвийн хөрөн...

img

3 цагийн өмнө

“Аялал жуулчлалын хөгжлийн төв”-ийг татан буулгалаа

“Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ...

img

3 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

trend

Зочин

Илүү цаг өгдөгүйээ цагаа бичүүл гээд л бичүүл нь өгч үзээгүй ээ тэгээд эмч сув байхгүй байж ажилуулаад л байна 13дахь цалин энтэр гэж аваагүй Жижүүрээсээ бууя гэхээр хүн байхгүй гээд тасгийн дарга эмч буулгахгүй ажил ч чадахгүй бол өргөдөлөө бич гэж дарамтална бас хэцүү л байна Цаг бүртгэл бол зүгэээр л бэлэг тэмдэг

trend

Зочин

р

trend

Зочин

Түрээсийн төлбөрөө төлөхөө мартсан бол одоо түрээсийн гэрээний дагуу төлөхөд асуудалгүй харагдаж байна
Нэг булангаа тохижуулчих мөнгө байгаа даа

trend

Зочин

ЭНХ-ОД гэгч нөхөр энэ албан тушаалд анхнаасаа аавынхаа нэрээр далимдуулан албан тушаалын зэрэг дэв мeрит зарчмыг уландаа гишгэн Архангайн гэсэн нэрийдлээр БХЯ САЙД бгаад ажлаасаа хусагдсан САЙХАНБАЯР гэгч үл бүтэх нөхрөөр нутаг нуга гэж албан тушаалд ичих булчирхайгүй томилогдсон өрөө төлж эмнэлгийн эмчилгээг доголдуулан байж 3сар САЙХАНБАЯР гэгч үл бүтэх нөхрын сурталчилгаанд ашиглан госпиталыг дампууруулсан ийм нөхөр дахин албандаа орно гэж ажилчдын дунд цуурхал тарааж явна асуудлыг АТГ.Эдийн засгын цагдаа дахин сайтар шалгуулах нь зөв Ландкруйзeр машиныг хувьдаа ямар цалингаар авсан тогтоох хэрэгтэй үнэн ялна.

trend

Цэргийхэн илүү цаг авдаг гэж анх удаа л сонсож байна санхүүгийн дарга нь тэгээд зүгээр олгоол байсан хэрэг үү гар нийлж хоршиж хулгайлжээ

Онцлох нийтлэлүүд