мэдээ
2096 тонн давс, 627 тонн бодис зарцуулаад байна DNN.mn

Админ
2023 оны 11 сарын 20

Хотын дарга өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 7258 тонн бодис, 5500 тонн давс нөөцлөхөөр төлөвлөсөн. Одоогийн байдлаар 3351 тонн бодис, 4574 тонн давсны нөөцтэй байгаа. Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 2000 тонн бодис худалдан авах ажиллагаа зарласан ч амжилтгүй болж дахин худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна. Хоёр удаагийн цас болон үргэлжилсэн хялмааны үеэр өнгөрсөн хугацаанд 2096 тонн давс, 627 тонн бодис зарцууллаа. Зам цэвэрлэгээний 24 байгууллагад зам, талбайн 847 үйлчлэгч, тусгай зориулалтын 312 машинтай ажиллаж байгаа. Үүнээс давс, бодис цацах 49, шүүрдэгч 50, ковш 22, хог тээврийн 187 машин бий. Мөн хувийн хэвшлийнхэн “Хас” банктай хамтран зээлийн хөнгөлөлттэй нөхцөлөөр 19 машин худалдаж авсан. Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд цэвэрлэгээ үйлчилгээний 13 машин авах санал хүргүүлсэн. Европын сэргээн босголтын хөгжлийн банкны Хатуу хог хаягдлыг дахин боловсруулах төслийн хүрээнд 29 машин, тоног төхөөрөмж нийлүүлэгдэнэ” гэв.
“Улаанбаатар дулааны шугам сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярсайхан “Манайх 13,480 орчим барилга байгууламжийг дулаанаар хангадаг. Хэрэглэгчдэд очиж байгаа усны халуун 60 градус байна. Арваннэгдүгээр сарын 6-12-ны хооронд Амгалан дулааны станцын нэг зуух доголдож, зарим байгууллагаас гомдол гаргасан. Одоогийн байдлаар бүх дулааны станц хэвийн ажиллаж байна” гэсэн бол
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Мэндбаяр “Өвөлжилтийн бэлтгэл ажил 100 хувь хангагдсан. Амгаланг дулааны станц, ТЭЦ-4-т гэмтэл гарсантай холбоотойгоор үүний өмнөх 14 хоногт хэрэглэгчийн 550 дуудлага ирсэн. Өнгөрсөн 14 хоногт 120 дуудлага ирлээ. Найман гэмтэл гарч, тухай бүр зассан” гэж ярилаа.
“Таван толгой түлш” ХХК-ийн Борлуулалт, хадгалалтын хэлтсийн дарга О.Мишээл “Манай гурван үйлдвэр нийт 10 шугамаар хоногт 2000-2200 тонн түлш үйлдвэрлэж байна. 88 агуулахад 104 мянган тонн түлшний нөөцтэй. Үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа” хэмээв. Мөн түүхий эдийн нөөц хангалттай байгааг хэлж байлаа.
Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
Монгол Улсын Үндэсний эрч чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр буюу өнөөдөр зарим хилийн боомт амарна. Хил хамгаалах ерөнхий газр...
8 цагийн өмнө
Ирэх арав хоногийн цаг агаарын төлөв
2025 оны арванхоёрдугаар сарын 29-нөөс 2026 оны нэгдүгээр сарын 06-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 2026 оны нэг...
8 цагийн өмнө
Доктор Түндэвийн Зэвгээд Ардын багш цол хүртээлээ
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зар...
9 цагийн өмнө
Хятадын засаглалыг “гүүр”-нээс тольдохуй
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ШЭНЬ МИНЬЖУАНЬ Энэ оны 9 дүгээр сард Хятад улсын Гүйжөү мужийн Хуажя...
10 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн цомын барилдаанд зодоглох бөхчүүд
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 114 жилийн ойд зориулсан, Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барил...
11 цагийн өмнө
Сэтгэгдлүүд



