мэдээ
Эдийн засаг 6.9 хувиар өсөхөд уул уурхайн салбар голлон нөлөөлжээ DNN.mn

Админ
2023 оны 11 сарын 20

Монгол Улсын эдийн засаг 2023 оны гуравдугаар улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 6.9 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Тодруулбал, дотоодын нийт бүтээгдэхүүн (үйлдвэрлэлийн аргаар тооцсон) 2023 оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 46.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 10.6 (29.5%) их наяд төгрөгөөр өссөн бол 2015 оны зэрэгцүүлэх үнээр 21.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.4 (6.9%) их наяд төгрөгөөр өслөө.
Эдийн засаг өсөхөд уул уурхайн салбарын идэвхжил хамгийн их нөлөөлсөн бөгөөд эхний есөн сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад уул уурхайн салбар 33 хувиар өсчээ. Мөн үйлчилгээ, аж үйлдвэр, барилгын салбар өсөлттэй гарсан аж. Харин хөдөө аж ахуйн салбар -9.1 хувийн агшилттай гарсан байна.
Энэ онд уул уурхайн салбар тэр дундаа нүүрсний экспорт сайн байгаа нь нийт эдийн засаг болон төсвийн үндсэн үзүүлэлтүүд давж биелэхэд голлон нөлөөлж байгаа билээ. Он гарснаас хойш Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 20 тэрбум ам.долларт хүрснээс экспорт 12.5 тэрбум ам.доллар, импорт 7.6 тэрбум ам.доллар болж гадаад худалдааны тэнцэл 4.9 тэрбум ам.долларын ашигтай гараад байна.
Эхний арван сарын байдлаар 12.5 тэрбум экспорт хийснээс 56.5 хувь нь нүүрс, 17.7 хувь нь зэсийн баяжмал, 5.1 хувийг алтны экспорт тус тус эзэлжээ.
“Такси үйлчилгээ эрхлэгчдийг дэмжсэнээр 4500 гаруй баталгаат ажлын байр бий болно” гэв
Улаанбаатар хотын 1.7 сая иргэн өдөрт дунджаар 90 мянга орчим удаа таксигаар зорчдог. Өнөөдрийн байдлаар таван аж ахуйн нэгжийн 221 ...
5 цагийн дараа
Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байгаа нь бодит үр дүн
-Бүх зүйл сайхан болж байна гэж бие биеэ хуурахгүй. Бас бүх зүйл болохгүй байна гэж муу амлахгүй- УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу ...
3 цагийн дараа
Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхий...
3 цагийн дараа
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы (2025.12.26) үдээс хойших нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нары...
2 цагийн дараа
А.Итгэлт: Иргэд баяр ёслол тэмдэглэхдээ хувийн мэдээллээ цахим орчинд байршуулснаар орон байрны хулгайн гэмт хэргийн хохирогч болдог
Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Итгэлттэй ярилцлаа. -Шинэ жилийн баяр бо...
1 цагийн дараа
Сэтгэгдлүүд



