Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 10

Валютын ханш

value

мэдээ

АНУ-д мэргэжил дээшлүүлэх тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл үргэлжилж байна DNN.mn

trend

Админ

img

2023 оны 12 сарын 07

img

115

news-img

Дунд сургуулийн багш нарт зориулсан “Fulbright Teaching Excellence and Achievement” буюу Фулбрайтын TEA хөтөлбөрийн бүртгэл эхэлсэн байна.

Энэ нь Англи хэл болон бусад гадаад хэл, математик болон бусад шинжлэх ухаан, нийгэм судлал, сэтгүүл зүй, харилцаа холбоо, болон тусгай боловсролын багш нарт АНУ-д мэргэжил дээшлүүлэх, туршлага солилцох, АНУ-ын талаарх мэдлэг нэмэгдүүлэх боломжийг олгодог зургаан долоо хоногийн академик сургалтын хөтөлбөр юм.  Тус хөтөлбөр нь хавар, намрын хоёр групптэй бөгөөд жилд 2-3 багш хамрагддаг.

Бүртгэл 2024 оны хоёрдугаар сарын 5-ны Улаанбаатарын цагаар өглөөний 08:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Тэтгэлэгт хамаарагдах зүйлс:

  • Тээврийн бүх зардал (олон улсын болон дотоодын аялал)
  • Амьдрах буюу хоол унд, орон байрны зардал: Оролцогчид их сургуулийн дотуур байранд байрлаж, хоолны болон нэмэлт зардлын тэтгэмж авна
  • Эрүүл мэндийн даатгал: Оролцогчид өөрсдийн хөтөлбөрийн хугацаанд гэнэтийн ослын болон эрүүл мэндийн даатгалаар хангагдана
  • Визний зардал: АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт оролцогчдыг визний төлбөрөөс чөлөөлнө
  • Аяллын тэтгэмж: Оролцогчид ачаа болон аялалтай холбогдолтой бага хэмжээний бусад тэтгэмжийг олгоно.

Хөтөлбөрт хамрагдагчдад тавигдах үндсэн шалгуурууд:

  • Монгол Улсын иргэн бөгөөд Монгол Улсад оршин сууж байх
  • Дунд сургуульд бүтэн цагаар ажиллаж байгаа Англи хэл болон бусад гадаад хэл, математик болон бусад шинжлэх ухаан, нийгэм судлал, сэтгүүл зүй, харилцаа холбоо, болон тусгай боловсролын багш байх
  • Бакалаврын эсвэл дүйх зэрэгтэй байх
  • Өргөдөл гаргаж буй чиглэлээрээ гурав болон түүнээс дээш жил ажилласан мэргэжлийн туршлагатай байх (тав болон түүнээс дээш жил байвал давуу тал болно)
  • Хөтөлбөрт хамрагдаж ирээд үргэлжлүүлэн дунд сургууль багшлах сонирхолтойгоо харуулсан байх
  • Сургууль эсвэл амьдарч буй хотдоо манлайлах чанараа харуулсан байх
  • АНУ-ын сургуулиудад тусгайлсан семинарт оролцох, илтгэл тавихад ярианы болон бичгийн Англи хэлний чадвар сайтай байх.  Өргөдөл гаргах үед Англи хэлний шалгалтын оноо заавал байх албагүй.  Хөтөлбөрт амжилттай сонгон шалгарсан тохиолдолд нэр дэвшигчид TOEFL-ын 450 авах чадвартай байх шаардлагатай. Англи хэлний ур чадвар багатай (425-449) боловч бусад байдлаар хөтөлбөрт тэнцсэн цөөн тооны багшийг хөтөлбөрөөс өмнөх нэмэлт Англи хэлний сургалтад хамруулах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Богдхан ууланд зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа

Түймрийн хуурайшилт өндөр байгаа тул Богдхан уулын уулын хамгаалалтын бүсэд зорьж буй иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлажээ. Иргэдийн х...

img

5 цагийн дараа

Долдугаар сард БНСУ-аас Хөвсгөл аймаг руу шууд нислэг үйлдэнэ

БНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сум чиглэлийн олон улсын анхны шууд нислэг долдугаар сарын 29-нөөс эхэлнэ. Энэхүү түүхэн ...

img

4 цагийн дараа

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

“Microsoft” компанийг хамтран үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гейтс ирэх 20 жилийн хугацаанд хувийн хөрөнгөө үндсэндээ бүгдийг нь ...

img

3 цагийн дараа

Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна

Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна. Уг уулзварын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд одоо байгаа дулаан...

img

2 цагийн дараа

Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2025 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2025 ОНЫ 05 ДУГААР САРЫН 12-НООС 16-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДА...

img

1 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд