Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 29

Валютын ханш

value

мэдээ

Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 800 хэрэг шалгагдаж байна DNN.mn

trend

Админ

img

2023 оны 12 сарын 12

img

27

news-img

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 12 дугаар сарын 4-10-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 113 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 92 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 841 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 9 хэргийг шүүхэд шилжүүлэх, 25 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 5 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 800 хэрэг шалгагдаж байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Гаалийн төв лабораторийн албан тушаалтан “С” нь бусдаас хахууль авсан гэх;
  • Увс аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч “Г” нь нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх;
  • “Г” нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн албан тушаалтан “П”, “Ч” нар нь бүлэглэж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Дундговь аймгийн Сайнцагаан сумын удирдах албан тушаалтан “Б” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Төмөр замын цагдаагийн газрын албан тушаалтан “Б” нь Зөрчлийн тухай хуулийн дагуу оногдуулсан шийтгэлийн мөнгийг завшсан гэх.
  • Улсын Их Хурлын гишүүн “Б” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон, мөнгө угаасан гэх;
  • Ус цаг, уур орчны шинжилгээний төвийн албан тушаалтан “З” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын удирдах албан тушаалтан “А” нь бусдад давуу байдал бий болгосон гэх хэргүүдийг тус тус прокурорт шилжүүлсэн байна.
img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

“Улаанбаатар марафон 2025” өдөрлөгөөр гүйгчдэд дэмжлэг, урам зориг өгч, иргэдэд шаардлагатай тусламж үзүүлэн ажиллах сайн дурын ажил...

img

8 цагийн дараа

ОБЕГ: Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна

Ой, хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газ...

img

8 цагийн дараа

“Хүслийн хад” цогцолбор зургадугаар сард ашиглалтад орно

Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Хөвсгөл нуурын Хүслийн хад цогцолборын бүтээн байгуулалтын ажил 95 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд зу...

img

7 цагийн дараа

Богд хан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Өчигдөр буюу 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 18 цагийн орчим нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан ууланд гарсан...

img

7 цагийн дараа

1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, худалдан авах ажиллагааны явц, хөрөнгө оруулалтын...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд