мэдээ
ОБЕГ: Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна

Админ
2025 оны 4 сарын 29

9

Ой, хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар мэдээлэл хийлээ.
Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар 12 аймгийн 52 сум, нийслэлийн 2 дүүрэгт нийт 76 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Урьдчилсан байдлаар ойн 2791 га, хээрийн 691,998 га талбай, 1 байшин, 41 гэр, 2 автомашин, 6 мотоцикл, 75 малын хашаа, 25 өвөлжөө, 5932 бог, 391 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Дээрх ой, хээрийн гал түймрийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 40.7%, сүүлийн 5 жилийн мөн үеийн дундажтай харьцуулахад 38% өссөн дүнтэй байна.
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийн голомтод ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан Онцгой байдлын байгууллага, мэргэжлийн ангийн нийт 271 хүн, 30 автомашинтайгаар ажиллаж байна. Түймрийн голомт руу ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас 30 алба хаагч, 3 автомашинтай өнөө өглөө хөдөлгөөн үйлдсэн. Тус түймэрт урьдчилсан байдлаар Хушаат суманд 2 гэр, 3 өвөлжөө, нэг ковш өртөж шатсан байна.
Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд гарсан ойн түймрийн баруун, урд, зүүн хэсгийг цурамд оруулж, хойд хэсэгт Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, мэргэжлийн ангийн нийт 150 хүн, 27 автомашинтайгаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар 2 гэр, 10 өвөлжөө, 1 трактор өртсөн.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан ууланд гарсан түймрийн голомтод НОБГ-ын дарга хурандаа Г.Галбадрахаар ахлуулсан Онцгой байдлын байгууллага, Богдхан уулын хамгаалалтын захиргаа, Ус сувгийн удирдах газрын алба хаагчид ажиллаж, өчигдөр /2025.04.28/ 23:10 цагт цурманд оруулан, өнөөдөр /2025.04.29/ 10:30 цагт бүрэн унтраалаа.





Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 компани материалаа ирүүллээ
Улаанбаатар хот 2025-2028 онд 24 мега төсөл хэрэгжүүлнэ. Үүний нэг нь “Улаанбаатар метро” төсөл юм. Улаанбаатар хотод их багтаамжийн...
8 цагийн дараа
“Шинэ Мөрөн” төвийн худалдаачдын 5.2 тэрбум төгрөгийн хохирлыг УОК-оос гаргана
Хөвсгөл аймгийн Шинэ мөрөн худалдааны төвд энэ сарын 15-нд гал гарсан. Тус төвд лангуу түрээслэн ажиллаж байсан иргэд олон сая төгрө...
7 цагийн дараа
Түймрийн голомтод 271 алба хаагч, 30 автомашинтайгаар ажиллаж байна
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Сэлэнгэ аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, Хушаат, Зүүнбүрэн, Цагааннуур, Мандал сумдад гарсан...
7 цагийн дараа
Уул уурхайн салбарт “Улсын баатар” цол өгье
Хорин есөн жилийн өмнө буюу 1996 онд Засгийн газрын жилийн төсөв 270 тэрбум төгрөг байж. Гэтэл өнгөрсөн онд төсөв 27 их наяд хүрлээ ...
7 цагийн дараа
НББХ:Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр Б.Рагчааг томилохыг дэмжлээ
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.04.29/ хуралдаан 10 цаг 35 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эх...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд