мэдээ
Сүүлийн дөрөв хоногийн хугацаанд 558 хүн халтирч унаж, бэртжээ DNN.mn

Админ
2023 оны 12 сарын 20

44

Нийслэлийн хэмжээнд авто зам, явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд үүссэн халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж гэмтсэн иргэдийн тоо сүүлийн үед эрс нэмэгдэж байгааг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс/ГССҮТ/ мэдээллээ.
Сүүлийн дөрвөн хоногийн байдлаар ГССҮТ болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт үйлчлүүлсэн иргэдийн тоо хоёр дахин өссөн байна. Халтиргаа гулгааны үеэр осол гэмтлийн тоо өсөж, өдөрт 130-170 хүн тус эмнэлгээс тусламж авахаар ирж байгаа аж.
Тухайлбал
- Арванхоёрдугаар сарын 15-нд 91
- Арванхоёрдугаар сарын 16-нд 132
- Арванхоёрдугаар сарын 17-нд 174
- Арванхоёрдугаар сарын 18-нд 161 хүн зөвхөн халтиргаа гулгаанаас үүдэн бэртэж гэмтсэн тохиолдол бүртгэгджээ.
Иймд халтирч унахаас сэргийлж, бага зэрэг өвдгөө нугалан, урагш бөхийж алхах, резинэн ултай гутал өмсөх, зам гарахдаа гүйхгүй байх зэргийг зөвлөлөө.
Тохойн үеийг тэнийлгэж, гараа алдалж унахад бугуйн яс хугарч, шөрмөс сунаж тасрах аюултай байдаг байна.







Зарим сумын сургуульд техник тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ DNN.mn
2023-2024 оны хичээлийн жилд нийт 16 аймгийн 130 сум цагаан зудтай байсан. Зарим аймаг, сумдад төмөр зуд удаан хугацаагаар үргэлжилж...
8 цагийн дараа
Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ DNN.mn
Баярын өдрүүдэд хөдөө, орон нутагт зорчихдоо баталгаатай зам, маршрутаар явах, хурдаа тохируулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын ...
7 цагийн дараа
84 бөхөөс допингийн шинжилгээ авчээ DNN.mn
“Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн хүрээнд, Монголын Үндэсний бөхийн холбооны захиалгаар 2025 оны хоёрдугаар сарын 24-...
7 цагийн дараа
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, О.Номинчимэг нар ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 24 дэх өвлийн хуралдаанд оролцов DNN.mn
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн О.Номинчимэг на...
6 цагийн дараа
Б.Бямбасайхан: 2025 онд дөрвөн байршилд үерийн хамгаалалтын далан барина DNN.mn
Геодези, усны барилга байгууламжийн газраас НЗДТГ, УБЗАА-тай хамтран 2025 онд хийх ажлын төлөвлөгөөг үе шаттай танилцуулж байгаа бил...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд