мэдээ
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, О.Номинчимэг нар ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 24 дэх өвлийн хуралдаанд оролцов DNN.mn

Админ
2025 оны 2 сарын 25

27

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн О.Номинчимэг нар Монгол Улсын Их Хурлыг төлөөлж 2025 оны хоёрдугаар сарын 20-21-ний өдөр Вена хотноо болсон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейн 24 дэх өвлийн хуралдаанд оролцов.
Ассамблейн хуралдаанд ЕАБХАБ-ын гишүүн 57 улсын 240 гаруй парламентчид оролцож, бүс нутагт тулгамдаж буй улс төр, аюулгүй байдлын сорилт бэрхшээл, тэр дундаа цөмийн аюулгүй байдал, кибер аюул занал, хиймэл оюун ухаан, мөн Украины асуудлыг хэлэлцэв. Түүнчлэн бүс нутагт үүсээд буй үл итгэлцлийг арилгах, ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёсыг дэмжих, үүнд ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн гүйцэтгэх үүрэг зэрэг асуудлаар санал солилцлоо.
Монгол Улсын парламентын төлөөлөгчид Улс төр, аюулгүй байдлын Ерөнхий хорооны хуралдааны үеэр Цөмийн аюулгүй байдлын асуудлаарх тусгай хэлэлцүүлэгт оролцож, хүйтэн дайны дараа цөмийн зэвсгийн асуудал тулгамдсан шинж чанараа алдсан байх үед ч Монгол Улс энэ асуудлыг чухалчилж, өөрийн газар нутгаа цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласныг дурдаад, энэ санаачилгыг үргэлжлүүлэн Казахстан, Тайланд Улс дэмжсэн болохыг тэмдэглэв.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Монгол Улсын парламентын төлөөлөгчдийн тэргүүн Д.Цогтбаатар Терроризмтой тэмцэх Тусгай хороо, Торгоны замыг дэмжих бүлгийн хуралдаанд оролцож, үг хэлэв. Түүнчлэн УИХ-ын төлөөлөгчид ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч Пиа Кауматай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.





Зарим сумын сургуульд техник тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ DNN.mn
2023-2024 оны хичээлийн жилд нийт 16 аймгийн 130 сум цагаан зудтай байсан. Зарим аймаг, сумдад төмөр зуд удаан хугацаагаар үргэлжилж...
5 цагийн дараа
Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ DNN.mn
Баярын өдрүүдэд хөдөө, орон нутагт зорчихдоо баталгаатай зам, маршрутаар явах, хурдаа тохируулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын ...
5 цагийн дараа
84 бөхөөс допингийн шинжилгээ авчээ DNN.mn
“Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн хүрээнд, Монголын Үндэсний бөхийн холбооны захиалгаар 2025 оны хоёрдугаар сарын 24-...
4 цагийн дараа
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, О.Номинчимэг нар ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 24 дэх өвлийн хуралдаанд оролцов DNN.mn
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн О.Номинчимэг на...
4 цагийн дараа
Б.Бямбасайхан: 2025 онд дөрвөн байршилд үерийн хамгаалалтын далан барина DNN.mn
Геодези, усны барилга байгууламжийн газраас НЗДТГ, УБЗАА-тай хамтран 2025 онд хийх ажлын төлөвлөгөөг үе шаттай танилцуулж байгаа бил...
3 цагийн дараа
Сэтгэгдлүүд