Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 25

Валютын ханш

value

мэдээ

84 бөхөөс допингийн шинжилгээ авчээ DNN.mn

trend

Админ

img

2025 оны 2 сарын 25

img

18

news-img

“Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн хүрээнд, Монголын Үндэсний бөхийн холбооны захиалгаар 2025 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн Таравлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдааны үеэр тэмцээний үеийн 12 шинжилгээг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага авчээ. 2024 оны аравдугаар сараас өнөөдрийг хүртэл тэмцээний бус болон тэмцээний үеийн дархан аваргаас сумын заан цолтон хүртэлх нийт 84 тамирчин шинжилгээнд хамрагджээ. Сорьцыг ХБНГУ-ын Дрезден хотын Допингийн Анализ болон Спортын Биохимийн Институтэд (IDAS) шинжлүүлнэ.

Энэхүү шинжилгээнүүдийг нэмэлт төлбөр төлж түргэвчилсэн горимоор авахуулж байгаа бөгөөд сорьцуудыг өнөөдрийн нислэгээр хүргүүлжээ. Итгэмжлэгдсэн лаборатори сорьцуудыг хүлээн авсан өдрөөс хойш хоёр хоногийн дотор хариуг ирүүлэхээр төлөвлөсөн бөгөөд шинжилгээний хариуг ирсэн өдөр МҮБХ зарлана. Жич: МҮБХ допингийн зөрчил гаргаагүй бөхөд хариуцлага ноогдуулж, хэлмэгдүүлж хохироосон асуудал огт байхгүй бөгөөд МҮБХ болон түүний удирдлагыг удаа дараа зохион байгуулалттайгаар цөөнгүй сайтуудад нэр бүхий тамирчныг хохироож байгаа мэт мэдээллийг олон нийтэд тарааж байгаад харамсаж байна.

Энэхүү санаатайгаар давтан түгээж байгаа увайгүй үйлдлүүд нь МҮБХ-ны нэр хүндийг унагах бус харин олон нийтэд бодит байдлыг тунгаан дүгнэж ойлгох үйлдэл болж байгаа бөгөөд МҮБХ ямарваа нэгэн гүтгэлэг, шаталтад огт автахгүй гаргасан дүрэм журмаа хэрэгжүүлж ажиллана.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Зарим сумын сургуульд техник тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ DNN.mn

2023-2024 оны хичээлийн жилд нийт 16 аймгийн 130 сум цагаан зудтай байсан. Зарим аймаг, сумдад төмөр зуд удаан хугацаагаар үргэлжилж...

img

5 цагийн дараа

Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ DNN.mn

Баярын өдрүүдэд хөдөө, орон нутагт зорчихдоо баталгаатай зам, маршрутаар явах, хурдаа тохируулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын ...

img

4 цагийн дараа

84 бөхөөс допингийн шинжилгээ авчээ DNN.mn

“Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн хүрээнд, Монголын Үндэсний бөхийн холбооны захиалгаар 2025 оны хоёрдугаар сарын 24-...

img

4 цагийн дараа

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, О.Номинчимэг нар ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 24 дэх өвлийн хуралдаанд оролцов DNN.mn

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн О.Номинчимэг на...

img

3 цагийн дараа

Б.Бямбасайхан: 2025 онд дөрвөн байршилд үерийн хамгаалалтын далан барина DNN.mn

Геодези, усны барилга байгууламжийн газраас НЗДТГ, УБЗАА-тай хамтран 2025 онд хийх ажлын төлөвлөгөөг үе шаттай танилцуулж байгаа бил...

img

3 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд