мэдээ
2023-2024 оны хичээлийн жилд улсын олимпиад зохион байгуулах тов DNN.mn

Админ
2024 оны 1 сарын 10

227

2023-2024 оны хичээлийн жилд улсын олимпиад 12 төрлөөр зохион байгуулагдах бөгөөд товыг Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-аас танилцууллаа.
- Монгол хэл бичиг-Уран зохиол
- Математик
- Физик
- Нийгмийн ухаан
- Түүх
- Хими
- Биологи
- Газарзүй
- Техник технологи
- Мэдээлэл зүй
- Англи хэл
- Орос хэл
Олимпиад нь онцгой авьяас, хэл, соёл, жендэр, нийгэм, эдийн засаг, байршлын ялгаанаас үүдэлтэй хэрэгцээг хангах зорилгоор суралцагчдын эх хэлээрээ зөв бичих, ярих, унших, сэтгэн бодох, бүтээлч чадварыг хөгжүүлэх, эх орныхоо түүх соёл, уламжлалт зан заншлыг дээдлэн бахархах, хүнлэг, эх оронч, үндэсний ухамсартай иргэн болж төлөвшихөд нь дэмжих, багш, суралцагчдын шинжлэх ухааны мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд чиглэнэ.
Улсын олимпиадыг доорх хэлбэрээр зохион байгуулна.
- Цахим болон онлайн /платформд суурилсан/
- Танхимын
- Цахим болон танхим хосолсон
- Явцын сорилд тулгуурласан
- Ганцаарчилсан, багийн, анги бүлэг хэлбэрээр
Ерөнхий боловсролын сургуулийн суралцагч нь олимпиадын нэг болон түүнээс дээш төрөлд оролцож болно. Суралцагч анги дэвшиж орох асуудлыг олимпиадын дэд хороо шийдвэрлэнэ. Мөн ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер нь мэргэжлийн дагуу багш төрөлд оролцох боломжтой.
Эх сурвалж: Боловсролын Ерөнхий Газар





Зарим сумын сургуульд техник тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ DNN.mn
2023-2024 оны хичээлийн жилд нийт 16 аймгийн 130 сум цагаан зудтай байсан. Зарим аймаг, сумдад төмөр зуд удаан хугацаагаар үргэлжилж...
6 цагийн дараа
Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ DNN.mn
Баярын өдрүүдэд хөдөө, орон нутагт зорчихдоо баталгаатай зам, маршрутаар явах, хурдаа тохируулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын ...
5 цагийн дараа
84 бөхөөс допингийн шинжилгээ авчээ DNN.mn
“Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн хүрээнд, Монголын Үндэсний бөхийн холбооны захиалгаар 2025 оны хоёрдугаар сарын 24-...
5 цагийн дараа
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, О.Номинчимэг нар ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 24 дэх өвлийн хуралдаанд оролцов DNN.mn
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн О.Номинчимэг на...
4 цагийн дараа
Б.Бямбасайхан: 2025 онд дөрвөн байршилд үерийн хамгаалалтын далан барина DNN.mn
Геодези, усны барилга байгууламжийн газраас НЗДТГ, УБЗАА-тай хамтран 2025 онд хийх ажлын төлөвлөгөөг үе шаттай танилцуулж байгаа бил...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд