мэдээ
Сурагчид өөрийгөө үнэлэх Soril.eec.mn цахим систем хэрэглээнд нэвтэрлээ DNN.mn

Админ
2024 оны 1 сарын 15

249

ЕБС-ийн I-XII ангийн сурагчид SORIL.EEC.MN цахим сорилын системээр өөрийгөө үнэлэх боломжтой болсон талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдээллээ.
Боловсролын багц хуулийн шинэчлэлээр 6 том реформ хийхээр төлөвлөсөн. Үүний нэг нь ҮНЭЛГЭЭНИЙ ТОГТОЛЦОО юм. Боловсролын чанарыг зөв хэмжиж байж оновчтой бодлого боловсруулан, бодитойгоор хэрэгжүүлнэ гэж тооцож байна.
Тиймээс 2021 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд
- Олон улсын сурлагын амжилтын үнэлгээ PISA
- Гүйцэтгэл, үр дүнгийн үндэсний үнэлгээ
- Сургууль, багшийн үнэлгээний тогтолцоог нэвтрүүлж, бэхжүүлэхээр ажиллаж байна. Үүн дээр өнөөдөр
- “СУРАГЧИЙН ӨӨРИЙН ҮНЭЛГЭЭНИЙ СИСТЕМ”-ийг шинээр нэвтрүүлж байгаа юм.
Сурагчид өөрийн регистрийн дугаараар SORIL.EEC.MN рүү нэвтэрч монгол хэл, математикийн хичээлийн агуулгаар өөрийн түвшинг тогтоох боломжтой. Тухайн сар, улирал, жилд үзсэн хичээлийн агуулгаар өөрийн түвшинг тогтоох бөгөөд хоцрогдсон агуулгын хичээл рүү дамжиж орох холбоос байршуулсан. Ингэснээр энэ систем нь түвшин тогтоохоос гадна хоцрогдол нөхөх давхар ач холбогдолтой.
SORIL.EEC.MN өөрийн үнэлгээний системийг эцэг, эх, асран хамгаалагчид мөн ашиглах боломжтой. Сонгогдсон хэсэгт аав ээжүүд өөрийн мэйл хаягийг бүртгүүлснээр хүүхдийнхээ сурлагын амжилтын мэдээллийг тогтмол хүлээн авах боломж бүрдэж байна.
Системийн хөгжүүлэлт үргэлжилж байна. Энэ хавар гэхэд бусад бүх хичээлийн сорил, нөхөх агуулгын холбоос байршина. Цаашид МЭДЛЭ цахим хичээлийн сангаас гадна олон улсын болон дотоодын хичээлийн платформууд ч холбогдох юм. Өнгөрсөн 7 хоногт нээсэн энэ системд давхардсан тоогоор 75 мянга орчим хүүхэд ханджээ.





ХӨСҮТ: Улаанбурхан өвчний тохиолдол 8000-ыг давжээ
Улаанбурхан өвчний тохиолдлын тоо өнөөдрийн байдлаар /06.19/ 8455 болоод байна. Үүнээс одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 682, гэр...
8 цагийн дараа
Сонгуульд ашиглах тоног төхөөрөмж, программ хангамжийг шалган туршив
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуульд ашиглах сонгуулийн автоматжуулах хэрэгслийн про...
7 цагийн дараа
Канцлер Фридрих Мерц: Би энэ дэглэмийг нуран унаасай гэж хүсч байна
Канадын Кананаскис хотноо болж буй “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп эрт орхин Вашингтон руу буц...
7 цагийн дараа
Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холбогдох хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, М.Мандхай, М.Сарнай нар Монгол Улсын Их Хурлын тухай хуу...
6 цагийн дараа
Явган хүний зам дээр механик гэмтэл үүсгэсэн зөрчилд хариуцлага тооцно
32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх нийт 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилсэн. Гэвч механик гэмтэл ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд